Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрвөн эр тахь нутагшууллаа
БОАЖЯ, “Олон улсын тахь” групп Хятадын Шинжаан Уйгур муж дахь Жимсарын тахь үржүүлгийн газраас энэ сарын 21-23-нд Говийн их дархан цаазат газрынТахийн ус хэмээх газарт дөрвөн эр тахь  нутагшууллаа.
Уугуул нутагтаа бүрэн устсан монгол тахийг тус газар 1992 оноос хойш сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, бие даан амьдрах чадвартай болгоход чиглэсэн ажил хийж байгаа юм. Түүнчлэн тус дархан цаазат газар говь, цөлийн экосистемийг судлах, унаган төрх байдлыг нь хадгалан үлдээх, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой ажиллаж буй гэнэ. Одоогоор Тахийн талд 56 тахь нутаглан амьдарч байгаа аж.

Б.Цэцэг


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан