Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 450-500 байхаар тогтоожээ
Хуванцар бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
Занарын хийн олборлолт газар хөдлөлт үүсгэдэг
Өндөр даралтаар тусгай шингэн шахаж, газрын гүн дэх занарын судалд агуулагдаж буй шатдаг хий олборлох нь газар хөдлөлтийн шалтгаан болдог тухай АНУ-ын Геологийн албаны шинжээчид мэдэгдэв. Энэ аргаар олборлолт явуулахдаа занарт агуулагдах хий, газрын тосыг чөлөөлөн гаргаж авах тусгай уусгагч химийн бодис бүхий усыг өрөмдөн цооногийн гүн рүү даралтаар шахдаг. Өндөр даралттай, тусгай уусгагч бүхий усны нөлөөгөөр занарт агуулагдаж байгаа шатдаг хий, газрын тос сулрахад цооногоор буцаан татаж авдаг. Гидро тэсэлгээ хийхэд нэг цооног руу дунджаар 6000 тонн ус шахдаг. Нэг цооногт жилдээ гурван удаа гидро дэлбэрэлт хийнэ. Америкт 60 мянга гаруй цооног өрөмдөн занарын хий олборлодог гэхээр жилдээ асар их хэмжээний усыг газрын гүн рүү шахдаг болж таарна. Газрын гүнд ийм их хэмжээний шингэн шахсаны дараа газар хөдлөлтийн тоо нэмэгддэг. Тухайлбал, Америкийн Колорадо, Нью-Мексико мужид газрын тос олборлогч компаниуд нь гидро тэсрэлтийн аргаар занараас шатдаг хий олборлож эхэлснээс хойш 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт 16 удаа бүртгэгдсэн гэдгийг шинжээчид онцолжээ. Эдгээр газар хөдлөлтийн төвүүд нь ямагт газрын гүн рүү ус шахсан хэсэгт байрлаж байжээ.

0 Сэтгэгдэл