Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Олимпын аварга Оскар Писториусын карьер төгсөх үү
Хоёр хөлгүй атлаа хамгийн хурдан хүн хэмээн дэлхий дахинаа гайхагдаж явсан паралимпын аварга Оскар Писториусын тамирчны карьер 26 насанд нь төгсгөл болж ч магадгүй байна. Учир нь, тэрээр гэгээн Валентиний баярын өдөр найз бүсгүйнхээ үхэлд буруутгагдан баривчлагдаад байгаа юм. Тэрээр улсдаа нэртэй модель найз бүсгүйгээ хөнөөсөн нь тодорхой болсон бөгөөд гагцхүү санаатай юу эсвэл санамсаргүй золгүй тохиолдлоор аминд хүрэв үү гэдэг л тодорхойгүй байна.

Паралимпын хоёр алт, нэг мөнгөн медальтай Оскар Писториус өөрөөсөө дөрвөн насаар эгч загвар өмсөгч Рийва Стинкамптай гурван сар шахам болзож байсан юм. Тэднийг Өмнөд Африкийн “алтан хос” хэмээн нэрлэж байсан ч хувь заяа нь ийн эмгэнэлтэйгээр төгсөх байжээ.
Чухам юуны учир олимпын аварга найз бүсгүйгээ Валентиний баярын өдөр хөнөөх болов гэдэг тодорхойгүй байгаа ч хэрэг гарсны дараахан тарсан эхэн үеийн мэдээгээр Оскар Писториус найз бүсгүйгээ гадны хүн байна гэж андууран гал нээсэн гэж байсан юм. Харин сүүлийн үеийн мэдээгээр бол хос хоёр хоорондоо нэлээд маргалдаж, орилолдож хашхиралдаж байсан нь хөрш айлуудад сонсогдсон гэх бөгөөд тун удалгүй буун дуу гарсан гэнэ. Оскар Писториус найз бүсгүйгээ толгой, гарт нь дөрвөн удаа буудаж хөнөөсөн байна.

 Гэрчүүдийн ярьснаар бол Оскар Писториусын гэрт өмнө нь ч иймэрхүү дуу шуугиантай маргаан болж, цагдаа хүртэл дуудаж байсан удаатай гэнэ. Тэгэхээр буу, галт зэвсэгт хорхойтой олимпын аварга уурандаа найз бүсгүйгээ санаатай хөнөөсөн ч байж магадгүй болж таарч байгаа юм. Энэ хэрэг Өмнөд Африкийн Притори дахь Оскарын хотын захын гэрт гарсан.
Ер нь, Оскар Писториус нэлээд түргэн ааштай, бас олон бүсгүйтэй нэр холбогдож явсан гэх яриа ч тараад байна. Хосын хооронд гарсан маргаан Оскарын утсанд өөр нэг бүсгүйгээс Валентиний мэндчилгээ ирснээс үүдсэн гэдэг яриа ч гараад байгаа бөгөөд түүнийг найз бүсгүйгээсээ гадна өөр хүнтэй холбоотой байсан эсэхийг цагдаа нар шалгаж байгаа аж.

Олимпын аварга гэртээ, орныхоо хажууд 9 мм-ийн гар буу байнга хадгалдаг байснаараа дээрх гэмт хэргийг үйлджээ. Цагдаа нар хэрэг гарсны дараахан түүнийг баривчилсан бөгөөд батлан даалтад гаргахгүй гэсэн байна.
100 хүн тутмын 12 нь хувьдаа галт зэвсэг эзэмшдэг Өмнөд Африкт хүн амины хэрэг, гэмт хэрэг маш өндөр гардаг бөгөөд өдөрт л 50 шахам хүн бууны суманд өртөж нас бардаг гэсэн тоо бий.

Хэрэг гарсан гэр







0 Сэтгэгдэл
Хөлгүйн байж тэнэг хог вэ
Хамгийн их уншсан