Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Жирэмсэн эмэгтэйг хүчиндэж байгаа орос цэргийн хөшөө Польшид хэл ам татлав

Польшийн Гданьск хотын Урлагийн академийн оюутан 26 настай  хотод байдаг зөвлөлтийн Т-34 танкны хөшөөний дэргэд жирэмсэн польш эмэгтэйн толгойд гар буу тулгаад  хүчиндэж байгаа орос цэргийн хөшөө урлаад нэг л шөнө босгочихжээ.
Хөшөөг хотын эрх баригчид маргааш өглөө нь л буулгасан ч багагүй хэл таталж байгаа гэнэ. Польшид суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Алексеев Польшийн эрх баригчид энэ хууль бус үйлдлийн талаар тус улсын эрх баригчид нягталж учрыг нь олно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд  польшийг фашистын дарлалаас чөлөөлөхийн төлөө зөвлөлтийн 600 гаруй мянган цэрэг амиа алдсан юм шүү дээ гэсэн  байна. Хотын эрх баригчид ч оюутан залууг хууль бусаар , зөвшөөрөл аваагүй хөшөө бсогосон гэх зэргээр буруутган байцааж эхэлсэн байна.

Хөшөөг урлагч оюутан харин “Миний энэ бүтээлийн сэдэв ч бас Т-34 танктай адил түүхэнд хамааралтай. Харин ч би тэр үед болсон үйл явдлын тухай энэ хөшөө танкийг улам баяжуулна гэж бодсон. Их удаан бодож байж хийсэн бүтээл” гэжээ.  
Польшид зөвлөлтийн дайчдын хөшөөг гутаах, будах явдал нэг биш удаа гардаг юм.
Польшийн олон мянган офицерыг Хатыньд бөөнөөр нь хядсан, дэлхийн хоёрдугаар дайны өмнө Германтай нууц хэлэлцээр хийж Польшийг хувааж авсан, дайны явцад олон мянган энгийн хүний аминд хүрсэн хэмээн зөвлөлтийн эсрэг, оросын эсрэг польшийн олон хүн, ялангуяа залуус  дургүйцлээ илэрхийлдэг юм.
0 Сэтгэгдэл
tanai site ygad iim hogiin yum hiidiin be ӨМХИЙ САРМИСАА ҮХЭЖ ДАЛД ОР
orosuud polishiig chuluuluhgui udtal fashistuudaar darluulj tamluulah yostoi bj. tegsen bol unuudur jaahan yum oilgohtoigoo baih bj.
Nohoi orosuuud
deer ueiin hotsrogson medee kkk uur bichih yum alga uu
tanai site ygad iim hogiin yum hiidiin be ***** zail
Хамгийн их уншсан