Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Д.Төмөрхүлэг: Миний амжилт яг одоо л эхэлж байна

ССАЖЯ-ны харьяа Спорт бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар өчигдөр 2013 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, ШШГЕГ-ын тамирчин Д.Төмөрхүлэг, дугуйн спортын ОУ-ын хэмжээний мастер Т.Энхжаргал, Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хэдхэн хоногийн өмнө Азербайжан хотноо болсон “Их дуулга” тэмцээний аварга болсон  жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэгтэй ярилцлаа.
 
-Юун түрүүнд танд Ази тивийн болон олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөртэй “Их дуулга” тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүссэн амжилтаа үзүүллээ. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Их дуулга” тэмцээнд анх удаагаа түрүүллээ. Өмнөх жилүүдэд эл тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

-“Их дуулга”-ын өмнө 1130 оноогоор 66 кг-ын жинд гуравдугаарт бичигдэж байсан бол өнөөдрийн байдлаар тив тивийн жүдочдын тэргүүнд эрэмблэгдэж байна?
-Тийм ээ. Миний амжилт яг одооноос л эхэлж байна. Цаашдаа олон тэмцээн уралдаан хүлээж байна. Бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж чансаагаар тэргүүлэгчдийн эгнээг алдахгүйг хичээнэ ээ.

-“Их дуулга” тэмцээний аваргын төлөө нутгийн бөх Нижат Шихализадаг ердөө нэг минут 31 секундэд цэвэр дарсан нь бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татсан. Ер нь, тойргийн дөрвөн барилдаан хэр өрсөлдөөнтэй байв?
-Дөрвөн тойрог барилдахад өрсөлдөгч бөхчүүд үнэхээр хүчтэй байсан. Сүүлийн аваргын төлөө барилддаг эзэн орны жүдоч дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, 66 кг-д хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг. Ялж аварга болсондоо баяртай байгаа.

-Лондонгийн олимпын дараагаас буюу өнгөрсөн есдүгээр сараас эхлэн 66 кг-д барилдах болсон. Миний мэдэхээр долоон тэмцээнд финалдана гэдэг бахдам амжилт?
-Тийм ээ. Дөрөвт нь алтан медаль зүүж, гуравт нь мөнгөн медаль хүртлээ.
0 Сэтгэгдэл
yt
sain bna amjilt huseye
olimp hurtel gamtai baigaarai.tsagaanaag doroo hiine shuu.tuv halhiin judoch min
Хамгийн их уншсан