Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
МСБХ , МУБИС-ийн Биеийн тамирын сургууль
“Сагсан бөмбөгийн спортын хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн чиг, хандлага”
Монгол улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөний хол 66 жил, холбоо байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан онол практикийн бага хуралд эрхэм хүндэт эрдэмтэн, судлаач, профессор багш, сурган хүмүүжүүлэгч та бүхнийг  энэхүү ойд зориулсан   “Сагсан бөмбөгийн спортын хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн чиг хандлага” сэдэвт онол практикийн бага хуралд өргөнөөр оролцохыг урьж байна. Монголын сагсан бөмбөгийн холбоонь 50 жилийнхээ түүхт ойн арга хэмжээний хүрээнд МУБИС-ийн БТС-тай хамтран зохион байгуулж буй онол практикийн  бага хурлын үйл ажиллагаанд хамтран оролцож, орчин үеийн сагсан бөмбөгийн спортын салбарын өмнө тулгамдаж буй асуудлын талаар харилцан туршлагаа солилцоно гэдэгт итгэж байна.

ХУРЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ:
Хурал явагдах хугацаа: 2012 оны 6-р сарын 15 өдөр  МУБИС  БТС  10.00
Илтгэлийг хүлээн авах хугацаа:2012 оны 6- сарын 11 ныдотор
Хурлын хураамж:  Оролцогчид 10,000₮
монгол, орос, англи хэл дээр явагдана.

Хуралд илтгэгчээр оролцохдоо:
-    Овогнэр /бүтнээр/
-    Эрдмийн цол, зэрэг
-    Ажилладаг байгууллага
-    Албан тушаал
-    Илтгэлийн сэдвийн бүтэн нэр
-    Холбоо барих шуудангийн хаяг, е-mail, утас зэргийг тодорхой бичиж ирүүлнэ.
Хуралд оролцогчдын зардал: Хуралд оролцохтой холбоотой бүх зардлыг оролцогч болон томилсон байгууллага хариуцна.

Хурлаар хэлэлцэх илтгэлийн чиглэл:
1.    Сагсан бөмбөгийн хөгжлийн онол, үзэл баримтлал, шинэчлэл
2.    Спортын сургалт-дасгалжуулалтын онол, аргазүйн хөгжлийн туршлага, сургамж
3.    Спортын анагаах ухаан, эрүүл аж төрөх ёсны асуудлууд   

Илтгэлийг бэлтгэхэд тавигдах шаардлага:
-    Илтгэл нь Монгол, англи, орос хэлний аль нэгдээрбичигдсэнбайна
-    А4 форматаар 4-6 нүүр (бичвэр, зураг, хүснэгт, бүдүүвч) болохуйцбагтаамжтайбайна.
-    Times New Roman фонтоор,  цаасны бүх талаас 2,5 см, мөр хоорондын зай single-space, үсгийнхэмжээ 10 pt – ээр бичнэ. Гарчигийг 1-3 мөрөнд багтаан 12pt, bold хэлбэрээр хуудсанд голлуулж бичнэ.
-    Гарчигаас нэг хоосон мөр аваад зохиогчдын нэрийг цаасны зүүн захруу тэгшилж, 11pt, italik хэлбэрээр бичих ба гол зохиогч буюу илтгэгчийн нэрийн доогуур зурна.
-   Илтгэлийг мэйл, флэш-ээр ball@basket.mn . УБ хот СБД 3-р хороо Бизнес плаза 303 тоот гэсэн хаягаар явуулна уу.
                             
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан