Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Энэ зун монголчууд жүдогоор “амьсгална”
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт өөрийн твиттер хуудаснаа ДАШТ-ий тухай анхлан мэдээлсэн юм. Тэрээр “2013 оны ДАШТ Монголд болж магадгүй” хэмээн жиргэсэн байлаа. Бразиль улсын Рио де Жанейро хотод товлосон уг тэмцээнийг зохион байгуулах эрх авагсад тодорхойгүй шалтгаанаар зохион байгуулж чадахгүй хэмээн мэдэгджээ.
Бразиль улсад наймдугаар сарын сүүлийн зургаан өдөр болохоор товлогдоод байсан уг тэмцээн манай улсад зохион байгуулагдвал Улаанбаатар хот дэлхийн шилдэг жүдочдын хөлд дарагдах нь. Тэмцээн наймдугаар сарын 26-31-нд товлогдсон байна.
Хэдий энэ тэмцээн болохгүй байлаа ч манайд дэлхийн 130 гаруй орны тамирчин ирэх бас нэгэн боломж бий. Олон улсын жүдо бөхийн холбооны вэб хуудаснаа энэ онд зохион байгуулах тэмцээний хуваарьт Улаанбаатар Гран-при хэмээх нэр тэмдэглэжээ. Долдугаар сарын 13, 14-нд манай улсад дээрх тэмцээн болох юм. Гэхдээ тэмцээний нэрийг өөрчилж “Чингис хаан” Гран-при болгосон тухай эх сурвалж мэдээллээ. Энэ нь бөхийн спортоор дамжуулан түүхээ, улсаа сурталчлах боломж. Хэрэв ДАШТ-ийг Монголд зохион байгуулахаар баталвал ирэх зун монголчууд жүдо бөхөөр “амьсгалах” нь дамжиггүй.
Монголын жүдочид Европын зургаан улсад барилдлаа
Манай улсын эрэгтэй, эмэгтэй 42 бөх Европ тивд болсон зургаан тэмцээнд оролцож дууслаа. Өнгөрсөн сарын 9-нд Парис хотод гранд-слам тэмцээнээр эхэлж, өнөөдөр Варшавын эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнээр Европ дахь барилдаанууд өндөрлөж байгаа. Үүнээс гадна Будапешт, Обервартын нээлттэй тэмцээн, Германы Дюссельдорф гран-при, Чехийн Праг, Польшийн Варшав хотод нээлттэй тэмцээн болсон юм. Бөхчүүд зургаан тэмцээнээс нийт 15 медаль хүртэж, найман тамирчин шагналт 5-7 дугаар байрт шалгарчээ. Тодруулбал, гурван алт, зургаан мөнгө, зургаан хүрэл медальтан тодроод байгаа юм. Жүдо бөхийн дараагийн цикль-эрин үе эхэлж байгаа учраас эдгээр тэмцээнд голдуу шинэ, залуу бөхчүүд өрсөлдөж байгаа.
Мөн жүдо бөхийн цикль шинээр эхэлж байгаа учраас дээрх тэмцээнд өгөх олимпын чансааны оноо олгодог хэмжээ ч өөрчлөгдсөн байна. Жишээлбэл, өмнө нь дэлхийн аварга болсон бөх 500 оноо авдаг байсан бол одоо 900 оноотой болжээ. Үүний жишгээр Гран-при тэмцээнд түрүүлвэл 300 оноо, тивийн аварга болбол 400, гранд-сламд түрүүлвэл 500 оноо авна. Мөн мастеруудын тэмцээний тэргүүн байрт 700, олимпын наадамд түрүүлвэл 1000 оноо олгодог болсон аж. Одоогоор манай бөхчүүдээс хамгийн өндөр оноотой тамирчин нь Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг байж болохыг Монголын жүдо бөхийн холбооны менежер Д.Нямхүү хэлсэн. 60 кг жинд Г.Болдбаатар 730, Д.Амартүвшин 490 байна. 66 кг жинд Д.Төмөрхүлэг 730 оноотой, С.Мияарагчаа 600 оноотой, 73 кг жинд Х.Цагаанбаатар 744, олимпын хүрэл медальт С.Ням-Очир 712, Г.Одбаяр 444 оноотой болжээ. Түүнчлэн 81 кг жинд Г.Түвшинжаргал 308 оноотой, О.Ууганбаатар 298 оноотой, 90 кг жинд Э.Энхбат 92 оноотой, -100 кг жинд Б.Тэмүүлэн 952 оноотой байгаа бол олимпын хос медальт Н.Түвшинбаяр 676 оноотой явна. +100 кг жинд Н.Батсуурь 204, Ө.Дүүрэнбаяр 82 оноотой байгаа юм.
Харин эмэгтэйчүүдээс 48 кг жинд М.Уранцэцэг 688 оноотой, Г.Отгонцэцэг 162 оноотой байгаа бол 52 кг жинд М.Бундмаа 624 оноотой чансаа дээгүүр явна. 57 кг-д Д.Сумъяа 506 оноотой, 63 кг-д Ц.Мөнхзаяа 638, 70 кг жинд Ц.Наранжаргал 512 оноотой тус тус жиндээ дээгүүр жагсч байгаа. -78 кг жинд П.Лхамдэгд 670 оноогоор 12 дугаар байрт орсон байгаа бол +78 кг жинд Д.Цэрэнханд 130 оноотой 40 дүгээрт байна.
Хэдийгээр чансааны оноо нэмэгдсэн ч эдгээр нь хоёр жил хүчинтэй байх юм. Тэмцээнд түрүүлээд авсан оноогоо нэг жил өнгөрөхөд хагасаар тооцуулна. Тийм ч учраас Н.Түвшинбаяр аварга олимпоос хойш тэмцээнд оролцоогүй ч одоогоор өндөр оноотой явж байгаа юм. Ямар нэг тэмцээнээс авсан оноо хоёр жил өнгөрөхөд хүчингүйд тооцуулж явах аж. Тиймээс жил бүр тэмцээнд алгасахгүй орж онооны үзүүлэлтээ бууруулахгүй байх хэрэгтэй гэнэ.
Монголчууддаа дуулгах баярт мэдээ
Манай улсаас анх удаа олон улсын олимпын холбоонд гишүүн элслээ. Уг мэдээлэлд итгэхгүй хүн цөөнгүй гарсан тухай Монголын жүдо бөхийн холбооны менежер Д.Нямхүү дурдаад Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны вэб хуудас руу орохыг зөвлөлөө. ОУЖБХ-ны Энхтайвны комиссын гишүүнээр манай улсаас Бирагийн Пагва сонгогджээ. Тэрээр тус комиссын найман гишүүний бүрэлдэхүүнд багтаж, гүйцэтгэх захирлын ажил эрхлэхээр болсон. Ингэснээр олон улсад манай орны жүдогийн спортын нэр хүнд өсч байгаа юм. Уг шинэчлэл нь жүдогийн шинэ цикль эхэлж байгаатай холбоотой өөрчлөлт бөгөөд өнгөрсөн сарын эхээр түүнийг томилох шийдвэр гаргаж, саяхан үнэмлэх гардуулжээ. Б.Пагва жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны даргаар ажилладаг. ОУЖБХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Чех-Монгол улсын спортын мастер цолтой тамирчин юм.
Үүнээс гадна бас нэгэн баярт мэдээг МЖБХ-ны менежер Д.Нямхүү дуулгасан юм. Олимпын алт, мөнгөн медальт тамирчин Н.Түвшинбаяр эх орондоо ирсэн гэлээ. Түүний өвдөгний чагтан холбоосыг эмчлэх хагалгаа АНУ-ын Нью-Иорк хотын их сургуульд амжилттай болсон. Өвдгөө эмчлүүлж айдагаа авдартаа хийсэн Н.Түвшинбаяр аварга өнгөрсөн баасан гарагт эх нутагтаа ирсэн гэнэ. Мэдээж хэрэг аварга Н.Түвшинбаярын спортын амжилт үргэлжлэх эсэх нь хөлний гэмтлийн эдгэрэлтээс шалтгаална. Монголчууд түүнийг эрүүл болоод эргэж ирсэнд туйлаас баярлаж байгаа биз ээ.

0 Сэтгэгдэл