Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Украины иргэд хуурамч картаар ATM-ээс 100 сая төгрөг залилжээ
Украин улсын иргэн 33 настай эрэгтэй Сергей, 24 настай эрэгтэй Юрий нар Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүрэгт байрлах банкны бэлэн мөнгөний машин /АТМ/-аас хуурамч карт ашиглан их хэмжээний мөнгө залилсан байна.
Цагдаагийн байгууллагад уржигдар банкны бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө алдагдсан тухай мэдээлэл иржээ. Энэ дагуу УМБГ, ЭЦГ, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд шуурхай ажиллаж, хуурамч карт ашигласан дээрх хоёр иргэнийг илрүүлэн баривчилсан гэнэ. Украины дээрх иргэд 13 удаагийн үйлдлээр банкны бэлэн мөнгөний машинаас 100 орчим сая төгрөг залилсан нь тодорхой болжээ. Тэд тавдугаар сарын 24-нд /өчигдөр/ ОХУ-ын Москва хот руу нисэх билет авсан байсан гэнэ. Сергей, Юрий нарыг хорьж, хэргийг УМБГ-ынхан үргэлжлүүлэн шалгаж байна.  
Б.Алтан
0 Сэтгэгдэл
сэрэглэн баагий вэ. 13 удаагийн үйлдлээр банкны бэлэн мөнгөний машин ухдаг овоо гар байна шүү
Хамгийн их уншсан