Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
“Волейболын лиг” тэмцээнд Баянзүрх, Багануур дүүргийн багууд түрүүллээ

Нийслэлийн ЕБС-уудын сурагчдын дунд уламжлал болон зохион байгууллагддаг “Волейболын лиг” тэмцээн дүнгээ гаргаж, аваргуудаа тодрууллаа. Залуу тоглогчдын авъяасыг нээх, тэдний ур чадварыг сайжруулах, бие биенээсээ суралцах боломж олгодгоороо онцлогтой энэхүү тэмцээний охидын ангилалд Багануур дүүргийн “Гүн Галуутай” цогцолбор сургууль/Дасгалжуулагч-багш Д.Эрдэнэчулуун/-ийн баг алтан медаль хүртэж, Баянзүрх дүүргийн 21-р сургууль/Д.Өлзийхутаг/ болон мөн дүүргийн 48-р сургууль/Д.Батнасан/-ийн багууд мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав. Хөвгүүдийн өрсөлдөөнөөс дахиад л Д.Өлзийхутаг багшийн шавь нар түрүү, үзүүр булааалдан, охидынхоо авсан медалийн өнгийг алт болгон өөрчилж чадлаа. Мөнгөн медалийн эздээр Хан-Уул дүүргийн “Аварга” дунд сургууль/Ц.Энхтөр/-ийн баг тодорсон бол Багануур дүүргийн Д.Эрдэнэчулуун багшийн гарын шавь нар хүрэл медаль энгэртээ зүүлээ.


Тэмцээний шилдэг хамгаалагчаар охидоос П.Инжбулган/21-р сургууль/, хөвгүүдээс Б.Эрдэнэцог/Гүн Галуутай цогцолбор сургууль/, шилдэг довтлогчоор Б,Хишигсүрэн/21-р сургууль/, П.Чимэдрэгзэн/Аварга дунд сургууль/, тэгш тоглогчоор М.Сувдмаа/Гүн Галуутай цогцолбор сургууль/, Б.Ренчинхорол/21-р сургууль/, шилдэг холбон тоглогчоор Л.Хосбаяр, Ч.Батням/хоёул Гүн Галуутай цогцолбор сургууль/, шилдэг шүүгчээр улсын шүүгч А.Дорж/МВХ/ нар тус тус шалгарсан байна. Шилдгүүдийн шагналыг МВХ-ны дэд ерөнхийлөгч Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Нийслэлийн БТСГ-ын мэргэжилтэн Б.Түвшинбаяр, Хан-Уул дүүргийн БТСХ-ны дарга Д.Ганболд нар гардуулав. Багийн дүнгээр Баянзүрх, Багануур, Баянгол дүүргийн баг тамирчид эхний 3 байрт шалгарлаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан