Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ

Эксүүд юу хийдэг вэ
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байна гэдэг мэдээж сайхан. Ямагт олны анхаарлын төвд. Бараг хязгааргүй шахуу эрх мэдэлтэй. Тусгай хамгаалалттай. Бүгдэд тушаана. Хоол унднаас эхлээд хувцас, унаа хүртэл бүгдийг улс даана.
Гэвч ардчилсан тогтолцоотой улс л бол насаараа Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайд хийх боломжгүй.
Эрүүл мэнд

Нэр дэвшигчид нь хар шил зүүхгүй, сонгогчид нь хэнийг ч дугуйлахгүй байж болох Америкийн сонгуулийн тухай хачирхалтай 8 баримт
Сонгуулийг яагаад дандаа мягмар гаригт товлодог вэ?
АНУ Ерөнхийлөгчийн сонгуулиа арваннэгдүгээр сарын эхний мягмар гаригт хийж байхаар 1845 оноос тогтсоноос хойш өдгөө хүртэл мөрдөгдөж байна. Мягмар гаригийг сонгосон учир нь XIX зууны Америк хөдөө аж ахуй, газар тариалангийн орон байсан учир фермерүүдийнхээ хамгийн зав чөлөөтэй өдөрт тааруулсан нь энэ юм.
Эрүүл мэнд

Цахим хуудсуудыг өчиггүйгээр хаах хууль Орост хэрэгжиж эхэллээ
Оросын интернэт орчинд нэгэн шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хэрэгжиж буй уг хууль эрхзүйн зохицуулалтаар бол эрх баригчид ямарваа нэгэн цахим хуудсын мэдээллийн агуулга хүүхэд багачууд болон цөөнхийн оюун санаанд хортойгоор нөлөөлөхөөр байна гэж үзвэл сайтыг нь шууд хаах эрхтэй болж байгаа юм.
Эрүүл мэнд

“Сэнди” хар салхи 20 тэрбум долларын хохирол учрууллаа
АНУ-ын зүүн эргийн нутгийг дайрч одоогоор 50 хүний аминд хүрээд байгаа “Сэнди” хар салхи тус улсад наад зах нь 20 тэрбум доллларын хохирол учруулаад байна гэж Kinetic Analysis компанийн тооцоолсноор Bloomberg мэдээллээ. Үүний 7-8 тэрбум нь хохирогсдын даатгалд зарцуулагдах хөрөнгө юм байна.
Эрүүл мэнд

Венецийн 60 хувь нь үерт автаад байна
Италид борооны улирал эхэлж хүчтэй бороо үгэлжлэн орж байгаагаас угаасаа усан дээр байрладаг Венец хотод үер болж нийт нутгийнх нь 58 хувь усанд автаад байна. Гадаадын жуулчдын хамгийн их очдог Сан-Мариногийн талбай ч усанд автжээ. Цаг уурчдын тооцоолсноор өнгөрсөн шөнө усны түвшин 1,4 метр хүртэл өргөгдсөн байна. 2010 онд бас шинэ жилээр усны төвшин ийм хэмжээнд хүрч байсан удаа бий.
Эрүүл мэнд

Боливын сэтгүүлчийг студид нь шатаажээ
Боливын Якуиба хотод нүүрэндээ маск өмссөн хүн радио студид нэвтрүүлэг ид явж байхад дайран орж хөтлөгч рүү бензин цацаж шатаасан аймшигт хэрэг гарчээ. 78 настай сэтгүүлч Фернандо Видаль гуравдугаар зэргээр түлэгдэж эмнэлэгт хүргүүлсэн ч биеийн байдал нь хүнд байгаа юм байна.
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн даатгалаас 160 саяыг луйварджээ
АНУ-ын Эрүүл мэндийн даатгалын түүхэнд гарч байсан хамгийн нүсэр том луйврын хэргийг мөрдөж дууссан тухайгаа Нью-Йоркийн Өмнөд тойргийн прокурорын газар албан ёсоор мэдэгдлээ. Хэргийн гол зохион байгуулагчдын нэг армени гаралтай Давид Мирзоян нь луйвар, сүрдүүлэг зэрэг хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрснөөр дуулиант хэргийн мөрдлөгө дууссан аж.
Эрүүл мэнд



































