Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Оюунгэрэл: Сайд болно гэдэг миний хувьд гэнэтийн шийдвэр байсан

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шинэчлэлийн Засгийн газар эмэгтэйчүүдэд боломж олгож байна. Гурван ч эмэгтэй сайд боллоо. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос тавьсан шаардлагыг АН биелүүлжээ. Эмэгтэй сайдтай болоход хэлэлцээрийн шатанд ямар нэгэн хүндрэл гарсан уу. Эмэгтэйчүүдийг сайд болгохгүй ч гэх юм уу?
-АН Засгийн газрын бүтцийг батлахдаа Жендэрийн тэгш байдлын тухай хуульд нийцүүлэхээр ойлголцсон байсан. Ингэсний үр дүнд Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй орж ирлээ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг өнөөдрөөс эхэлж хэрэгжүүлсэн нь энэ Засгийн газрын тогтвортой байдалд тус нэмэр болж байгаа юм болов уу. Мэдээж, эмэгтэй сайд нарт илүү их үүрэг хариуцлага ногдож байгаа. Яагаад гэхээр, эмэгтэй сайдын хийж буй ажил гаргаж болзошгүй алдааг олон эмэгтэйн ирээдүйтэй холбож үзэж  байгаа учраас нягт нямбай, хариуцлагатай ажиллах шаардлагатай гэж хувьдаа үзэж байна. Ирээдүйд гарч ирэх эмэгтэй улстөрчдийн өмнөөс илүү ихээр ажиллах шаардлагатай юм болов уу.

-Соёл, спорт, аялал жуулчлалын сайд болох саналыг хэн тавьсан бэ. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүдийн санал байсан уу?
-Надад сайд болох уу гэсэн санал тавиагүй, ийм яам толгойлох уу гэсэн санал ч ирээгүй. Намаас өгсөн хуваарилалтын дагуу л энэ салбарыг удирдахаар болсон. Засгийн газрын бүтцийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх хүртэл надад ямар ч мэдээлэл байгаагүй.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос гаргасан хоёр эмэгтэй сайдтай байх саналыг нам хүлээж авахаар болсон байсан л даа. Үүнээс өөр мэдээлэлгүй байлаа.

-Тэгэхээр сайд болно гэдэг таны хувьд гэнэтийн шийдвэр байсан байх нь ээ?
-Хувь хүний хувьд гэнэтийн шийдвэр. Би болж өгвөл сул гишүүн байх юмсан гэсэн бодолтой байсан. Бусад эмэгтэй гишүүдээ сайд болгох гэсэн бодол байлаа. Итгэл найдвар болгож өгсөн энэ сайдын суудлыг авсан тохиолдолд олон эмэгтэй хүний өмнөөс хариуцлага хүлээх юм байна гэдгийг мэдэрсэн. Тиймээс саналыг нь хүлээж авсан.

-Шинэчлэлийн Засгийн газар сайд нартаа өндөр шаардлага тавьж байна. Амралтгүй ажиллана шүү гээд гарын үсэг хүртэл зуруулаад л …?
-Одоогоор гарын үсэг зурсан амлалтдаа үнэнч л байна. Сүүлийн хэдэн долоо хоног амралтгүй ажил­ла­лаа. Өдрийн 12 цагаар хязгаар­лахгүйгээр л ажиллаж байна даа. Уулзалт, бичиг баримт цэгцлэх, бодох, унших зүйл барагдахгүй л байна.

-Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол ар гэртээ цаг зав гаргах зайлшгүй шаардлагатай шүү дээ. Энэ бүх ажлаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Өө, манай гэр бүлийнхэн миний энэ байдалд дасан зохицож байгаа шүү. Ер нь, тэгээд манайх бие даасан гэр бүл. Хоёр хүүхэд маань том болчихсон болохоор энэ тал дээр нэг их санаа зовоод байх зүйлгүй ээ.

-Тэгвэл эмэгтэй хүний хатан ухааныг манай эмэг­тэй сайд нар ирэх дөр­вөн жил монголчуудад харуу­лах нь ээ дээ. Улс төрд эмэг­тэйчүүд олноороо орж ирснээр юу хийж болохыг харах нь гэж ойлгож болох нь?
-Эмэгтэйчүүд улс төрд эрчүүдийн нэгэн адил үр бүтээлтэй ажиллаж чадна гэдгийг батлахын төлөө ажиллаж байна. Манай салбарт хийх зүйл их байна. Соёл урлагийн салбарыг удирдаж ирсэн төрийн чиг үүргийг хайрцагнаас нь гаргах шаардлагатай. Соёл спорт, аялал жуулчлалын салбарт юу хийж чадах мөн чадахгүйгээ ялгаж салгаад сууж байна. Ингээд энэ бүхнээ Засгийн газарт танилцуулна даа.

-Тэгвэл энэ салбарт хийж чадах зүйл чинь юу вэ. Чадахгүй гээд чагтлаад орхиж байгаа зүйлээ дурдвал?
-Төр урлаг соёлын агуулгыг тодорхойлж чадахгүй. Үүнийг эртхэн хэлэх хэрэгтэй. Та ийм бүтээл хий, агуулга нь ийм байна, тэдэн хүн оролцуул гэсэн агуулга тодорхойлох ажилд төр орчих юм бол эцэс төгсгөлгүй маргаан болно. Тиймээс дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг бодлого болгоод явъя гэж бодож байна. Соёл урлагийн газрын бүтцээ гаргаад сууж байна. Өмнө нь бид яаж ажиллаж байсан бэ гэхээр театрын урлагийг хариуцсан нэг мэргэжилтэн, киноны нэг мэргэжилтэн гээд агуулга талаа хөөсөн төрийн албаны бүтэц байсан юм билээ. Тэгэхээр одоо агуулга талаа барьсан бүтэц хийж төрийн мөнгийг үрэх үү, соёл урлагийн барилга байгууламжийг хариуцсан нэг хүн, хөгжмийн зэмсэг хариуцсан хүн тусдаа ч гэдэг юм уу ингэж ажиллах уу гэдгээ ярилцаж байна. Энэ бүх зүйлийг Засгийн газар батлаад өгчихвөл төрийн хийж чадах ажлын хэмжээнд бүтцээ боловсруулна гэж бодож байна. Хийж чадахгүй ажлаа дааж авахгүй. Агуулгын хувьд кино, театрын агуулга ямар байх вэ гэдгийг хянаад шүүмжлээд явах Төрийн бус байгууллага олон гарч ирэх байх. Мэргэжлийн холбоод үүнийг хийж болно. Үүнийг заавал төр хийх шаардлагагүй.

-Яамны орон тооны хувьд ямар байх вэ?
-Өмнө нь манайд соёл урлаг, спортыг багцалж байгаагүй. Энэ гурван салбар тус  тусдаа асуудал ихтэй. Тий­мээс цөөхөн хүний бүрэл­дэхүүнтэй ажиллана гэж амлах­гүй. Гэхдээ бас нүсэр бүрэл­дэхүүнтэй ажиллахгүй байх. Дундаж хэмжээний бүрэл­дэхүүнтэй ажиллах болов уу.

-Яамдын ажил үүргийн хуваарь өөрчлөгдөж, халаа сэлгээ их хийж байх шиг. Таны хариуцсан салбарын хувьд…?
-Ажил үүргийн хуваарь өөрчлөгдөж байна. Дээр хэлсэнчлэн агуулга дагасан ажил мэргэжил их байсан бол одоо процесс дагасан ажил руу чиглүүлнэ. Жишээ нь, Соёлын өвийн талаар сан гэж байна. Энд агуулга дагасан зүйл маш их байна. Гэтэл соёлын өвийг аврах, бүртгэх, сэргээхэд тус тусдаа алба ажилладаггүй.  Бусад оронд соёлын өвийг аврахад чиглэсэн бүхэл бүтэн алба байдаг. Тиймээс одоо манай яам процесс дагасан бүтэцтэй болно гэсэн үг. Ер нь, ажил үүргийн хуваарь нэлээн өөрчлөгдөнө.

-Соёл, спорт, аялал жуулч­лалын чиглэлээр ажил­лаж байсан мэргэ­жилт­нүүд ч гэсэн цомхотголд орох нь ээ?
-Өмнөх яамны мэргэ­жилтнээ ажиллуулах уу гэж асууж байна уу.
-Тийм ээ.
-Соёлын өвийг хамгаалах чиглэлээр ажилладаг мэргэ­­жилтнүүд Батаартай хол­боотой нэг ч зүйл мэдэхгүй байх жишээтэй. Түүнээс гадна  тирназаурус Батаар гэж яаж бичихээ ч мэдэхгүй сууж байна. Яагаад гэхээр тэд­ний ажил үүргийн хуваарьт хөөмэй, уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажил багтсан байдаг. Харин Батаарыг ав­рах хамгаалах, бүртгэх нь тэдний ажил үүргийн хуваарьт байдаггүй юм байна. Тиймээс энэ чиглэлээр юу ч хийдэггүй.  Иймээс яамдад ажиллаж байгаад манайд харьяалагдаж ирсэн хүмүүст тохирох ажлыг нь өгөх юм. Үнэхээр ажил үүргийн хуваарь нь болохгүй бол энэ ажилд тохирох мэргэжлийн хүн авна даа.

-Соёлын өвтэй хол­боо­той нэг зүйл асуумаар санагд­лаа. Ордост болсон Дэл­хийн миссийн тэмцээний үеэр Монголын түүх соё­лын өвийг танилцуулах ая­лал зохион байгуулж бай­гаа харагдсан. Энэ нь ма­най улсын түүх соёлыг өвөрмонголчууд өмчлөөд ав­чих­сан мэт сэтгэгдэл тө­рүүл­сэн. Тусгаар тогтносон Мон­гол Улс гэж байхад урд хөршийнхөн манай түү­хийн өвийг өөрийнх мэ­тээр дэлхий нийтэд танил­цуу­лаад байна уу гэсэн хармын сэтгэл төрсөн шүү. Танай яам соёлын өвөө хамгаалах талд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Хөрш зэргэлдээ улс орны хувьд соёлын өвийн маргаан гардаг. Жишээ нь, манай Батаарыг АНУ-д худалдаж байгаа нь зөв үү буруу юу, яагаад тэнд очив гээд асуудал гарсан. Тэгэхээр ийм маргаан хаана ч гарч болно. Ийм маргааныг хэрхэн шийдэх, ямар түүхэнд үндэслэж, аль улсын нэр дээр бүртгүүлэх вэ гэсэн зохицуулалт хэрэгтэй учир ЮНЕСКО байгуулагдсан. Тий­мээс энэ асуудлыг олон улсын хууль дүрмэнд захи­раг­дан шийдэх учиртай. Ингэхийн тулд монголчууд өөрийн өв соёлоо судалж, олон улсад таниулах хэрэгтэй. Энэ бүх зүйлийг бид л хийх ёстой.

-Монгол Улсыг дэлхий нийтэд XIX зууны үеийнхээр л төсөөлдөг гэж ярих нь бий. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх вэ. Монголоо дэлхий нийтэд таниулахад танай яам хэрхэн ажиллах вэ?
-Монголд байгаа зүйлийг үнэнээр нь хэлсний төлөө хэн нэгнийг буруутгаж, шүүхэд өгөх хэрэггүй. Манайд ирсэн жуулчид аюулгүй тав тухтай орчинд байж Монголын тухай сайхан сэтгэгдэлтэй, яаж буцаах вэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Наад зах нь, манайд жуулчдын аюулгүй байдлыг хангах алба байдаггүй. Хулгайчид эд зүйлээ алдахад нь үйлчилдэг цагдаагийн алба алга. Жуулчны гудамж байхгүй ч гэдэг юм уу. Манайд өөрсдийгөө сайхан харагдуулъя гэж бодож байгаа бол энэ бүхэнд чиглэсэн ажил хийх ёстой.

0 Сэтгэгдэл
Авилгыг дэмжигч минь Монголоос зайлаач
ОЮУНГЭРЭЛ ЧИ МОНГОЛ ХҮНТЭЙ СУУГААЧ КЕКЕКЕ.ХАХАХА
яаж ийгээд л урлагийн тухай ярихаас бултчих юмаа. Ядаж байхад танилууд нь худлаа хошгирцгоогоод хэцүү юм. Батаараа байгал орчны яам нь хариуцвал яасан юм бэ.
уг нь дэмжиж байсан юм. гэтэл буруу томилгоо хийгээл эхлэхээр нь эргэлздэг болсон. төрийн сайд хүн бол төрийн бодлогын түвшинд шийвэр гаргах хэрэгтэй. урлаг батаар хоёр чинь шал өөр зүйл шүү дээ.ядахдаа яамныхаа нэрэнд урлаг гэдэг үг орулахын төлөө тэмцэх болоогүй юм болов уу
уг нь дэмжиж байсан юм. гэтэл буруу томилгоо хийгээл эхлэхээр нь эргэлздэг болсон. төрийн сайд хүн бол төрийн бодлогын түвшинд шийвэр гаргах хэрэгтэй. урлаг батаар хоёр чинь шал өөр зүйл шүү дээ.ядахдаа яамныхаа нэрэнд урлаг гэдэг үг орулахын төлөө тэмцэх болоогүй юм болов уу
уг нь дэмжиж байсан юм. гэтэл буруу томилгоо хийгээл эхлэхээр нь эргэлздэг болсон. төрийн сайд хүн бол төрийн бодлогын түвшинд шийвэр гаргах хэрэгтэй. урлаг батаар хоёр чинь шал өөр зүйл шүү дээ.ядахдаа яамныхаа нэрэнд урлаг гэдэг үг орулахын төлөө тэмцэх болоогүй юм болов уу
amjilt saida tanig demjdeg shu
ih zow yum yarifdag egch bn amjilt husie
ter tiim shu juulchidiin ayulgui baidal taw tuhtaiu setgel hangaluun ayalal chuhal shu de
demjij yawdag egch maani bn amjilt husie ta chadnaa
ТА МУНДАГ ХҮН ШҮҮ
ТА ШИДВЭРЛЭЖ ӨГӨӨЧ 11 ХОРООЛД БАЙДАГ СЭРГЭЭН ЗАСАХ ҮНДЭСНИЙ ТӨВД ЦЭЦЭГЧИН НОГООЧНЫ АНГИД 2 ДУГААР КУРСД ОРОХОД БЭЛЭН 2500000 ТӨГРӨГ МӨН ӨРГӨДӨЛ БИЧ ИР ГЭЖ БАЙНА ЛЭЭ. ТА ЭНЭ НИЙГ БОЛОВСОРОЛЫН САЙД УЛАМЖЛАЖ ӨГ
монгол улсын маань топ хүсмүүсийн дунд зүй ёосоор орно
оюунгэрэлийг дэмдэгээ амжилт хүсьедаа энэ салбарын өөд нь суга татах хүн байгаан
мундаг эмэгтэй дээ улс төрд орсон нь ард түмэн ээлтэй гэж бодож байна
би иргэн хүн тэр дундаа урлагын хүн энэ хүтдтэй үүргийг Оюунгэрэл маань хүлээж авсанд байртай байна амжилт хүсье
энэ эмэгтэйд итгэж байгаа
demjij bgaa shuu ikh ch zuil hiine gedegt naidaj bna shuu
manlailagch bj chadna aaa ta
zuv bodoltoi shudarga hun shuuu
amjilt amjilt amjilt
Medleg chadvar buh zuileeree iluu hun boddog uls orondoo olon saihan ajil hiine gej bodoj bna aa
olon humuus taniig demjij bgaa shuu
ajild ni amjilt husie eee
ikh zuil hiij ikh undurt garah hun shuu
er ni zub bodoltoi shudarga hun shuu demjij bgaa shuu
AN amlaltaa biyeluulje 2 emegtei bolgono gesen bolgoson bn shu
emegtei hun gehed mundag shu yarij helj bga ni hurtel tsaanaa l oor yuma
emegtei hunii hubid manlailagch baij chadna shuu amjilt
Хамгийн их уншсан