Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

+25°C
USD / 3591.0₮
CNY / 503.2₮
KRW / 2.74₮
SEK / 394.9₮
JPY / 25.3₮
RUB / 52.67₮
EUR / 4180.0₮
CHF / 4484.0₮
GBP / 4947.0₮
HKD / 458.9₮
CAD / 2669.0₮
AUD / 2419.0₮
SGD / 2840.0₮
NZD / 2251.0₮
TRY / 93.8₮
USD / 3591.0₮
CNY / 503.2₮
KRW / 2.74₮
SEK / 394.9₮
JPY / 25.3₮
RUB / 52.67₮
EUR / 4180.0₮
CHF / 4484.0₮
GBP / 4947.0₮
HKD / 458.9₮
CAD / 2669.0₮
AUD / 2419.0₮
SGD / 2840.0₮
NZD / 2251.0₮
TRY / 93.8₮
USD / 3591.0₮
CNY / 503.2₮
KRW / 2.74₮
SEK / 394.9₮
JPY / 25.3₮
RUB / 52.67₮
EUR / 4180.0₮
CHF / 4484.0₮
GBP / 4947.0₮
HKD / 458.9₮
CAD / 2669.0₮
AUD / 2419.0₮
SGD / 2840.0₮
NZD / 2251.0₮
TRY / 93.8₮
USD / 3591.0₮
CNY / 503.2₮
KRW / 2.74₮
SEK / 394.9₮
JPY / 25.3₮
RUB / 52.67₮
EUR / 4180.0₮
CHF / 4484.0₮
GBP / 4947.0₮
HKD / 458.9₮
CAD / 2669.0₮
AUD / 2419.0₮
SGD / 2840.0₮
NZD / 2251.0₮
TRY / 93.8₮
Хөрсний бохирдол хүний эрүүл мэндийг чимээгүй хордуулсаар байна


Сүүлийн жилүүдэд манай орны байгаль орчин хүний буруутай үйлдлээс болж ихээр бохирдох болсон билээ. Тэр дундаа агаарын бохирдол хог хаягдалын асуудал билээ. Гэвч нүдэнд утаа шиг манантаж харагдахгүйгээр бидний эрүүл мэндэд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйл бол нүхэн жорлон. Та бидний хашаандаа ухсан жорлон, муу усны нүх бүр амьсгалах агаар төдийгүй хөрс шороог бохирдуулж, гүний усыг хордуулж байна. Чимээгүй тахал гэдэг шиг бидний эргэн тойронд байж байнгын хэрэглээ болдог нойл аюул заналхийлж байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу. Нийслэлд 180 гаруй мянган өрхийн 800 орчим мянган хүн модон жорлон хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Нийслэлийн сая гаруй иргэний 60 гаруй хувийнх нь бохир хөрсөнд шингэж байна. Хүн өдөрт хамгийн багадаа л гэхэд 3-4, түүнээс ч олон удаа бие засах зайлшгүй шаардлагатай тулгардаг.

Учир нь хөрс шороогоо хог хаягдал, ялгадас шавхруу, химийн бодисоор хордуулсаар байгаа нь цацраг идэвхт бодисоос илүү чимээгүй хорыг дэгдээж байна. Бохирдсон хөрснөөс дэгдсэн хорт агаар уушгинд нэвтрэн, жорлонгийн ус нь ундны цэвэр устай холилдсоноос эрүүл мэндийг маань ямх ямхаар хордуулсаар байна. Гэр хороолол болон зусланд байгаа айлууд хашаандаа хоёроос доошгүй жорлонтой, дээрээс нь муу усны нүхтэй, хашаанаасаа гадуур хаа сайгүй цацсан угаадсан дундаа амьдардаг. Энэ нь хөрсний бүрхэвчийг устгаснаас чулуулаг нь ил гарч, хөрсний эвдрэл үүсгэдэг. Ийм хөрс шороо нь химийн хорт бодис ялгаруулж, бактерлогийн зэвсгээс дутахааргүй чимээгүй хор хөнөөл дагуулж байдгийг бид анзаардаггүй.

Хэдийгээр хөрс бохирддог ч өөрөө цэвэрших чанартай. Органик хаягдал, нян, химийн бодисын нөлөөгөөр хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг байна. Хөрсний өөрөө цэвэршилт нь бохирдолтын хэмжээ аль хэр байгаа, ямар төрлийн зүйлээр бохирлогдсон, цаг агаарын байдал, хөрсний бүтэц зэргээс хамаардаг байна. Манайд хөрсний бохирдол өөрөө цэвэршихээр хэмжээнээс давсан байдалтай болж байгаа билээ.
Хөрсний бохирдолтоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. Хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.
Ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчний үүсгэгч нянг агуулдаг ажээ.

Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээр зэрэглэлд багтдаг юм байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг согогтой хүүхэд төрөх, цаашлаад үргүйтүүлэх хор уршигтай. Тиймээс нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах зайлшгүй шаардлага байгаа юм. Гэр хорооллын айлуудыг орон сууцны айл шиг шугамд холбож угаадас бохироо хөрс рүү асгадаггүй болгох нь хамгийн тохиромжтой шийдэл юм.

Б.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан