Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Спортын шилдгүүд ирэх долоо хоногт тодорно


А.АКЭРКЭ

Спортын тухайн оны шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно” ёслолын ажиллагаа энэ сарын 23-нд болох нь. Энэ  арга хэмжээний үеэр таван номинацад спортын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Ингэхдээ шалгаруулалтын шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн саналыг авч тодруулдаг байгаа. Спортын сэтгүүлчдийн оролцох санал хураалтын шугам энэ сарын 16-ны 00:00 цагт нээгдэж,  22-ны 23:59 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Ямартай ч энэ удаад 2016 онд үзүүлсэн амжилтыг нь харгалзан дараахь тамирчин, дасгалжуулагчдыг оны шилдэгт нэр дэвшүүлжээ.

Оны шилдэг эрэгтэй тамирчин

-Д.Алтансүх-/Жүдо/ Ази тивийн аварга, Их дуулга тэмцээний хүрэл, “Гранпри” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт
-Г.Мандахнаран-/Чөлөөт бөх/ “Рио-2016” олимпын наадмын шагналт V байр, Гранпри тэмцээний алт, хүрэл медальт
-Ч.Марал-Эрдэнэ-/Самбо/ Дэлхийн аварга
-Л.Отгонбаатар-/Жүдо/ “Рио-2016” олимпын наадмын шагналт V байр, Гранпри тэмцээний алтан медальт
-Д.Отгондалай- /Бокс/ “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт, олимпын эрхийн тэмцээний аварга
-Э.Содномпэлжээ-/Пара пауэрлифтинг/ “Рио-2016” паралимпын хүрэл медальт
-П.Тэмүүжин-/Таэквондо/ “Рио-2016” олимпын наадамд оролцсон, олимпын эрхийн тэмцээний мөнгөн медальт
-Б.Ууганхүү-/Пара жүдо/ “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт
-Э.Цэндбаатар-/Бокс/ “Рио-2016” олимпын наадмын шагналт V байр, Гранпри тэмцээний аварга

Оны шилдэг дасгалжуулагч

Ч.Базарсүрэн-Жүдо, пара жүдо
Д.Батсүрэн-Бокс
Ц.Баярсайхан-Чөлөөт бөх
Ж.Ганхуяг-Буудлага
Ё.Төмөрбатаа-Бокс
Б.Төрбат-Хөнгөн атлетик
Ц.Хосбаяр-Хүндийг өргөлт
Ц.Цогтбаяр-Чөлөөт бөх
Х.Эрдэнэт-Од-Жүдо

Оны шилдэг эмэгтэй тамирчин

-М. Анхцэцэг-/Хүндийг өргөлт/ “Рио-2016“ олимпын наадмын VIII байр, Ази тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга
-О.Гүндэгмаа-/Буудлага/ “Рио-2016” олимпын наадамд зургаан дахь удаагаа оролцсон, Дэлхийн цомын хүрэл медальт
-А.Ичинноров -/Бодибилдинг/ Фитнес ангиллын дэлхийн аварга
-Б.Мөнхзаяа- /Хөнгөн атлетик/ “Рио-2016” олимпын наадамд оролцсон, Улаанбаатар марафон болон Чэндү марафоны аварга
-Г.Нандинзаяа- /Буудлага/ “Рио-2016” олимпын наадамд оролцсон, “Дэлхийн цом”-ын хүрэл медальт
-Д.Отгонцэцэг-/Чөлөөт бөх/ ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга
-Д.Сумъяа-/Жүдо/ “Рио-2016” олимпын наадмын мөнгөн медальт, Ази тивийн аварга, Мастерс  тэмцээний аварга, Дэлхийн чансааг тэргүүлэгч
-Г.Угалзцэцэг-/Бодибилдинг/ Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга
-М.Уранцэцэг-/Жүдо/ “Рио-2016” олимпын наадмын V  байр, ААШТ-ий мөнгө, “Их дуулга” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч

Оны шилдэг залуу тамирчин

-Б.Сумъяа- /Тэшүүр/ “Лиллехаммер-2016” залуучуудын олимпын аварга
-Б.Тэгшбаяр /Дугуй/ Өсвөр үеийн дэлхийн аварга
-Э.Тэмүүжин /Пүүл бильярд/ Өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт

Оны шилдэг баг

-Сагсан бөмбөгийн 3x3 шигшээ баг-Азийн элсний спортын наадмын мөнгөн медальт
-Сагсан бөмбөгийн оюутны 3x3 шигшээ баг-Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт
-Волейболын “Хасу мегастар” клубийн эрэгтэй баг-Улсын хэмжээний таван тэмцээнд түрүүлсэн
-Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг-Оюутны ААШТ-ий аварга
-Хөлбөмбөгийн “Эрчим” клуб-Үндэсний дээд лигт 10 удаа түрүүлсэн
Эдгээр нэр дэвшигчдээс оны шилдэг гурван эмэгтэй тамирчин, оны шилдэг гурван эрэгтэй тамирчин тодрох бол оны шилдэг залуу тамирчин оны шилдэг спорт тоглоомын баг, оны шилдэг гурван дасгалжуулагч санал асуулгын үр дүнд тодорч, “Бөртэ чоно” ёслолын үеэр шилдгийн шилдгүүдийг зарлах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан