Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Өвлийн олимпын тасалбар 7-40 мянган рублийн үнэтэй
2014 онд манай хойд хөрш ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпын тасалбарын үнэ тодорхой боллоо. Хамгийн тансаг буюу хоккейн багуудын алт медалийн  төлөөх тоглолтыг үзэх хөгжөөн дэмжигч 40 мянган рублиэр тасалбар худалдан авах юм байна. Хамгийн хямд нь эмэгтэйчүүдийн чарганы төгсгөлийн тэмцээнийг нэг мянган рублиэр үзэж болно гэнэ. Эрэгтэйчүүдийн хоккейн хүрэл медалийн төлөөх тэмцээнийг 4-23 мянган рублиэр үзэж болох бол ерийн явцын тэмцээнийг 1,2-7 мянган рублиэр, дөрөвний нэг  шигшээ тэмцээнийг 3-17 мянга, хагас шигшээг 4-23 мянган рублиэр үзэх юм.
Эмэгтэйчүүдийн хоккейн алтан медалийн төлөөх тоглолт харьцангуй хямд 2-11 мянган рубль бол хүрэл медалийн төлөөх тоглолтын тасалбар 1,5-7 мянган рубль юм байна.
Сочид мөнгөө хэмнэж хямд үнээр үзэж болох тэмцээн нь чарга, цанын спортын тэмцээн байх нь. Эрэгтэй эмэгтэйчүүдийн ганцаарчилсан гулгалтын тэмцээний хамгийн тохиромжтой суудлын үнэ 20 мянган рубль байх юм. Олимпын хүрээлэнд орох тасалбар харин 200 рубль.
Олимпын тасалбарыг www.tickets.sochi2014.com сайтаар дамжуулан худалдаалах юм байна. Харин тасалбар дамлан худалдвал нэг сая рублийн торгууль хүлээж байгаа юм.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан