Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ
Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа

Пүүл бильярдын УАШТ болно
“Монголын поккет бильярдын холбоо”-ноос энэ сарын 29, 30, 31-нд пүүл бильярдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээн III хорооллын “Баялаг” төвд байрлах “Шайн бильярд” клубт гурван өдөр үргэлжлэх бөгөөд шагналын сан нь 3,5 сая төгрөг юм байна.
Спорт

Нацист ёсолгооноос болж насаараа тоглох эрхээ хасууллаа
Грекийн хөл бөмбөгийн АЕК баг Верий багтай тоглож байх үедээ хаалганд бөмбөг оруулсанд баярласан хагас хамгаалагч Гиоргос Катидас нацистуудын мэндчилгээгээр баруун гараа өргөн мэндчилснийхээ төлөө бүх насаараа шигшээ багт тоглох эрхээ хасуулжээ. Ийм шийдвэрийг тус улсын хөл бөмбөгийн холбоо гаргасан байна.
Спорт

Пүүл бильярдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Монголын поккет бильярдын холбооноос энэ сарын 29, 30, 31-нд пүүл бильярдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөв дэх удаагаа зохион байгуулах юм байна. Тэмцээн дэлхийн пүүл бильярдын холбооноос баталсан пүүл бильярдын 10 бөмбөгийн дүрмээр насанд хүрэгчид эрэгтэй, насанд хүрэгчид эмэгтэй, өсвөр нас гэсэн төрлөөр зохиогдох аж.
Спорт

ТАЛХ ЧИХЭР КОМПАНИЙН ХАМТ ОЛОН ЦЭЦЭЭГҮНИЙ ОРГИЛД ГАРЛАА
Эрүүл хүнс Таны сонголт уриатай Талх Чихэр хувьцаат компани “Тамхи, архинаас татгалзаж, зөв хооллолтыг дэмжин, хөдөлгөөнөөр эрүүлжицгээе”уриа дэвшүүлэн “Ажлын байран дахь эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэнийг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тус компанийн хамт олон Дархан цаазат Богд хан уулын Цэцээгүний оргилд гарах “Та Чи” явган аялалыг 2013.03.09-ний өдөр зохион байгууллаа.
Спорт

Нууц амрагаа алж нохойд хаяж өгсөн хөлбөмбөгч 22 жилийн ял авлаа
Бразилийн хөл бөмбөгийн нэртэй “Фламенго” багийн ахлагч Бруно Фернандес хүүхдийн тэтгэвэр төлөхгүйн тулд найз бүсгүй, загвар өмсөгч Ализа Самудиогоо боож алаад цогцосыг нь хэдэн хэсэг хувааж нохойд хаяж өгсөн хэргээр 22 жил гурван сар шоронд хоригдох ял авлаа.
Спорт

“Тэмээн поло”-ны тэмцээн өнөөдөр эхэлнэ
“Тэмээн поло-2013” өвлийн фестиваль өнөөдөр эхэлнэ. Төв аймгийн Эрдэнэ суман дахь “Чингисийн хөшөө” цогцолбор-т болох гэж байна. Фестивалийн үеэр хурдан тэмээний уралдаан, тэмээн поло Улсын аварга шалгаруулах тэмцээн, сайхан тэмээтэй хос /гоё ганган тэмээтэй үндэсний хувцастай хос шалгаруулалт/, тэмээчдийн хөгжилтэй буухиа тэмцээнийг зохион байгуулах ажээ.
Спорт

Тэмээн поло нийслэлд ойртон иржээ
Жил бүрийн цагаан сарын үеэр говьд болдог “Тэмээн поло” өвлийн фестиваль энэ жил нутаг сэлгэн нийслэлийг барааджээ. “Тэмээн поло-2013”-г нийслэлээс холгүйхэн оршдог “Цонжин болдог”-т зохион байгуулах болсон нь тэмээн сүргээ хот газрынханд гайхуулах, тэмээний ашиг шимийг таниулах говийнхны хүслээс гадна жуулчдыг татах нэгэн сэжим ажээ.
Спорт

“Битүү матаас”
Хошуу хүргэх гэж ярьдаг даа. Ямар нэгэн хууль бус үйлдэл хийсэн хүний булхайг нууцаар мэдээллэхийг л тэгж хэлдэг. Тэгвэл Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг хэн нэгэн матсан бололтой. Гэхдээ хэн гэдэг нь одоо хэр нь тодорхойгүй байгаа юм. Нэг ёсондоо битүү матаас гэж нэрлэж болохоор.
Спорт

Бодибилдинг, фитнессийн “Холбооны цом”-ын тэмцээн болно
Монголын бодибилдинг, фитнессийн холбоо Цомын аврага шалгаруулах тэмцээнээ энэ сард зохион байгуулахаар болжээ. Бодибилдингийн шилдэг тамирчдыг шалгаруулдаг, Монголдоо томоохонд тооцогдох тэмцээнд одоогоор 100 орчим хүн оролцохоор бүртгүүлсэн аж. Энэ тоо цаашид ч нэмэгдэх бөгөөд тус холбоонд 200 гаруй тамирчин бүртгэлтэй байдаг гэнэ.
Спорт

Энэ зун монголчууд жүдогоор “амьсгална”
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт өөрийн твиттер хуудаснаа ДАШТ-ий тухай анхлан мэдээлсэн юм. Тэрээр “2013 оны ДАШТ Монголд болж магадгүй” хэмээн жиргэсэн байлаа. Бразиль улсын Рио де Жанейро хотод товлосон уг тэмцээнийг зохион байгуулах эрх авагсад тодорхойгүй шалтгаанаар зохион байгуулж чадахгүй хэмээн мэдэгджээ.
Спорт

Монголын бөхчүүд Японыг давж, Хятадтай эн зэрэгцэв
Эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга шалгаруулах 2013 оны тэмцээн манай улсад болж өндөрлөлөө. Чөлөөт бөхийн спортоор дэлхийд тэргүүлэгч найман орны шилдэг тамирчид Буянт-Ухаа спорт цогцолборт өрсөлдөж, энэ оны шилдгүүдийн чансааг тогтоосон юм.
Спорт
Авзагын хар морь Дүнжингаравын даян түмэн эх боллоо
Өнөөдөр Цагаан хөтөлд ”Дүнжингарав-2013” уралдааны их нас барианд орлоо. 320 гаруй их насны морь уралдаж МУ-ын алдарт уяач Пүрэвийн Мэндбаярын хар морь гарсан цагаасаа өнгөлсөөр түрүү магнайгаар тодорсон юм. Хар морь 2011 онд тус уралдаанд түрүүлж байсан бол энэ жил дахин түрүү магнайгаар тодорч хуучин цол зэргийн ангиллаар даян түмэн эхийн болзол хангаж байна.
Спорт

Олимпын хоёр удаагийн аварга өлсгөлөн зарлалаа
Олон улсын олимпын хороо чөлөөт бөхийн барилдааныг олимпын хөтөлбөрөөс хасахаар гаргасан шийдвэрийг эсэргүүцэн, олимпын хоёр удаагийн аварга Армян Назарян өлсгөлөн зарласан байна. Тэрээр түүний энэ эсэргүүцлийг лавтай сонсоно гэж найдаж байгаа юм байна. “Би ОУОХ-ны гүйцэтгэх хорооны шийдвэрийг эсэргүүцэж байна.
Спорт































