Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ

Эсэргүүцлийн жагсаалууд үргэлжилсээр
Бразилийн томоохон хотуудын нийтийн тээврийн хэрэгслийн үнэ нэмсний дараагаар эхэлсэн эсэргүүцлийн жагсаалууд үргэлжилсээр байна. Жагсагчид нийтийн тээврийн хэрэгслийн зорчих үнийг нэмэхгүй байх, эрүүл мэнд ба боловсролын салбарт илүүтэй анхаарахыг шаардсан юм. Мөн 2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хэрээс хэтэрсэн их зардал гаргаж байна, үүнийг зогсоон дээр дурдсан салбар, ядуурлыг бууруулахад чиглүүлэхийг шаардаж буй.
Эрүүл мэнд

Сноуденийг баривчлахыг шаардав
АНУ-ын тусгай албадын маш нууц хөтөлбөрийг дэлхийн нийтэд ил болгосон Эдвард Сноуденийг тойрсон шуугиан үргэлжилсээр. Хэргийн эзэн одоогоор Хонконгт нуугдаж байгаа бөгөөд саяхан Америкийн тусгай албад хятад хүмүүсийн бичсэн мессежүүдийг онцгой хянадаг гэсэн мэдэгдэл хийв. Энэ зуур АНУ-ын Засгийн газар Хонконгийн эрх баригчдад хандан Сноуденийг баривчилж, Америкт хүлээлгэн өгөх хүсэлт гаргалаа.
Эрүүл мэнд
180 тэрбумын гэрээ байгуулжээ
Францад болж өнгөрсөн “Ле Бурже” нисэхийн үзэсгэлэн худалдааны үеэр онгоц үйлдвэрлэгч компаниуд нийт 180 тэрбум ам.долларын хатуу гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний дагуу янз бүрийн зориулалт, төрөл зүйлийн 1,5 мянган онгоц зарагдана. Өөрөөр хэлбэл, байлдааны, ачааны, иргэний гээд олон төрлийн онгоц худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн үг.
Эрүүл мэнд
Орост Дурсамж, эмгэнэлийн өдрийн арга хэмжээ болж өнгөрлөө
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигт дайн эхэлсэн зургадугаар сарын 22-ны өдрийг Орост Дурсгал ба эмгэнэлийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил манай хойд хөршийн хотуудад энэ өдөртэй холбогдуулсан ёслолын ажиллагаа боллоо.
1941 оны энэ өдөр фашист Герман нЗөвлөлт улс руу зарлагүйгээр гэнэт дайрснаар Аугаа их Эх орны гэгдэх нэрээр бидний мэдэх дайн эхэлсэн юм.
Эрүүл мэнд

Пакистаны зочид буудалд аймшигт аллага боллоо
Пакистаны умард нутгийн Гилгит-Балтистан мужийн нутагт зэвсэгт этгээдүүд зочид буудал руу дайран орж гал нээснээс гадаадын 10 жуулчин амь алдсан аймшигт хэрэг гарсан байна. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар амь үрэгдэсн жуулчдын тав нь украин, гурав нь хятадын, үлдсэн нь орос жуулчид байсан гэж байгаа ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Эрүүл мэнд

Хамгийн урт өдрийг нью-йоркчууд иог хийж өнгөрүүлнэ
Дэлхийн хамгийн урт өдрийг Нью-Йоркчууд тун өвөрмөцөөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Дэлхийн хамгийн завгүй хотын нэг Нью-Йоркийн хамгийн хөл хөдөлгөөнтэй, дуу шуугиантай Times Square-т өнөөдөр амар амгалан ноёлж, хэдэн мянган хүн нэгэн зэрэг иогийн дасгал хийнэ.
Эрүүл мэнд

Сингапурыг түймрийн утаа нөмрөөд байна
Сингапурын агаарын чанар сүүлийн өдрүүдэд гамшгийн байдалд хүрээд байна. Тус улсын хөрш зэргэлдээ Индонезид томоохон хэмжээний түймэр гарч, утаа нь Сингапурыг бүрхээд байгаа юм. Сингапураас хэдхэн зуун километрийн зайд орших Индонезийн Суматра аралд гарсан түймрийн утаа Сингапур, төдийгүй Малайзыг нөмөрч, тус улсын оршин суугчид тэсгэл алдаж байна.
Эрүүл мэнд

Дайны үеийн хамгийн өндөр үнэтэй зүйлс
Маргааш 6 сарын 22. Манай гаригийн түүхнээ хамгийн их цус асгаруулсан, дэлхийн II дайны хамгийн их хохирол авчирсан Орос, Германы хоорондох дайн эхэлсэн өдөр. 1939 оны 9 сарын 1-нээс эхэлж Европын улс орнуудыг ёстой цахилгаан дайнаар эзэлсэн Нацист Герман 1941 оны зургадугаар сарын 22-нд ЗХУ-д довтолсноор ялагдлынхаа эхлэлийг тавьсан гэж болно.
Эрүүл мэнд

Якуниныг “огцруулах” гэсний учрыг хайж байна
Оросын төмөр замын “РЖД” компанийн тэргүүн Владимир Якуниныг огцрох гэж байна гэсэн шуугиан өнөөдөр оросын гол гол сайтуудаар тарж шуугиан дэгдээлээ. Зарим нь бүр ОХУ-ын Загийн газрын тэргүүн Дмитрий Медведев зарлиг гаргаж түүнийг чөлөөлөн Свердлов мужийн амбан захирагч асан Мишариныг томилсон гэж хүртэл бичсэн.
Эрүүл мэнд

Европын зах зээлд машины борлуулалт огцом буурчээ
Европын холбооны 27 оронд өнгөрсөн сард авто машины борлуулалт өмнөх жилийн мөн сартай харьцуулахад 5,9 хувиар буурч сая 43 мянга болжээ. Ингэснээр борлуулалтын хэмжээ 1993 оны мөн сарын үзүүлэлттэй адил болсон аж. Өөрөөр хэлбэл, 20 жилийн өмнөх борлуулалтын хэмжээнд хүрч унасан байна.
Эрүүл мэнд
Өмнөд Солонгос далавчит пуужин авна
Өмнөд Солонгосын эрх баригчид 60 сөнөөгч онгоц авах болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Гэтэл Өмнөдийн тал сөнөөгч онгоцноос харвадаг “Taurus” нэртэй далавчит пуужин худалдан авах шийдвэр гаргасан байна.
Энэ пуужин нь 480 кг тэсрэх толгойтой бөгөөд зургаан метр зузаантай бетоныг цөмлөх чадвартай, алсын тусгал нь 500 км.
Эрүүл мэнд
Тэгш эрхийг сэргээнэ
Жендерийн тэгш эрхийн тухайд сонсоогүй хүн байхгүй биз. Манай улс гэхэд л УИХ-д заавал байх ёстой эмэгтэй гишүүдийн квотыг тогтоосон. Энэ талаар хүний эрх, түүний дотор эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэг бусад оронд ч идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газарт нь алба хашдаг эмэгтэй сайдуудын тоогоор өнөөдөр Норвеги улс дэлхийд тэргүүлдэг.
Эрүүл мэнд
Оросоос 18,2 тэрбум ам.доллар явуулжээ
Орост ажиллаж байгаа хуучин Зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудын хөдөлөрийн цагаачид энэ жил ар гэр рүүгээ 18,2 тэрбум ам.доллар явуулсан нь түүхэн дээд амжилт тогтоожээ.
Гадаадын цагаачдынхаа тоогоор манай хойд хөрш Америкийн дараа дэлхийд хоёрдугаар бичигддэг.
Эрүүл мэнд

Обамагийн гэр бүл хоёр өдрийн айлчлалд 5,2 сая ам.доллар зарцуулжээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүл Ирландад хоёр хоног айлчлаад буцахдаа 5,2 сая ам.долларын зарлага гаргасан гэнэ. Ерөнхийлөгч Барак Обама энд Их найман орны удирдагчдын уулзалтад оролцохоор ирэхдээ тэргүүн хатагтай, хоёр охиноо дагуулсан ирсэн юм.
Эрүүл мэнд

Хятадуудын цусан дахь хүнд металлын агуулга хэт их болжээ
Америкийн судлаачид Азийн олон орноос цагаачлан ирсэн иргэдийн цусанд шинжилгээ хийжээ. Ингэхэд Хятадаас ирсэн хүмүүсийн цусан дахь тугалга, кадми, мөнгөн ус гэх мэт хүнд металлын агуулга маш өндөр байжээ. Ялангуяа тугалганы агуулга бусад орны хүмүүсийнхээс даруй 44 хувь илүү байсан нь ихээхэн түгшүүр төрүүлж байгааг Америкийн судлаачид онцлов.
Эрүүл мэнд




























