Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
ТЭНЦВЭР БА ЗОХИЦОЛ
Байгаль эрэгтэй, эмэгтэйчүүдэд өөр шинж чанар, үүрэг оногдуулжээ. Энэ нь нийгмийн хөгжлийн үе шат бүрт аль нэг хүйст давамгайлал олгож байлаа. Хүй нэгдэл, ан олзвор, үр жимс, үндэс цуглуулах нь эдийн засгийн үндсэн хэв шинж байх үед эмэгтэйчүүд голлох үүргийг гүйцэтгэж эхийн эрхт ёс ноёрхож байсан үе бий. Аажмаар эрчүүд давамгайлахаас аргагүй эдийн засгийн хэв шинжүүд ээлжилсээр эмэгтэйчүүдийн эрх нэг хэсэгтээ мартагдан алга болсон юм. Үйлдвэржилтийн эрин үе хүртэл эрчүүд яалт ч үгүй голлох үүрэг гүйцэтгэдэг байлаа. Үйлдвэржилт хүчээ авч үйлдвэржилтийн дараах үед шилжих үеэс эмэгтэйчүүдийн нөлөө, үүрэг өсч тэгш эрхийн асуудал хурцаар тавигдан европ, хойд америк, австралийн нийгмүүдэд биеллээ олж, бүр хуульчлагдав. Шинэ зуун гарч Хүний хөгжлийн эрин үе ирснээр эр хүйсийн давамгайлал багасч, хүйсийн тэгш, тогтвортой хандлага зонхилох боллоо. Нийгмийн харилцааг зохицуулах, чиглүүлэх үүрэг бүхий төрийн шийдвэр гаргах ажиллагаанд эмэгтэйчүүд тэгш оролцож байж гэмээ нь хүнийг бүхий л талаар хөгжүүлэх, хамгаалах бодлого цогц бүрэлдэнэ. Хүн амын талаас илүү хувийг эзлэж байгаагийн хувьд нийгмийн том асуудлуудыг шийдэх шийдэлд эмэгтэйчүүд оролцох, дуу хоолойгоо хүргэх, эрх ашгаа хамгаалах ёстой, эрхтэй. Ялангуяа ирээдүй хойчийнхоо эрүүл мэнд, аюулгүй байдал, боловсрол, хөгжил, хүрээлэн байгаа орчны тогтвортой байдал, экологийн тэнцвэрийг хадгалах асуудлууд дээр эмэгтэйчүүдийн оролцоо дутагдсаар, энэ талын бодлого шийдвэрүүд доголдолтой гарсаар байна. Эрчүүд байгалаасаа өргөн сэтгэж, алсыг харж, дорвитой даацтай үйл ажиллагаанд хөтлөх шийвэрүүд гаргаж чаддаг. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрнө. Гэвч тэдэнд эмэгтэй хүн шиг нарийн нягт хандлага, хянамгай байдал, жижиг зүйлийг орхилгүй анзаарах, тооцох сэтгэл яалт ч үгүй дутдаг. Чанх өмнөө байгаа зангиа, цамцаа харахгүй эхнэрээсээ асуудаг дүр төрх бүгдэд танил байх. Таван нүүдлийн цаадахыг харахгүй, богино ухаантайгаараа дуудуулах эмэгтэй ч цөөнгүй. Эр, эм хүйс нэгнийгээ нөхөж, тэнцвэржүүлэх үүрэгтэйгээр энэ ертөнцөд заяагдсан юм. Манай хууль тогтоох байгууллагад ийм тэнцэл алга. Та бидний амьдралыг зохицуулж, жигдрүүлэх ёстой, эрх ашгийг маань илэрхийлэх ёстой хууль боловсруулах асуудал дээр дутагдсаар байгаа зүйл нь хүйсийн тэнцэл яалт ч үгүй мөн. Өнөөгийн монголын хөгжлийг харж байхад, удалгүй бидэнд сөргөөр нөлөөлөх үр дагавартай шийдэл дэндүү их байна.


Монголын улс төрд ухаан дутаагүй, харин бусдыг, өөрсдийгөө хайрлах сэтгэл дутаж байна. Монгол гэлтгүй дэлхийн улс төрд ч эмэгтэйчүүдийн зөөлөн сэтгэл, халамж үгүйлэгдэж байгаа. Тийм болохоор бид энэ тэнцвэрийг олох, эмэгтэйчүүдийн төлөөллийг төрд бий болгохгүйгээр тогтвортой, зохистой хөгжлийн тухай санахын ч хэрэггүй болох биз ээ. Улс төрд хүчээ өгөхийг эрмэлзэж байгаа эмэгтэйчүүдийн зорилго бол монголын нийт гэр бүл эрүүл, аюулгүй орчинд амьдарч, хүн бүхэн эрдэм боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцлийг гарцаагүй бүрдүүлэх юм. Эмэгтэйчүүд бусдын зовлонд илүү мэдрэмтгий, эмзэг хандаж манай нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа ядуурлыг юуны түрүүнд арилгахыг хүсэж байна. Учир нь эмэгтэйчүүд ядууралд илүү өртөж, өрх толгойлсон эмэгтэйчүүд олширлоо. Өрх толгойлсон 10 эмэгтэйн 9 нь ядуу болон нэн ядуу бүлэгт хамаарч байгаа нь адилхан эмэгтэй хүн л санаа зовох, шийдэхэд нь сэтгэлээсээ оролцохыг шаардаж байгаа хүчин зүйл. Эмэгтэй хүнд байгалиас заяасан сайхан боломж бол үр хүүхэд төрүүлж, өсгөх шүү дээ. Гэтэл үр хүүхдээ эрүүл тээх, төрүүлэх, өсгөх орчин бидэнд алга. Эмэгтэйчүүд, хүүхдүүд аюулгүй орчинд тайван амьдрах боломж улам бүр багассаар байна. Энэ бүхэнд анхаарал хандуулж байх ёстой төр засагт маань эрчүүд давамгайлснаас их орлого, үсрэнгүй хөгжил яриад бусдыг жижиг зүйлд тооцож орхигдуулсаар байна. Тийм болохоор эмэгтэйчүүд бид улс төрийн идэвхтэй, хариуцлагатай байх цаг үе ирлээ. Гаднаас эрүүл, чадвартай монгол хүнээс бусад бүх зүйлийг импортлох боломжтой. Энэ улсыг авч явах, хөгжүүлэх хүнийг зөвхөн монголд л төрүүлж өсгөх боломжтой. Харин бидэнд тийм боломж нөхцөл улам хомстсоор байна.
Төрийн шийдвэр гаргах төвшинд хүйсийн тэнцвэрийг хадгалах нь нийгмийн зохистой тэнцэл, тогтвортой хөгжлийг хангах бодит хүчин зүйл болж байгааг ухаарах, тодорхой алхам хийх цаг болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан