Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Хятадын өдөнбөмбөгчид монгол сурагчидтай тоглоно
Дэлхийн өдөнбөмбөгийн хол­бооноос тус спортыг сурталчлан таниулахаар дэлхий нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр гадаадын мэргэжлийн тамирчид Монголд үзүүлэх тоглолт, арга техникийн сургалт хийхээр товлоод байсан. Гэвч БНХАУ-ын өдөнбөмбөгийн тамирчид ирэх баасан гарагт манай улсад ирэхээр болжээ. Тэд Үндэсний биеийн тамирын дээд сургуульд өдөрлөг хийж, ур чадвараа сонирхуулна. Мөн нийслэлийн таван дунд сургуулиар зочилж өдөнбөмбөгөөр хичээллэдэг сурагчидтай уулзах гэнэ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургууль, 53, 92 дугаар сургуулийн сурагчидтай хамтарсан бэлтгэл хийнэ. Мөн Хан-Уул дүүргийн 79, 118 дугаар сургуулиар зочлох аж.
Өдөнбөмбөг буюу “shuttlecock” спортын холбоо манай улсад 2010 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд дээрх сургуулийн сурагчдад секц дугуйлан ажиллуулж, өсвөрийн тамирчдаа бэлтгэж иржээ. Энэ оны наймдугаар сард дэлхийн өдөнбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж буйтай холбогдуулан мэргэжлийн тамирчдаар сурагчдаа дадлагажуулж байгаа юм. Өдөт бөмбөг нь монголчуудын тэвэгтэй төстэй боловч торны хоёр талаас хөлөөрөө өшиглөн харилцаж тоглодог. Энэхүү шинэ спортын төрлөөр залуу тамирчид амжилт гаргана гэдэгт холбооныхон найдлага тавьж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан