ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
Таргалалт яг тамхи шиг
Таргалалт, илүүдэл жингээс үүдсэн өвчний өртөг зардал архидалт, тамхидалтаас, бүр зэвсэгт мөргөлдөөн, цаг уурын өөрчлөлтөөс дутахгүйгээр дэлхий нийтэд эдийн засгийн гарз хохирол учруулж байгааг “McKinsey Global Institute” –ээс хийсэн судалгаа харуулжээ. Дэлхийн хүн амын 30 хувь буюу 2,1 тэрбум хүн өнөөдөр илүүдэл жинтэй амьдарч байна. Эдгээр хүний эрүүл мэнддээ учруулж буй хор хохирол жилдээ хоёр их наяд доллараар тооцогдож байна. Энэ бол дэлхийн нийт эдийн засгийн багтаамжийн 2,8 хувьтай тэнцэх мөнгө юм.

Дэлхийн энэ их баялгийг зөвхөн илүүдэл жингийнхээ улмаас гарынхаа салаагаар урсгаж байгаа учраас хүн төрөлхтөн, хувь хүмүүс өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээж, жингээ багасгаач гэж мэргэжилтнүүд уриалж байна. Таргалалтаас үүдсэн эдийн засгийн алдагдал зөвхөн хувь хүний эрүүл мэндтэй ч холбоотой биш. Тухайн хүний ажлын бүтээмж, хөдөлмөрийн чадварт ч ихээхэн нөлөөлдөг учраас байгууллагад, улсад ч их хохиролтой. Тиймээс таргалалт гэдэг хэдий хувь хүний асуудал ч гэсэн хүн ардаа эрүүл мэндийн боловсролтой болгох, илүүдэл жингээс үүдэх хор уршгийг ойлгуулж таниулахад нийгмийн томоохон аян өрнүүлэх шаардлагатай байгааг судалгааны дүгнэлтэд санал болгожээ. Тухайлбал, өндөр тослогтой, чихрийн агууламж ихтэй, боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд өндөр татвар ногдуулах, албан байгууллагууд ажилтнуудаа эрүүл,орчинд ажиллах нөхцөл боломжоор хангах, хөдөлгөөн, фитнессийг урамшуулах гэх мэтээр тодорхой түвшин бүрт арга хэмжээ авахыг санал болгож байна.
Нэг үеэ бодвол таргалалт гэдэг зүрх, уушигны эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг диабет төдийгүй зарим төрлийн хорт хавдар үүсэх шалтгаан болж байгааг олон нийт тодорхой хэмжээгээр мэддэг болсон. Гэвч энэ нь амьдралын дадал хэвшлээ өөрчлөх хэмжээнд хүрэхгүй байгаа учраас эрүүл амьдралын дадал зуршлыг сурталчлах, хэвшүүлэх нь чухал байгаа юм.
Илүүдэл жинтэй америкчуудын талаарх доорх судалгааны тоо баримтууд уншигчдад нэгийг бодогдуулах биз ээ.
АНУ-д насанд хүрэгчдийн 2/3, хүүхдүүдийн 1/3 нь илүүдэл жинтэй байна. Энэ байдлаараа цааш явбал 2030 он гэхэд АНУ-ын хүн амын 51 хувь нь илүүдэл жинтэй болно. Ердөө 20 жилийн өмнө АНУ-ын мужуудын хүн амын дунд илүүдэл жинтэй хүмүүсийн эзлэх хувь 15 хувиас илүү гарч байгаагүй бол 41 мужид нь таргалалттай хүмүүсийн эзлэх хувь 25-аас дээш гарчээ. Яг энэ нөхцөл байдлаас үүдэн гарч буй үр дагавар нь:
* Илүүдэл жин 60 хууч өвчний үндэс суурь, цааш архагшин хүндрэх шалтгаан болж байна.
*Америкт жилдээ 572 мянган хүн хорт хавдраар нас барж буй бөгөөд тэдний 1/3 нь илүүдэл жин, биеийн хөдөлгөөн дутагдсанаас үүдэж энэ өвчин туссан байжээ.
* Цусны даралт ихтэй хүмүүсийн 75 хувь нь илүүдэл жинтэй.
* Чихрийн шижингээр өвчлөгсдийн 2/3 нь таргалалттай.
* АНУ-ын даатгалын сангаас таргалалттай холбоотой өвчний эмчилгээнд зарцуулсан мөнгө 20 хувиар нэмэгдсэн.
* Жил бүр АНУ таргалалтаас үүдсэн өвчлөлд 20 тэрбум орчим ам.доллар зарцуулж байгаа нь эрүүл мэндийн нийт төсвийн 21 хувийг эзэлж байгаа юм.
* Энэ байдлаараа цааш явбал 2030 он гэхэд таргалалттай холбоотой өвчний зардал АНУ-ын төсөвт 66 тэрбум ам.долларын зарлага гаргана.
* Илүүдэл жинтэй хүмүүст даатгалын сангаас зориулан гаргасан эмчилгээний зардал жирийн хүмүүсийнхээс 2741 ам.доллараар өндөр байна.
-Илүүдэл жинтэй ажилтнуудын эрүүл мэндийн улмаас ажилдаа ирээгүй хоног нь жил бүр 450 сая ам.долларын хохирол учруулдаг.

0 Сэтгэгдэл