Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Дэлхийн цомоос манай бүсгүйчүүд медаль хүртэхийг зорьж байна
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт  өнөөдөр эхэллээ. Энэ онд 13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээнд  АНУ, Япон, Хятад, Энэтхэг, Канад, Казахстан, Беларусь, зохион байгуулагч Монгол гэсэн найман орны баг тамирчид оролцож байна.
2009 оноос хойш эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд оролцож эхэлсэн манай улсын баг тамирчид  энэ удаа эх орныоо дэвжээнд медальд хүрэх зорилго өвөртлөн барилдаж байна. Өмнөх дэлхийн цомын тэмцээнүүдэд манай бүсгүйчүүд 5-7-р байрыг эзэлсэн амжилт үзүүлж байсан юм.  Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомд Японы бүсгүйчүүд хамгийн олон буюу зургаан удаа аваргалсан байдал бол хөрш Хятадын тамирчид таван удаагийн түрүүгээр удаалдаг ажээ. Энэ удаагийн тэмцээнд олимпын медальтай хоёр, дэлхийн аварга хэд хэдэн тамирчин ирж өрсөлдөж байгаа юм.
Н.Дарь
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан