Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Дүүрэн үзэгчтэй СТО-г хараагүй уджээ
ОУСБХ-ны албан ёсны гишүүн Монголын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн хоёрдугаар сард бүх гишүүдийн хурлаа зарлан шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлснээс хойш албан ёсны анхны арга хэмжээгээ зохион байгууллаа.
Спортын төв ордны А зааланд явагдсан “Хасын Хүлэгүүд” болон “Танан Импекс” компанийн “Гарьдууд” багуудын халз тулааныг зохион байгуулсан нь үзэгчдийн хүсэн хүлээсэн зүйл байсан гэдгийг ордон дүүрэн үзэгч баталсан юм.
Хүлэгүүд багийн тухайд есөн жилийн хугацаанд лигийн шилдэг багуудын нэг байсан, харин Гарьдууд баг сүүлийн 2,3 жилийн хугацаанд хүчтэйгээр гарч ирч байгаа баг юм. Шилдгүүдийн халз тулаан гэдэг тодорхойлолттой ч тоглолтын утга яг тохирлоо.
Өмнө нь нэг удаагийн халз тоглолтыг зохион байгуулаагүй болоод ч тэр үү, “Хасын Хүлэгүүд”, “Танан Гарьд” багийн өрсөлдөөнийг харах хүлээлт их байсан болоод ч тэр үү, спортын ордон сүүлийн жилүүдэд дүүрээгүйгээр дүүрч, үзэгчид урд эгнээнээс давсан юм.
Дөрвөн үеийн турш тэнцүү өрсөлдсөний эцэст Танан Гарьд баг 70-65 харьцаатай илүүрхэж нийт бооцооны 70 хувийг хожсон юм. Лигийн тэргүүн тоглогчийн шагналт Ихбаяр талбай дээр холбон тоглогчийн үүргээ жинхэнэ утгаар биелүүлснээс гадна, дасгалжуулагч Давхарбаярын хэрэгжүүлсэн тактик үр дүнтэй болсныг үр дүн баталлаа. Мөн Мөнхболд, Отгомөнх нар хэрэгтэй үед дунд болон холын зайн шидэлтүүдээ дараалан амжилттай хийсэн нь хожилд хүргэсэн. “Хасын Хүлгүүд” лигионер тоглогчидтойгоо ойлголцол багатай, нэг баг болж амжаагүй байгаа нь харагдсан.
Гэхдээ хоёр багийн өрсөлдөөн зөвхөн үүгээр дуусахгүй юм. Дөрөвдүгээр сард МСБХ өөрийн лигийн тэмцээнийг эхлүүлэх бөгөөд Танан Гарьд, Хасын Хүлэгүүд, Харцага гэсэн шилдэг багууд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна.
Халз тоглолтын үеэр “Гурван охин” хамтлаг өөрсдийн уран бүтээлээсээ толилуулсан нь энэ оройн тоглолтын шигтгээ нь байлаа.

Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан