ЭНЭ ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 26 АЛБА ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТОМИЛОГДОВ
Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр
Цахилгааны төлбөрийг ирэх сараас арилжааны банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлнэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
МИАТ “ӨГӨӨДЭЙ ХААН” ШИНЭ АГААРЫН ХӨЛГӨӨ АНУ-ЫН СИЭТЛ ХОТОД ХҮЛЭЭН АВЛАА
Улс тунхагласны барилдаан маргааш 13.00 цагт бөхийн өргөөнд болно
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯСГАЛАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
320 МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ 46.3 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖААЛЛАА
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
Автомашин зөөж, шилжүүлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа
Нидерландад 2017 оны эцэс хуванцар зам ашиглалтад орно

Ц.ХАС
2017 оны сүүлээр Нидерланд улс дэлхийд анх удаа хуванцар зам барьж ашиглалтад өгнө гэж мэдэгдлээ.
Тусгай хийц, орц бүхий хуванцраар хийх автомашины энэ зам нь асфальттай адил даац, чадвартай байх юм байна. Авто зам барьдаг уламжлалт технологийг бодвол хуванцраар зам барихад бага жинтэй, тээвэрлэхэд хялбар, ашиглалтын явцад доош суух нь бага байна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Хуванцар замд кабель утас, холбооны янз бүрийн сүлжээний утас байрлуулах тусгай орон зайтай байхын зэрэгцээ ийм замыг ашиглалтын хугацаа нь дуусахаар дахин боловсруулж шинэ зам хийж болно гэж байгаа юм. “Wavin болон Total компаниуд хамтраад ийм төсөл хэрэгжүүлэх хангалттай хэмжээний туршилт судалгаа, туршлага хуримтлуулаад байна. 2017 оны эцэс гэхэд эхний зам ашиглалтад орно гэж бид хүлээж байна” хэмээн зохион бүтээгчид мэдэгджээ.
Дахин боловсруулах боломжтой хуванцар зам бүтээх санаа 2015 оноос яригдаж Нидерландын компани АНУ-ын асфалтан замыг ийм хийцээр солих санал гаргаж байсан юм.

0 Сэтгэгдэл