Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

Онгоцны үйлчлэгч 30 кг кокиан тээвэрлэх гээд баригдав
Америкийн Нью-Йорк хотод агаарын тээврийн JetBlue компанийн онгоцны үйлчлэгч Марш Гей Рейнольдсийг түгээн тараах зорилгоор их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэхийг завдсан хэмээн баривчилсан байна. АНУ-ын Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр бол баасан гарагт Лос-Анжелос хотын нисэх буудалд Холбооны Тээврийн аюулгүй байдлын ажилтнууд үзлэг хийх үеэр онгоцны үйлчлэг бүсгүйн гар тээшнээс 30 кг кокаин илэрчээ.
Эрүүл мэнд

Брюссельд бөмбөг дэлбэлсэн хүний зурвасыг олсон байна
Брюсселийн ойролцоох нэг хотод ах дүү эль Бакрауины амьдарч байсан гудамжин дахь хогийн савнаас алан хядагчдын эзэмшиж байсан байж болох компьютер олдсон гэж The Telegraph мэдээлжээ. Үүнээс гадна “Юу хийхээ би мэдэхгүй байна. Зугтаалаа гэхэд мэдээж эрнэ. Бууж өглөө гэхэд торны цаана сууна” гэсэн бичээс бүхий зурвас олдсон гэнэ.
Эрүүл мэнд

АНУ-ын ерөнхийлөгчийг ална хэмээн утасдаад баригджээ
АНУ-ын Огайо мужийн 35 настай иргэн Кливленд Джонатан Смид гэгч Холбооны мөрдөх товчоо руу утасдан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Ардчилсан нмаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хилари Клинтон хоёрыг ална гэсний нь төлөө хууль сахиулагчид баривчилжээ.
Эрүүл мэнд

Орост халдлага үйлдэхээр амиа золиослогч 16 эмэгтэй Туркээс явжээ
Өөрсдийгөө “Кяджи аль-Биру”-гийн дайчин хэмээн нэрийдсэн амиа золиослогч 16 эмэгтэй Туркт бэлтгэл хийгээд европын орнуудаар дамжин Орос руу явсан байна гэж ОХУ-ын хүчний байгууллагууд мэдээлэл авчээ.
“Турк дэх алан хядагчдыг бэлтгэдэг нэг лагерьт энэ 16 эмэгтэйг бэлтгэж дасгалжуулаад хоёрдугаар сарын сүүлчээр Орос руу илгээсэн байна. Тэднийг хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаа үйлдүүлэхээр илгээсэн” гэж оросын хууль сахиулах байгууллагын эх сурвалж хэлжээ.
Эрүүл мэнд

Тачаангуй зургаа тараасан багшийг ажлаас нь халжээ
ОХУ-ын Москва орчмын Гребневийн дунд сургуулийн дүрслэх урлагийн багш Дария П өөрийн “В контакт” хуудсаар тачаангуй зургаа нийтэлж түгээснийх нь төлөө сургуулийн нь захирал Екатерина Левина түүнийг ажлаас нь халсан байна.
“Үнэхээр хэлэх үг алга. Жинхэнэ шок. Би өмнөөс нь ичиж байна. Ямар арга хэмжээ авах юм бэ” гэж захирал багш хэлжээ.
Эрүүл мэнд

Брюссельд болсон дэлбэрэлтийн эргэн тойронд
Бельгийн нийслэл Брюсселийн олон улсын нисэх буудалд мягмар гарагийн өглөөгүүр хоёр ч удаа дэлбэрэлт болсны дараагаар метроны “Мальбек” өртөөнд бас бөмбөг дэлбэрч энэ цуврал халдлагын улмаас нийтдээ 34 хүний амь үрэгдэж, 250 гаруй хүн шархдаад байна.
Эрүүл мэнд

Брюсселийн халдлагад сэжиглэж байгаа хүний нэрийг тогтоожээ
Бельгийн нийслэл Брюсселийн нисэх буудалд бөмбөг дэлбэлсэн хэмээн сэжиглэж байгаа, цагдаагийн газраас зургийг нь тараасан этгээдийн нэрийг тогтоосон байна.
Нисэх буудлын хяналтын камераас авсан гэрэл зураг дээрх энэ хоёр хүн бол бельгийн иргэн ах дүү Халид болон Брахим эль Бакрауи нар гэнэ.
Эрүүл мэнд

Якуза нарын дайн Японы бараг дөрөвний нэгийг хамарлаа
Японы якуза нарын дайсагнагч хоёр бүлэглэлийн хооронд өрнөсөн зөрчил, дайны хүрээнд Токиод том зодоон болсон тухай манай сайт өмнө нь мэдээлсэн. Одоо энэ зөрчил, хоорондын дайн японы 47 аймагийн 10-т нь өрнөж зарим тохиолдолд галт зэвсэг хэрэглэн дайтах болжээ.
Эрүүл мэнд

Умард Солонгос бөөнөөр галлах пуужингийн систем туршлаа
Умард Солонгос бөөнөөр галлах том калибрын пуужингийн тийрэлтэт систем туршихад удирдагч Ким Чен Ун удирдаад сэтгэл хангалуун байлаа гэж мэдээллийн ЦТАК агентлаг дамжуулсан байна. Ким Чен Ун “Онилсон байг онох өндөр чадвартай” гэж тэмдэглэжээ.
Эрүүл мэнд

Белгид болсон цуврал халдлагаар 34 хүн амь үрэгдэж 250 хүн шархаджээ
Белгийн нийслэл дэх энэ аймшиг хэргийн хариуцлагыг алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл хүлээсэн байна. Тэд эхлээд ийм халдлагыг Сирид үйлдэхээр бэлтгэж байсан ч Салах Абдесалам гэгчийг парист болсон дэлбэрэлтийг зохион байгуулсан хэмээн гуравдугаар сарын 18-нд Белгид баривчилсны төлөө Брюссельд бөмбөг дэлбэлэхээр өөрчилсөн нь энэ гэнэ.
Эрүүл мэнд

Брюссельд дахиад хэд хэдэн бөмбөг дэлбэрлээ
Өнөөдөр өглөөгүүр Белгийн нийслэл Брюсселийн олон улсын нисэх буудалд хоёр бөмбөг дэлбэрснийг шинжээчид амиа золиослогч үйлдсэн гэж тогтоолоо хэмээн Reuters агентлаг мэдээллээ. Үүнээс хойш хотын метронд гурван ч удаа бөмбөг дэлбэрсэн бол дөнгөж са ядөрөв дэх бөмбөг дэлбэрсэн байна. Энэ цуврал дэлбэрэлтүүдийн уршгаар 17 хүн амь үрэгдэж 35 хүн шархадсан тоо гараад байна.
Эрүүл мэнд

Белгийн онгоцны буудалд дэлбэрэлт болж 17 хүн амь үрэгдэж 20 хүн шархадлаа
Белгийн нийслэл Брюсселийн нисэх онгоцны буудалд хоёр ч удаа дэлбэрэлт болж 17 хүн амь алдан хэдэн арван хүн шархадлаа хэмээн ТАСС агентлаг дамжууллаа.
“Одоогийн байдлаар 17 хүн нас барж, хэдэн арван хүн шархдаад байна хэмээн аврагчид мэдээллээ. Хөнгөн бэртэл авсан хүмззсийг тоолж тооцоход хэцүү байна. Дэлбэрэлт болсон зорчигчийн танхим утаагаар дүүрээд байна” гэж гал сөнөөгчид ярьсан байна.
Эрүүл мэнд

Владимир Жириновский: “Буриад ч тува ч бүгд л монголчууд”
ОХУ-ын Либерал ардчилсан намын тэргүүн, Төрийн думын гишүүн Владимир Жириновский энэ гуравдугаар сарын 9-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Буриадууд бол угсаатны хувьд хэзээ ч байгаагүй” гэж мэдэгджээ.
ЛАН-ын тэргүүн “Буриадууд гэдэг бол большевикуудын улстөрийн туршилтын үр дагавар, түүнээс биш буриад гэдэг үндэстэн байгаагүй гэжээ.
Эрүүл мэнд

Токиод якуза нарын хооронд бөөн зодоон болжээ
Японы нийслэл Токиогийн хойд дүүрэг Адатид мафийн якуза нарын дайсагнагч хоёр бүлэглэлийн гишүүдийн дунд том зодоон боллоо гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна. Энэ сар гарснаас хойш ес дэх удаагаа болж байгаа бүлэглэлүүдийн хоорондох энэ зодооны үеэр хэд хэдэн хүн бэртэж шархаджээ.
Эрүүл мэнд

Умардын “өдөөн хатгалгад” бэлэн байхыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч уриаллаа
Умард Солонгосын зүгээс ирэх өдөөн хатгалгын хариуд өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Хын Хе өөрийн захиргааны өндөр албаны хүмүүстэй хийсэн зөвлөгөөнийхөө үеэр анхаарууллаа гэж Рёнхап агентлаг дамжууллаа.
Эрүүл мэнд

Барак Обамаг Гаванад Кубын гадаад хэргийн сайд угтлаа
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишелийн хамт өнөөдөр Кубын нийслэл Гавана хотын нисэх буудалд буухад Кубөын Гадаад хэргийн сайд Бруно Родригес угтаж авсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч ийнхүү “Эрх чөлөөний арал”-д 88 жилийн дараа албан ёсны айлчлал хийхээр ирж байгаа нь энэ.
Эрүүл мэнд

Герман улс алтны нөөцөө гадаадаас татаж эхэллээ
Энэ шинэ зарчмаар бол 2020 он хүртэл ХБНГУ-ын нийт алтны нөөцийн тал хувийг Франкфуртэд зөөж хадгалах болсноос гадаадад хадгалж байсан нөөцөө ийн эргүүлэн татаж байгаа гэнэ. “Энэ журмын дагуу бид Франкфуртэд нийтдээ 11,5 тэрбум евротой тэнцэх 366 тонн алтаа зөөж авчран хадгалах юм. Ингэснээр энд Германы нийт алтны нөөцийн 41,5 хувь болох 1400 тонн алт цугларна” гэж тэр хэлжээ.
Эрүүл мэнд

Ростовт Boeing 737-800 онгоц сүйрч 62 хүн амь үрэгдлээ
Бямба гарагийн шөнө Дубайгаас ОХУ-ын Ростов-на-Дон орохоор нисч явсан агаарын тээврийн FlyDubai компанийн Boeing 737-800 онгоц нислэгийн зурваст бух гэж хоёр дахин оролдсоны эцэст сүйрч 55 зорчигч, нислэгийн багийн 7 хүн бүгд амь үрэгдсэн байна.
Эрүүл мэнд

Москва орчим нэгэн байшинд Лениний сүнс байна гэв
ОХУ-ын нийслэл Москва орчмын Видныйд эзэн хатагтай нь эхлээд өөрөө суухаар бариулсан ч одоо жуулчдад зориулан өгч, ойр тойрныхоо хамгийн дурсгалтай газрын нэг болсон асар том байшин бий.
Гаднаас нь харахад эргэн тойрон цамхагтай шилтгээн гэмээр энэ байшингийн хамгийн онцлог зүйл нь хий үзэгдэл байнга эргэлддэг гэнэ.
Эрүүл мэнд

























