БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Хакаст хүчтэй салхинаас болж онц байдал тогтоолоо
ОХУ-ын Хакасын нутаг, Шириний районы Жемчужный, Сон, Гальж суурингуудыг дайрсан хүчтэй салхины улмаас онц байдал тогтоосон байна. Бүгд найрамдах улсын удирдлага ОХУ-ын Онц байдлын яаманд хандаж гамшгийн уршгийг арилгахад туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.
Эрүүл мэнд

АНУ-ын шинэ онгоц бүтэлгүйтлээ
АНУ-ын агаарын нисэх хүчин гипер авианы, нисэгчгүй аппарат X-51A WaveRider-аа туршсан ч амжилтгүй болсон байна. Энэ онгоц нь дуунаас долоо дахин буюу цагт 6900 км хурдлах чадвартай юмсанж. В-52 бөмбөгдөгч онгоцноос нисгэсний дараа дөрвөн секундын хугацаанд чөлөөт уналтаар унах үедээ хөдөлгүүр нь ажиллан 21 мнягна метрийн өндөрт гарах ёстой ч онгоц Номхон далайд унажээ.
Эрүүл мэнд

Маргаантай арлыг чөлөөлөхийг Хятад улс Японоос шаардлаа
Маргаантай Сэнкаку арал дээр японы талынхны барьцаалаад байгаа хятадын 14 иргэнийг ямар ч яриа хэлэлцээргүйгээр яаралтай суллахыг Хятад улс Японоос шаардлаа. Уг арлыг хятадууд Дяоюйдао гэж нэрлэдэг байна. Лхагва гарагийн өглөөгүүр Гонконгоос гарч явсан загасчны завьтай хүмүүсийг японы эргийн хамгаалалтын албаныхан саатуулсан юм.
Эрүүл мэнд
Сирийн зэвсэгт дайчид хуучин дэглэмийн 150 офицерийг дэлбэлэхийг завджээ
Сирийн чөлөөт армийн дайчид лхагва гарагийн орой нийслэл Дамаскт НҮБ-ын ажиглагчдын байрлаж байсан Dama Rose зочид буудлын дэргэд халдлдага үйлдсэн байна. Тэд шатах тослох материал ачсан авто цистернд тэсрэх бодис бэхлэн барилгын дэргэд зогсоосон байсан нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ.
Эрүүл мэнд

Британийн засгийн газар Экваторын ЭСЯ-ыг сүрдүүлж байна гэлээ
“Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг хүлээлгэн өгөхгүй бол Британийн засаг захиргаа Эквадороос Лондонд суугаа элчин сайдын яам руу дайран орж авахад хүрч магадгүй гэж Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Монголын хүүхдүүдэд бэлэг хүргэж явсан англичууд осолд оржээ
Монголын хүүхдүүдэд хувцас, тоглоом хүргэхээр явсан Их британи, австралийн дөрвөн иргэн Казахстаны Костанайн мужид осолд орсон байна. Наймдугаар сарын 9-ний өглөө Алмата-Екатринбургийн авто зам дээр Зуевка тосгоны дэргэд Ихбританийн дугаартай “Пежо” маркийн жип замын урсгал сөрөн “Тоёото сюрф” маркийн машинтай мөргөлдсөн байна.
Эрүүл мэнд
Египетэд террористуудыг цаазалжээ
Египетийн шүүх 14 хүнийг террорист халдлагад буруутган цаазаар авах ял оноосон байна. “Эль-Тахид” зэвсэгт бүлэглэлийн энэ гишүүдийг Синайн хойгт алба хааж байсан цэрэг цагдаагийн албан хаагчдын эсрэг террорист халдлага зохион байгуулсан хэрэгт буруутгасан байна.
Эрүүл мэнд
































