Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ

Г.Өсөхбаяр: Хэрэв зардал нь байвал сар руу нисмээр байна
Нэгхэн сарын өмнө л түүний бахархал дэлхийн дээвэр Эверест, Маккенли, Килиманжаро байсан. Гэтэл тэр одоо хойд туйлын 90 градус буюу дэлхийн зулайд хүрсэн анхны монгол хүн боллоо. Бахархаад баршгүй нэр төр, тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл.
Монгол хүний чанарыг дэлхийд таниулан яваа залуу бол гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр. Яг сарын өмнө хойд туйлыг зорьсон тэрээр өнгөрсөн сарын 20-нд зорилгоо биелүүлсэн.
Спорт

Хойд туйлын “эзэн” Г.Өсөхбаяр эх орондоо ирлээ
Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэ сарын 6-нд Хойд туйлыг зорьсон билээ. Тэрээр дэлхийн бөмбөрцөгийн зулай, хойд туйлын 90 градуст монгол хүнийг төлөөлөх анх удаа мөрөө гаргаж, Төрийнхөө далбааг мандуулсан юм. Тэгвэл хойд туйлыг амжилттай эзэлсэн гавьяат маань өнөө өглөө 06:00 цагт эх орондоо ирсэн юм.
Спорт

Ч.Бат-Эрдэнэ: Даамын дэлхийн аваргын тэмцээн Улаанбаатарт болно
Монголын даамчид олон улсад амжилтаараа шагшуулж яваа. Тэд өнгөрсөн жил Ази тивийн аваргаас арвин ургацтай ирсэн. Харин өнөөдөр 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй даамчид Узбекистан улс руу хөдөллөө. 2013 оны тивийн аваргын тэмцээнд ухаан сорьж, амжилтын буухиагаа үргэлжлүүлэхээр мордсон нь энэ. Аян замд гарахын өмнөхөн холбооны тэргүүн Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
Спорт

Бөхийн бичил сургууль буюу Д.Долгорсүрэн зааны гэр бүл
Жирийн л нэг тээврийн жолоочоос сайхан амьдралыг босгож, ёстой л хүний дайтай яваа хүн бол Монгол Улсын Манлай заан Донровын Долгорсүрэн юм. Түүний гэр бүлийн хүн нь Х.Пүрэвбадам. Архангай аймгийн Өлзийт сумын харьяат бөхийн удамтай нэгэн. Тиймдээ тэд олон сайхан хүүхэд төрүүлж, өсгөснийхөө үр шимийг хүртэж жаргаж яваа буурлууд юм.
Спорт

Азийн алт, мөнгө хүртсэн монгол жүдочид дэлхийн аваргад зодоглоно
Гурван өдрийн турш Ази тивийн аварга хэмээх алдрын төлөө 28 орны шилдэг жүдочид хүч үзлээ. Эхний хоёр өдөр хувийн барилдаанууд үргэлжилж, сүүлийн өдөр таван гишүүнтэй улс бүрийн баг шилдгээ шалгаруулав.
Долоон жинд хүч үзсэн хувийн барилдаанд манай улсаас эрэгтэй, эмэгтэй 14 жүдоч зодоглосон
Спорт

Сайтын сэтгүүлчид Цэцээ гүний оргилыг эзэллээ
Монголын сайтын холбоо төрийн бус байгууллага үүсэн байгуулагдсаны 4 жилийн ой, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан тус холбооны гишүүнчлэлтэй сайтын сэтгүүлчид Богдхан уулын ноён оргил Цэцээ гүнийг эзэллээ. Холбооны гишүүнчлэлтэй 70 гаруй сайтын 100 орчим сэтгүүлч, уран бүтээлчид энэхүү аялалд оролцож нэг өдрийг агаарт гарч хамтдаа өнгөрүүлсэн юм.
Спорт

Уран бүтээлчид Сочигийн олимпод оролцоорой
Өвлийн олимпын 22 дугаар наадам ирэх жил ОХУ-ын Сочи хотноо эхэлнэ. Хар далайн эргийн хотод болох наадмын хүрээнд соёлын хөтөлбөр зарлажээ. Уран бүтээлч хамт олон, хувь хүмүүсийн дунд олон улсын нээлттэй тэмцээн эхлүүлээд байна. Бүх орноос урлагийн хэдэн ч төрлийн үзүүлбэр илгээж болох бөгөөд үзэгчдийн саналаар эхний шатны шалгаруулалт явагдах аж.
Спорт

Хятадын өдөнбөмбөгчид монгол сурагчидтай тоглоно
Дэлхийн өдөнбөмбөгийн холбооноос тус спортыг сурталчлан таниулахаар дэлхий нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр гадаадын мэргэжлийн тамирчид Монголд үзүүлэх тоглолт, арга техникийн сургалт хийхээр товлоод байсан. Гэвч БНХАУ-ын өдөнбөмбөгийн тамирчид ирэх баасан гарагт манай улсад ирэхээр болжээ.
Спорт

Монголын жүдочид Азийн аваргыг зорилоо
Дөрөвдүгээр сарын 19-21-ний өдөр Ази тивийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын нийслэлд болно. Бангкок хотод Ази тивийн бүх орны шилдэг жүдочид цуглах юм. Учир нь тэмцээний эхний таван байрт 2016 оны олимпод оролцох эрхийн цөөнгүй оноо дагалдана. Тухайлбал, аварга болсон тамирчин 100 оноо, дэд байрт 60 оноо, хүрэл медалийг 40 оноо дагах ажээ.
Спорт

Г.Өсөхбаяр мөсөн тэнгис дундуур алхам алхмаар урагшилж эхэллээ ...
Монгол улсынхаа далбааг мандуулах хойд туйлын 90 градус буюу дэлхийн зулайд мандуулах түүхэн аяллаа эхлүүлсэн гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэ сарын 15-нд хойд туйлын 09 цаг, Монголын 16 цагт үндсэн замдаа гарчээ. Аяллын багийнхантайгаа өглөөний цайгаа уугаад үндсэн аяллаа эхлүүллээ гэж гавьяат маань даруухан мэдэгдэл дэмжууллаа.
Спорт

Бостоны марафоны үеэр бөмбөг дэлбэрлээ
Бостонд болсон олон улсын марафон гүйлтийн үеэр тамирчид барианд орох гэж байхад бөмбөг дэлбэрч хоёр хүн нас барж, 100 орчим хүн шархадсан байна. Нас барсан хүний нэг нь найман настай хүүхэд байлаа гэж CNN мэдээллээ. АНУ-ын засаг захиргаа Бостонд болсон энэ дэлбэрэлтийг зохион байгуулалттай халдлага гэж үзэж байна гэснийг Рейьер агентлаг дамжуулжээ.
Спорт

Боксын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
Боксын спортын улсын дөрвөн удаагийн аварга, кик боксын Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Алтан гадас одонт, олон улсын хэмжээний мастер Ганбаатарын нэрэмжит өсвөр ба залуучуудын аварга шалгаруулах зүүн бүсийн тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болж байна.
Спорт
ПАРАЛИМПЫН ТАМИРЧИН Д.БАДРАЛД ТУСАЛЦГААЯ
Дөрвөн настайдаа автын ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон Д.Бадралыг спортынхон андахгүй. Зүүн гар нь хөдлөх боломжгүй ч эрүүл хүүхдүүдтэй ширээний теннисээр өрсөлдөж явсаар 2004 онд спортын мастер болжээ. Түүнээс хойш паралимпын холбооны гишүүн тамирчин болж 2012 оны Лондоны олимпын эрх авах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
Спорт


























