Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ

Японы өмнөд нутагт пуужингаас сэргийлэх сургуулилт болж байна
Японы Засгийн газар Умард Солонгосын энэ сарын 10-22-ны хооронд хөөргөх гэж мэдэгдээд байгаа пуужин унавал хэрхэх талаар сургуулилтыг өмнөд нутгийн Исигаки аралд хийлээ. Хот суурин газрын гудамжин дахь чанга яригчаар 10 секунд тутамд анхааруулах дохио өгч байна.
Эрүүл мэнд

“Vogue” сэтгүүлийн эрхлэгч АНУ-ын Элчин сайд болох уу
“Vogue” сэтгүүлийн эрхлэгч гэдгээрээ загварын ертөнцөд алдартай Анна Винтур АНУ-ын Их Британи дахь Элчин сайдаар томилогдож магадгүй сураг гараад байна. Б.Обамагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хагас сая ам.доллар босгож, их тус хүргэж байсан болохоор түүнийг Элчингээр сонгох магадлал өндөртэй гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Эрүүл мэнд

Хиллари Клинтон ажлаа өгөх гэнэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сангийн сайд Тимоти Гейтнер нар бас гарч магадгүй байна. Төрийн нарийн бичгийн шинэ даргаар НҮБ-д АНУ-г төлөөлж байгаа Сюзан Райс яригдаж байгаа аж.
Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд болж магадгүй хүмүүсийн нэрсийн дунд Бүгд найрамдах намын гишүүн, сенатч асан Чак Хейгелийн нэр явж байна.
Эрүүл мэнд

Үйлчлүүлэгч рүүгээ кофе цацна гэж сүрдүүлсэн онгоцны үйлчлэгчийг халжээ
Хонконгийн “Cathay Pacific” авиа компанийн нэгэн үйлчлэгч Бангкокоос Хонконг руу бизнес ангиллаар зорчиж явсан үйлчлүүлэгчээ заналхийлсэн хэргээр ажлаасаа халагджээ. Зүгээр ч үгүй тэр үйлчлүүлэгч нь Тайландын экс удирдагч Таксин Шинаватрагийн охин байжээ.
Эрүүл мэнд

Австралийн наран шарлагын газарт ус нь час улаан болжээ
Австралийн Сидней хотын хэд хэдэн алдартай наран шарлагын газрыг өнгөрсөн долоо хоногоос хаахад хүрсэн байна. Жуулчны ид улирал эхлэх энэ үеэр эндэхийн эрэг орчмын ус час улаан, бүр цусан өнгөтэй, яг л аймшгийн кинон дээрх шиг болжээ.
Эрүүл мэнд

Гүнгийн авхай Кэтерин бие давхар болжээ
Ганцхан жилийн өмнө дэлхийг донсолгосон нүсэр хийж байсан Кэмбрижийн гүн Уильям, гүнгийн авхай Кэтерин нар ард олныхоо удтал хүлээж байсан баярт мэдээг сая нэг дуулгав. Тэд хүүхэдтэй болох гэнэ. 30 настай гүнгийн авхай бие давхар болсон гэдгийг өчигдөр шөнө Гэгээн Жеймсийн ордонгоос албан ёсоор мэдээлэв.
Эрүүл мэнд

Испанид бас нэг Лас-Вегас барина
Шоу тоглоомын том хот Лас-Вегасын бас нэг хувилбар Испанид босох нь. Олон нийтийн хэд хэдэн байгууллага, ард иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэж байгаа ч Испанийн эрх баригчид улс орныхоо эдийн засагт дэмжлэг үзүүлэх байх хэмээн Америкийн «Las Vegas Sands» компанид барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн байна.
Эрүүл мэнд

Японд тунель нурж, есөн хүн амь үрэгдлээ
Японы нийслэл Токиогоос холгүй орших авто замын тунель нурсны улмаас есөн хүн амь үрэгдээд байна. Токиогоос баруун зүгт 80 километр зайд орших Сасаго хэмээх уг тунелийн бетонон хавтан унаж, түүгээр явсан нэлээд хэдэн автомашиныг даржээ. Аврагчид одоогоор гурван машинаас есөн хүний цогцос гаргаад байна.
Эрүүл мэнд
Төрөлх сургуульдаа өрөө төлжээ
АНУ-ын Нью-Мексико мужийн Дорнын их сургулуийн оюутан байсан нэгэн залуу сургуульдаа бүтэн багц 00-ын цаас илгээжээ. Тэрээр илгээмждээ сурч байх үедээ их сургуулийн ариун цэврийн өрөөнөөс нэг удаагийн цаасан алчуур, 00-ын цаас хулгайлж байснаа бичээд түүнийгээ төлж байгаа юм гэсэн байжээ.
Эрүүл мэнд

Орон гэргүйчүүддээ палатка барьж өглөө
ОХУ-ын нутгаар урьд урьдынхаасаа илүүтэй хүчтэрч байгаагаас Санкт-Петербург хотын эрх баригчид ороно гэргүй иргэдээ анхаарч 60 хүн багтах дулаалга бүхий палатка барьж өгсөн байна. Энд байрлах иргэддээ өглөө оройд халуун цай хоол өгөхөөс гадна дулаан хувцас өгчээ.
Эрүүл мэнд

Ким Чен Ун “Time” сэтгүүлийн “Оны хүн”-ээр тодорч магадгүй
Дэлхийн нэр нөлөө бүхий “Time” сэтгүүл энэ жилийнхээ “Оны хүн”-ийг тодруулахаар энэ онд дэлхийд үйл ажил, хэвлэлийн мэдээллээрээ тэргүүлсэн хүмүүсийг нэр дэвшүүлэхэд Умард Солонгосын шинэ удирдагч Ким Чен Ын тэргүүлж явна. Интернэтийн санал асуулгаар түүний араас Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурси явж байгаа юм байна.
Эрүүл мэнд

Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр мөргөлдөөн боллоо
Мексикийн шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр жагсагчид, цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болж найман хүн бэртэж гэмтэн, цагдаагийнхан 65 хүнийг саатуулсан байна. “Урьд нь хэзээ ч ийм нийтийн хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн болж байгаагүй, үүний учрыг бид мөрдөн шалгаж тогтооно” гэж Мехико хотын дарга Марсело Эбрард хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд































