Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ төмөр замын төсөлд юу тохиолдов???


Монголын Засгийн газар ур­жигдар орой ээлжит бус хуралдаан зарлаж УИХ-д оруулсан ч эргэж бу­цан татаад байсан төмөр замын асуудлаа хэлэлцсэн байна. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хан­гах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төс­лийг хэлэлцээд зарим зүйлийг нэмж, өөрчилжээ. Гэхдээ Засгийн газрын хурал­даанд оролцсон сайд нарт төслөө тарааж өгөн гарын үсэг зуруулж, саналыг нь аваад эргүүлэн хураасан гэх мэдээлэл ч байна. Маш нуу­цын зэрэглэлтэйгээр уг асуудлыг хэлэлцсэн байж бол­зошгүй нь. Засгийн газ­рын хуралдаанаар хэлэл­цээд зарим зүйлийг өөрчилж УИХ-д оруулахаар боллоо гэ­­хээс өөр мэдээлэл өгөөгүй юм.

Тавдугаар сарын 1-нд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр УИХ-ын даргад Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Тус төсөлд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн тө­мөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн буюу нарийн царигтайгаар урд хөрш рүү холбогдохоор тусгасан.

Харин хойд хөрштэй 1520 мм буюу өргөн төмөр замаар Могойн гол-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт- Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлд холбогдоно гэж төсөл боловсруулсан байсан юм. Гэвч УИХ-аар хэлэлцэж эхлээгүй байхад буюу тавдугаар сарын 29-ний өдрийн пүрэв гарагийн чуулганы хуралдаан дээр төслөө татаж буйгаа Засгийн газраас мэдэгдсэн.

Долоо ч хүрэхгүй хоногийн дараа татсан төслөө хэлэлцэж, шийдвэрлэхдээ нэлээд хэдэн өөрчлөлт оруулсан байж магадгүй юм. УИХ-ын гишүүн Х.Баттулга Засгийн газрын мягмар гарагийн ээлжит бус хуралдааны дараахан твиттер хуудастаа “Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас 100 жилийн түүхэндээ байгаагүй гутамшигт шийдвэр гаргажээ...” гэж бичсэн. Энэ нь олон хүн таамаг хийхэд хүргэж, царигийн асуудлаа нэг мөр шийдчихэж гэсэн хардлага төрүүлэв. Өмнө нь ЭХЗ-ийн сайд тогтоолын төсөл оруулж ирэхдээ салбарын яамнаас ямар нэг санал аваагүй тухай мэдээлэл ч гарч байсан. Тэгвэл энэ удаад засвар хийхэд Зам, тээврийн яам оролцож, саналаа тусгасан байхыг үгүйсгэхгүй байна. Төсөлд өргөн нарийн цариг хоёуланг нь барихаар тусгасныг бүхэлдээ нарийн царигтай болгож өөрчилсөн  бололтой. Юутай ч нууц асуудал хэмээн зөвхөн сайд нараас санал авч оруулсан төмөр замын царигтай холбоотой уг төсөл араасаа маш их асуудал дагуулж мэдэхээр нөхцөл байдал үүсгэв.

ОХУ-ын Аюулгүй байдлын байгууллагын өндөр хэмжээний төлөөлөгчид манай улсад ирж, төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнтэй уулзаж, төмөр замын талаар ярилцсан гэсэн албан ёсны мэдээлэл гарсан. Энэ үеэр нь зэрэгцүүлж шинэ төмөр замын бүтцийн асуудлаа Монголын Засгийн газар яаран сандран хэлэлцэж, шийдвэрлэсэнд ямар нэг учир байж таарна. Нууц асуудал болгон оруулсан төмөр замын царигийн тухай мэдээлэл ил гарахгүй байгаагийн цаана хэн нэгний, магадгүй хэсэг бүлгийн эрх ашиг явааг үгүйсгэх аргагүй. Аливааг нууцлах тусам ямар нэгэн ээдрээтэй зүйл, эргэлзээтэй шийдвэр гаргасан байх гэж хардах эрх нь нээлттэй. Тиймээс нууц асуудлаар манай улсын нэгэн том төсөл болох шинэ төмөр замд хожоотой бус хохиролтой шийдвэр гарсан юм биш байгаа гэж ойлгогдож байна. 

Уг нь 2010 онд УИХ-аас баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн нэгжийн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтлолцох нөхцөлд түүний царигийн өргөн 1520 мм байна. Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан.

Тэр дагуу нь УИХ-д төслөө оруулж байгаа гэх боловч энд нууцын зэрэглэлтэй оруулж, шийднэ гэж огт дурдаагүй.
Сүүлийн үед ч шинэ төмөр замын царигийг нарийн байхаар шийдээгүй нь эдийн засаг хүндрэхэд хамгийн их нөлөөлсөн мэтээр ухуулга явуулах болсон. Угтаа 2012 оноос л шинэ төмөр замын төсөл амь орж, хөрөнгө оруулж эхэлснийг зориуд умартаад байх шиг. Тэгэхдээ бүр хөрөнгө оруулалтаа ч бүрэн бүтэн өгөөгүй байж төмөр замаар зургаан жил шоудлаа гэх маягтай тархи угаах ажил явуулсаар.

1800 км урттай шинэ төмөр замаа монголчууд өөрсдөө барьж байгуулахын тулд дотоодын олон компани ажиллах сонирхолтой байгаа. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийн ажилд гэхэд Монголын 12 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгааг үгүйсгэж, баллуурдаж болохгүй. Зөвхөн 267 км замын ажил дээр л гэхэд ямар их ашиг сонирхлын зөрчил явж, хэрхэн гацааж, удаашруулж чаддагийг Монголын улс төр хангалттай харууллаа. Тэгээд ч манай улс шиг нэг бодлого баталснаа хэд дахин өөрчилдөг улс байхгүй. Хойд хөрш Орос гэхэд зорилт дэвшүүлэн тавьж бодлогоо тодорхойлж, тэдэн он хүртэл төмөр замаа тэгж ингэж хөгжүүлнэ гэдгээ аль хэзээний гаргачихсан. Урд хөрш Хятад бол аль эртнээс бодлогоо тодорхойлж, түүнээсээ гажих нь битгий хэл ягштал баримталж, төмөр замаа хөгжүүлсээр байгаа. Харин Монголд яасан бэ. 2010 онд төмөр замын төрийн бодлогоо баталсан боловч түүнээс хойш хэд дахин гуйвж дайван өөрчилж байна. Хэн нэг эрх мэдэлтэнд таалагдахгүй бол ингэж өөрчилнө, үгүй юм байна тийм болгоно оо гээд туйлбаргүй аашилсаар юунд ч хүрсэнгүй ганц ч км төмөр зам ашиглалтад оруулсангүй. Гадаадын хөрөнгө оруулагчид хүртэл бидний хэлсэндээ хүрдэггүй, уймраа зангаас болж үргээд байгааг олж харж, ойлгохгүй байна. Олон салбарт төрийн бодлоготой болох гэж байхад баталснаа ийн олон удаа “гар хүрэх” нь сайнаар нөлөөлөхгүй нь лавтай.  

Нөхцөл байдал ийм эгзэгтэй, эдийн засаг унаж байгаа үед төмөр замын шинэ төсөлд өөрчлөх гэж буй нь оновчтой шийдвэр биш. Монгол нутаг дээр 1800 км төмөр зам барих мөрөөдөл болж, биднээс холдон одох нь уу. Хэн нэгэн үүнд хариулт өгөх юм биш үү.   

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
UGAASAA NAAD URAGSHAA GOVIIN GAZAR NUTAGUUD CHN HUJAAGAAR DUUREED HUJAA MUNGUUR AMIDARCH BAINA MEDREL MALAA
Алтан гадасыханд мөнгө харуулчих юм бол юугаач хамаагүй хятадуудад өгнө
Zoomlion үйлдвэрийн автокран, цамхагт кран албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна,Сумны урт нь 32,5 - 65м урт Даац нь 12,16,20,25,30,50,70 тонн Утас 99081752
СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарна. утас: 99084179
dandaa xudlaa xardlaga,serdlege bichij ard irgediig xagaralduuldag ene MAN-iig demjigch saitiig xaagaach ee,yamar muuxai bainga nowshiin yum bichij baidag sait we
Дэмжиж байна
Хамгийн их уншсан