Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Наранхүү гурван тэрбум төгрөгийн авлагатай бол М.Сономпил таван тэрбум төгрөгийн өртөй

2012 он бол эрхэм гишүүдийн хувьд УИХ-д сонгогдсон жил учир зарим нь улирсан гишүүн, нэг хэсэг нь өөр салбараас парламентад орж ирсэн. Тэгэхээр энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлэг УИХ-ын гишүүн болоод хөрөнгө орлого нь хэрхэн өөрчлөгдсөнийг харж болох боломжтойгоороо  онцлогтой. Гишүүдийн жилийн орлого ерөнхийдөө буурч, хадгаламж, хөрөнгө нь багассан дүр зураг гарсан. Өнгөрсөн жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаас нь УИХ-ын гишүүд ямархуу өр, шир, зээл, авлагатай аж төрдөгийг нь сонирхлоо. Зарим нь 2012 онд мэдүүлж байсан өрөө барагдуулаагүй байхад нэг хэсэг нь нэмж зээл тавьж, авлагаа ч төдийлэн цэгцэлж чадаагүй нь харагдана. Гишүүд ихэнхдээ хувь хүмүүсээс авлагатай байдаг бол арилжааны банкуудаас хоёр саяас эхлээд таван тэрбум хүртэлх төгрөг зээлжээ. Өөрийн эзэмшлийн компаниасаа гурав хүртэл тэрбум төгрөгийн авлагатай гишүүн ч байна. Ингээд эрхэм гишүүд хэнд, аль банкинд өртэй, ямар хүнээс авлагатайг нь хүргэе.

О.Баасанхүү гишүүн О.Нэмэхханд, Э.Номинбат, Ш.Баярболд нараас нийтдээ 77 сая төгрөгийн авлагатай байсан нь 170 сая төгрөг болж нэмэгджээ.
Сү.Батболд гишүүн “Алтай холдинг” ХХК, “Алтай кашмир” ХХК, “Скай трейдинг” ХХК-иас нэг тэрбум 655 сая 536 мянган төгрөг авах ёстой байсан нь арай багасч нэг тэрбум 578 сая 161 мянга 790 төгрөгийн авлагатай гэнэ.
Өр, зээлгүй байсан Ж.Батзандан гишүүн “Голомт” банкнаас 300 сая төгрөгийн зээл авчээ.
Ж.Батсуурь гишүүн гэхэд ямар нэгэн авлагагүй ч дүүдээ 51 сая 500 мянган төгрөг зээлсэн байна.
Г.Батхүү гишүүнд Б.Цэвээнпүрэв гэдэг хүн 50 сая төгрөг өгөх ёстой хэвээрээ байгаа төдийгүй “Шунхлай групп” ХХК-нд тэрээр 366 сая 208 мянга 280 төгрөгийн өр тавьжээ.

ХААН банкинд таван сая төгрөгийн зээлтэйгээ мэдүүлсэн Д.Батцогт гишүүн нэг жилийн хугацаанд өрөө дараагүй л байна.
Ямар нэгэн зээл, авлагагүй гэсэн Н.Батцэрэг гишүүн Х.Жаргал гэдэг хүнд 20 сая төгрөгийн өр төлөх  ёстойгоо мэдүүлэгтээ бичсэн аж.
М.Батчимэг гишүүн А.Зангад, С.Батжаргал нараас 22 сая төгрөгөө авч, “Капитрон” банкны 74 сая 940 мянган төгрөгийн зээлээ төлөөгүй гэжээ.
З.Баянсэлэнгэ гишүүн гэхэд Н.Даваасүрэн гэгчээс 22 сая төгрөгийн авлага, ХААН банкинд зургаан сая төгрөгийн өр төлөх ёстой байж. Тэгвэл Т.Нарантуяа гэдэг хүнд 12 сая төгрөг зээлүүлж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 95 сая төгрөг зээлжээ.
Иргэн Ж.Батжаргалаас 20 сая төгрөгийн авлагатай байсан Ц.Баярсайхан гишүүн мөнгөө авсан бололтой, ямар нэг зээл тавиагүй байна.
С.Бямбацогт гишүүн Б.Хатанзориг, Г.Саранцэцэг, Т.Жаргалсайхан, Я.Ган-Эрдэнэ нарт 224 сая төгрөгийн авлага авахаа мэдүүлсэн бол энэ нь 305 сая болж өссөн аж.

С.Дамдинсүрэн гэгчээс 12 сая 528 мянга 900 төгрөг зээлсэн  Р.Гончигдорж гишүүн одоо болтол өртэй хэвээрээ байна.
Ц.Даваасүрэн гишүүн Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкнаас 168 сая 350 мянган төгрөгийн зээл авснаа төлж байгаа бололтой 71 саяын өртэй гэжээ.
Мэдүүлэгтээ иргэн Б.Тогоогоос 100 сая төгрөг зээлсэнээ бичсэн Д.Лүндээжанцан гишүүн талаас илүүг нь барагдуулж, одоо 40 сая төгрөг өгөх гэнэ.
Өөрийн эзэмшдэг “Дүнжингарав” ХХК-иасаа болон “Инвэкс” ХХК-иас нийтдээ 31 тэрбум 529 сая төгрөг авах ёстой Б.Наранхүү гишүүний авлага бараг хоёр тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдэж. Тэрээр дээрх хоёр компаниасаа 33 тэрбум 681 сая төгрөг авах нь.
Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 89 сая төгрөг зээлсэн Ц.Нямдорж гишүүн ямар ч өр ширгүй болжээ.

Төрийн банк, “Хатан сүлд” ХКК-нд 413 сая төгрөгийн өртэй байсан С.Одонтуяа гишүүн Улаанбаатар банкнаас 228 сая төгрөг зээлсэн байна.
Ё.Отгонбаяр гишүүн Цогмаа, Ц.Оюунцэцэг, Ж.Мөнхцэцэг нараас 180 сая төгрөг авах ёстой авлагаа шийдсэн аж. Тэрээр харин Ц.Эрдэнэчулуун гэдэг хүнээс 120 сая төгрөгийн авлагатайгаа мэдүүлжээ.
“Гэр хороолол”  Хадгаламж зээлийн хорооноос 25 сая төгрөг авна гэж байсан Ц.Оюунбаатар гишүүн үүнийгээ хоёр дахин нэмэгдүүлж, 55 сая төгрөгийн авлагатай болсон байна.
Ц.Оюунгэрэл гишүүн мастер, виза карт болон “Фримонт” банкнаас 533 сая төгрөгийн зээл авчээ. Энэ нь нэмэгдээд 568 сая болж, эдгээр дээр “Голомт”, Худалдаа хөгжлийн банкны зээлдэгч болжээ.
Худалдаа хөгжлийн банкинд нэг тэрбум төгрөгийн өртэй Ч.Сайханбилэг гишүүн бүх өрөө дарсан хэмээн мэдүүлэгт нь дурайж байх юм.
Я.Содбаатар гишүүнд өртэй Р.Сарантуяа гэдэг хүн одоо болтол 80 сая төгрөгийн зээлээ барагдуулаагүй л байгаа гэнэ.

“Эл Эс Өү” ХХК-иас 545 сая төгрөг зээлсэн О.Содбилэг гишүүн өр, зээлгүй хүн болжээ.
УИХ-ын гишүүн болохдоо өр, авлагагүй байсан М.Сономпил ХААН банкнаас таван тэрбум 742 сая төгрөг зээлсэн гэдгээ мэдүүлэгтээ бичжээ.
Анх удаа хөрөнгө орлогын мэдүүлэг өгсөн Д.Сумъяабазар гишүүн Чингис хаан банкинд 800 сая төгрөгийн өртэй юм байна.
А.Тлейхан гишүүн Х.Харлыгаш гэдэг хүнээс 25 сая төгрөг зээлснээс 12 сая нь үлдсэн ажээ.
Ш.Түвдэндорж гишүүн “Голомт” банкинд 106 сая 880 мянган төгрөгийн өртэй байснаа барагдуулаагүй, үнийн дүн нь ч хэвээрээ байгаа гэнэ.
Иргэн Л.Батсайхан, Д.Намсрай нараас таван сая төгрөгийн авлагатай Г.Уянга гишүүн одоо ч авч чадаагүй явна.

Авлага, өргүй байсан Д.Хаянхярваа гишүүн Д.Загар гэгчээс 150 сая төгрөг авч, Төрийн банкнаас хоёр сая 651 мянга 790 төгрөг зээлсэн гэжээ.
“Интер групп интернэйшнил” ХХК-иас Л.Энх-Амгалан гишүүн хоёр тэрбум 700 сая төгрөгийн авлагатай хэвээрээ байна.
Ж.Энхбаяр гишүүн хэн нэгнээс авлага, бусдад өглөггүй байсан бол “Шимт бүрэн” ХХК-иас 841 сая 12 мянга 740 төгрөг авахаар болжээ.
Н.Энхболд гишүүн “Голомт” банк, “Ньюком проперти”-д 287 сая төгрөгийн зээлээ төлөөгүй гэдгээ мэдүүлэгтээ дурджээ.
“Голомт” банкинд төлөх ёстой  Ө.Энхтүвшин гишүүн 290 сая төгрөгийн зээлээ барагдуулаагүй л байгаа аж.

0 Сэтгэгдэл
Эрхэм түшээдийн өр авлага хоорондоо балаансалж, цаад газартаа өглөг авлага нь тайландаа байдаг л байгаадаа. Хүүгээ юугаар төлөөд,орлого юунаас ороод байгааг сайн үзэх судлах юм шиг байна.
Мянгуужингийн үлгэрээр хүүхэд хуурч байгаа юм шиг юм өгцгөөхиймаа
Хүү, нэмэгдүүлсэн хүү төлдөггүй юм байх даа Зээл нь хэвээрээ байх нь гайхамшигтай. ХэХэ
Р.Гончигдорж гишүүн хадам аавдаа өртөй юм байна шүү дээ.
ичээсээ эд нар тэгээд энэ их өрөө ард түмний мөнгнөөс авах гэээд чичрэээд үхэн хатан тэмцдэг хүсүүс дээ шоронд нь хийвэл таарнаа зүгээр жирийн иргэн бол аль хэдийн үхэх нь үхээд шоронд орхон орцон байгаа даа дэндүү шудраг биш байна даа холбогдох хүсүүс нь мэддэг л байх даа чааваас
Bankuud irgeded ugduggui zeelee ur shirtei gisnuuded haramgui uguh um daa...
Toriin tushee naraa or zeeltei yavuulaad yah ve.zeelee toluuleh gishuun baival nadad handaarai.tatvariin gansuh
Хамгийн их уншсан