Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Орон нутгийн ЭМД-ын хэлтсийн 60 гаруй мэргэжилтэн сургалтад хамрагдлаа
Өнөөдөр ЭМДҮЗ-ийн 05 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журам”-ын дагуу хяналт хийх арга зүйн чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа. Сургалтад тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын мэргэжилтнүүд болон орон нутгийн ЭМД-ын хэлтсийн 60 гаруй мэргэжилтэн хамрагдсан юм.
Эрүүл мэнд

PCR шинжилгээний цэгүүдийг цэцэрлэг рүү шилжүүллээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт коронавирусийн халдварын 1001 тохиолдол шинээр бүртгэгдэж, долоон хүн нас барсан. Ингэснээр нийт барсан хүний тоо 214 болоод байна.
Эрүүл мэнд

ТАЛАРХАЛ
Эрүүл энх, элэг бүтэн амьдрах өрх бүрийн мөрөөдөл байдаг. Нөхөр маань хүндээр өвдөж, үхэл, амьдралын заагт, эмнэлгийн орон дээр хайртай бүхнийхээ сэтгэлийг чилээн, нулимсыг дуслуулж байсан тэр өдөр хэдийнэ ард хоцорсон байна. Өнөөдрийн нарыг харж, үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн амьдарч буй нь Батболд даргатай Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагчдын ур чадвар, хичээл зүтгэлийн үр дүн юм.
Эрүүл мэнд

PCR шинжилгээ авах зургаан цэг ажиллаж байна
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван PCR шинжилгээний цэг ажиллаж байна. Дээрх цэгүүдэд хөдөө орон нутаг зайлшгүй явах шаардлагатай иргэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах иргэд, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд цаг авалгүй очин, шинжилгээнд хамрагдах боломжтой.
Эрүүл мэнд

Дархлаажуулалт хийсэн эмч, сувилагч, ажиллагсдад урамшуулал, илүү цагийн мөнгийг нь олгож эхэллээ
Орон даяар хүн амаа дархлаажуулах ажил амжилттай үргэлжилж байна. Коронавируст халдварт өвчний эсрэг иргэдээ дархлаажуулах ажилд эмч мэргэжилтнүүд маань 2 сар гаруй хугацаанд цаг наргүй зүтгэж нийт зорилтот хүн амынхаа дийлэнх хувийг дархлаажуулж чадлаа.
Эрүүл мэнд

Эмч, эмнэлгийн ажилтнуудад дархлаа дэмжих багц гардууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажил үүргээ гүйцэтгэж байгаад коронавирусийн халдвар авч эдгэсэн болон эмчлэгдэж байгаа эмнэлгийн байгууллагын ажилтан, алба хаагчдад дархлаа дэмжих багц хүргүүллээ. Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар эрүүл мэндийн салбарт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэнддээ анхаарч ажиллахыг хүсээд, ХӨСҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлд дархлаа дэмжих багцыг гардуулсан юм.
Эрүүл мэнд

Архаг, суурь өвчтэй иргэдийг дархлаажуулах гурван цэг ажиллаж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 11-нд иргэдээс нийт 373 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна.
Эрүүл мэнд

PCR шинжилгээний зургаан цэг ажиллаж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 10-нд иргэдээс нийт 368 дуудлага ирлээ. Үүнээс НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой хамгийн их буюу 62 дуудлага ирсэн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байна.
Эрүүл мэнд



































