Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
“УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг 125 сая ам.доллараар нэмнэ
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг 125 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Энэ дагуу 2012 оны төсвийн тухай хуульд заасан 150 тэрбум төгрөгийг ам.долларт шилжүүлэн долдугаар сарын 2-ны дотор “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх дансанд төвлөрүүлэх юм.
Үлдэгдэл 20 тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах бөгөөд нэмэлт эх үүсвэр батлагдан, шилжүүлэх хүртэл хугацаанд арилжааны банкнаас зээл авч дүрмийн санг бүрдүүлнэ. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу талууд тус бүр 125 сая ам.доллар гарган нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх болсон юм.
Ингэснээр “УБТЗ” нийгэмлэг техникийн шинэчлэл хийх, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, ачаа илгээгч, хүлээн авагчийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хөдлөх бүрэлдэхүүн авах зэрэг боломж бүрдэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан