Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Спутник-V вакцины хоёр дахь тунг маргааш хүлээн авна
Гадаад харилцааны яамнаас "Спутник V вакцины 10 мянган ширхэг хоёр дахь тунг маргааш буюу зургаадугаар сарын 30-ны өдөр, үлдэх 10 мянган тунг долдугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Орос талаас илэрхийлсэн" гэсэн мэдээллийг өнөөдөр өглөө.
Эрүүл мэнд

Сайн дурын үндсэн дээр 12-15 насны хүүхдүүдийг өнөөдрөөс дархлаажуулна
Засгийн газрын хуралдаанаар 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдрөөс эхлэн 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинаар дархлаажуулалтад хамруулна.
Эрүүл мэнд

С.ЭНХБОЛД: Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр боломжтой бүх арга хэмжээг авна
Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хангамж, цалин, урамшууллын талаар хөндөгдөж буй асуудлыг ярилцах, авч буй арга хэмжээгээ танилцуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй холбогдож өөрийн санаачлагаар уулзалтыг зохион байгуулсан юм.
Эрүүл мэнд

Ирэх даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна
Эрүүл мэндийн сайдын тушаалаар ирэх долоо хоногийн даваа гарагаас буюу 6 дугаар сарын 28-ны өдрөөс 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахаар боллоо. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулах юм.
Эрүүл мэнд

Ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх даваа гарагаас буюу 28-наас эхлэн 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулахаар шийдвэрлэлээ. Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. Энэ сарын 15-наас хойш улсын хэмжээнд 16-17 настай 13,733 хүүхэд, 1,146 жирэмсэн эмэгтэй, 919 хөхүүл эмэгтэй дархлаажуулалтад хамрагдаад байна.
Эрүүл мэнд

692 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагдаад байна
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 1 дүгээр тунд 1781, 2 дугаар тунд 1944, нийт 3725 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.3 хувь буюу 975240 нь I тунд, 90.3 хувь буюу 860689 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 692 (5.8 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 5827 (17.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.
Эрүүл мэнд

“Нийт тохиолдлын дийлэнх хувийг 20-40 насны залуус эзэлж байна”
Covid-19-ийн тохиолдол их байгаа тул вакцинд хамрагдаагүй иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэртээ зочин урихгүй байхыг Улсын онцгой комиссоос онцгойлон анхаарууллаа. Мөн вакцинд хамрагдаагүй иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалав.
Эрүүл мэнд



































