Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ливид христийг сурталчилсан хэргээр дөрвөн хүнийг баривчиллаа
Ливийн аюулгүйн албаныхан Бенгази мужид дөрвөн хүнийг христийн шашин сурталчилсан хэргээр баривчиллаа гэж мэдэгдлээ. Засгийн газрын мэдээлснээр бол тэд христийн шашны тухай ном хэвлэж тараасан юм байна. Хууль сахиулагчид 45 мянган ном хэвлэл хураан авсан мч 25 мянган номыг аль хэдийнээ тараачихсан байсан гэнэ. Тэр дөрөв Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Египет, Шведээс гаралтай АНУ-ын иргэд байсан байна.
Эрүүл мэнд

Хамид Карзай НАТО-гийн агаарын хүчнээс татгалзлаа
Афганистаны ерөнхийлөгч хамид Карзай өөрийнхөө цэргийн хүчинд дэмжлэг үзүүлж байсан НАТО-гийн агаарын хүчнийг цаашид ашиглахаас татгалзсан байна. Хэргийн учир нь энэ сарын 13-ны өдөр олон улсын агаарын нисэх хүчин тус улсын зүүн нутгийн Кунар мужид агаараас дайрахдаа алдаа гаргаж энгийн номхон иргэд рүү дайрсан юм.
Эрүүл мэнд

Усан сан шиг том сүүлт од дэлхийтэй маш ойр зөрж өнгөрлөө
Олимпын усан сан шиг хэмжээтэй сүүлт од дэлхийтэй маш ойрхон 27,700 км-ийн зайтай зөрж өнгөрлөө. Зарим нэг хиймэл дагуулаас ч ойр зайд дэлхийд дөхөж ирсэн энэхүү сүүлт одыг судлаачид “ DA14” хэмээн нэрлэсэн бөгөөд өчигдөр орой 19:25 минутын үед дэлхийтэй хамгийн ойр цэгт хүрсэн байна.
Эрүүл мэнд

Дөрвөн хүн алсан цагдаагийн ажилтан нас барсан нь олджээ
АНУ-ын Кахлифорни мужийн нутгаас овоохойд түлэгдэж нас барсан эрэгтэйг дөрвөн хүнигй алсан хэрэгт сэжиглэж байсан цагдаагийн ажилтан Кристофер Дорнеи болохыг шинжилгээгээр тогтоосон байна. Дорнер дөрвөн хүнийг алсны дотор хоёр цагдаагийн жаилтан байсан гэж сэжиглэгдэж байсан юм. Түүнийг цагдаагийнхан мягмар гарагаас эхлэн мөрдөж
Эрүүл мэнд

Уоррен Баффет “Heinz”-ийг 28 тэрбум ам.доллараар худалдан авлаа
Дэлхийн тэргүүн баячуудын нэг, тэрбумтан Уоррен Баффет хүнсний аварга том компаниудын нэг “Heinz”-ийг 28 тэрбум ам.доллараар худалдан авлаа. Кетчуп, жигнэсэн шошоороо алдартай тус компанийг У.Баффетын “Berkshire Hathaway” компани худалдан авахаар гэрээ хэлцлээ байгуулжээ.
Эрүүл мэнд

Сирийн босогчид зорчигчдын автобус барьцааллаа
Идлиб хотоос нийслэл Дамаск орохоор зорчиж явсан 45 зорчигтой автобусыг Сирийн босогчид өчигдөр барьцаалсан байна. Зорчигчдын дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байсан гэж мэдээллээ. Автобусанд ливаны Кефрайя хотоос гаралтай иргэд байсан гэж байгаагаас үзэхэд сиричүүд тэднийг сектантууд гэдэг болохоор шашны сэдлээр барьцаалсан бололтой.
Эрүүл мэнд

Нацистуудын жагсаалыг 10 мянга гаруй иргэн хааж байна
Хоёрдугаар сарын 13 бол 1945 онд Германы Дрезден хотыг бөмбөгдсөн өдөр. Тэгэхэд хот бараг бүхэлдээ сүйрсэн. Энэ бөмбөгдөлтөд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг 1990-ээд оноос хүндэтгэдэг болж шинэ нацистууд гудамжинд гарч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг болжээ.
Эрүүл мэнд

АНУ-ын ерөнхийлөгч Японы Ерөнхий сайдтай ярилцав
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Умард Солонгостой холбоотой асуудлаар энэ сарын сүүлчээр Вашингтонд айлчлах үеэр нь Японы ерөнхий сайд Синзо Абэтэй ярилцана гэлээ. Обама Японы ерөнхий сайдтай утсаар ярихдаа Умард Солонгос цөмийн зэвсэг туршсанаараа олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн хэрэг боллоо гэсэн байна.
Эрүүл мэнд

Мексикийн буланд гурван мянган хүн цангаж байна
Жолоодлогогүй болж Мексикийн буланд зогсоод байгаа аялал амралтын “Карнавал Триумф” хөлөг дээр 3,1 мянган хүн, хөлгийн багийн 1,1 мянган хүн халуун, усгүйгээс болон зутарч эхэлж байна. Хөлөг АНУ-ын Техас мужийн Галвестоноос гарч хоёрдугаар сарын 11-нд эргэн ирэх ёстой байсан ч 10-ны өдөр Мексикийн буланд Юкатан хойгоос 240 км-ийн зайд явж байхад нь машины хэсэгт гал гарч хөдөлгүүр нь ажилгүй болсон юм.
Эрүүл мэнд

Сирийн хэлэлцээр нутагтаа болох ёстой
Сөрөг хүчинтэй хийх яриа хэлэлцээр Сирийн нутаг дээр л болох ёстой гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллема ОХУ-д айлчлах үеэр Москва сөрөг хүчний үндэсний нэгдлийн удирдагчидтай ОХУ-д уулзуулж болох юм гэхэд тэрээр ийм хариу өгчээ.
Эрүүл мэнд

Валентины баярыг оросуудын гуравны нэг нь тэмдэглэж байна
Гэгээн хайрын өдөр, Валентины баярыг энэ жил оросуудын гурван хүн бүрийн нэг нь тэмдэглэж байгаа гэнэ. “Хайр гэдэг ертөнцийн хөдөлгөгч хүч болохоор тэмдэглэхгүй байхыг аргагүй”, “Жилийн хамгийн сэтгэл хөдлөм баярын нэг шүү дээ” гэж санал асуулгад оролцсон хүмүүс хэлсэн байна.
Эрүүл мэнд

“Asiana Airlines”-ын онгоцны үйлчлэгчид өмд өмсөхийг хүсч байна
Өмнөд Солонгосын “Asiana Airlines” агаарын тээврийн компанийн үйлчлэгч бүсгүйчүүд өмд өмсөх эрхийнхээ төлөө тэмцэж, компанийн удирдлагадаа ханджээ. Тэдний энэ шаардлагыг Солонгосын хүний эрхийн комисс анхааралдаа авч, компанид нь дресс кодоо өөрчлөхийг сануулсан байна.
Эрүүл мэнд































