Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Дэвид Бекхэм гэрээнээс олсон 3,5 сая фунтээ бүгдийг нь хүүхдүүдэд зориулна
Нарлаг Лос-Анжелосоос Лондонд буцаж ирээд төдий л удаагүй байгаа Дэвид Бекхэм дахиад л Английг орхих нь. Гэхдээ тэр энэ удаад таван жилээр биш, ердөө таван сараар л явах гэнэ. Алдарт хөлбөмбөгч дэлхийн хамгийн баян клубуудын нэг “Paris St Germain”-тэй таван сарын гэрээ байгуулжээ.  Тэрээр энэ удаа гэр бүлтэйгээ Францыг зорихгүй, ганцаар явж, зочид буудалд байрлах ажээ. Энэ нь 2004 онд түүнийг Реал Мадридад байх үедээ гэр бүлээсээ холдож, хувийн туслах бүсгүйтэйгээ холбогдсон шиг явдал гарах вий гэж шар хэвлэлүүд аль хэдийнэ бичихэд хүргээд байна. Гэвч Дэвид Бекхэмийн PSG-тэй гэрээ хийсэн нь иймэрхүү явган яриа дагуулахааргүй маш сайхан үйлсийг бүтээж байгаа юм.  Тэрээр PSG-ээс авсан бүх л цалингаа Парис дахь хүүхдийн буяны санд хандивлах гэж байгаа юм. Алдарт хөлбөмбөгч долоо хоногт 170 мянган фунт буюу нийтдээ таван сарын хугацаанд 3,5 сая фунтийн цалин авахаар байгаа бөгөөд энэ бүх мөнгийг хүүхдийн сайн сайхны төлөө зориулна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан