Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Баянзүрхийн хүүхдүүд Польшийн хүүхдүүдтэй өрсөлдөж байна
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаа­чилсан нийслэлийн Баян­зүрх дүүрэг, Польш улсын Плоцк хотын хамтын ажиллагааны хүрээнд уламж­лал болгон зохион байгуулдаг Ерөнхий боловсролын сургуу­лийн баг тамирчдын Лигийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд эхлэв.

Тэмцээний нээлтэд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Монголын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монгол Улсаас Польш улсад суугаа өргөмжит консулын зөвлөх Р.Янжмаа, Монгол Улсын сагсан бөмбөгийн шиг­шээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Б.Билгүүн нарын албаны бусад хүн оролцлоо.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа тэмцээ­нийг нээж “Бидний нөхөрсөг хамтрагч Польш улсын Плоцк хотын захирагч эрхэм­сэг ноён Андрзеж Нобаковский болон тус хотын тамирчид, уг тэмцээнийг хамтран зохион байгуулагч Мон­го­лын биеийн тамир, спорт сонирхогчдын хол­боо, Монголын Спортын Шүүгч­дийн Холбооны хамт олонд хувиасаа болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон, дүүргийн баг тамирчдынхаа өмнөөс чин сэтгэлийн халуун мэндийг хүргэе.

Манай Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуу­­лиудын хурд хүчтэй, авхаалж самбаатай хүүхдүүд, тамирчид маань энэ л өдрийг хүлээж, тэмцээнд тэргүүлэгч болохыг хичээдэг болсон нь сэтгэлд дотно сайхан санагдаж байна.
Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 2014-2015 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл хоёр сарын хугацаанд зохион байгуулагдаж, дүүргийн 21 сургуулийн 42 багийн тамирчид оролцож байгаа. Хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон энэхүү тэмцээний хамгийн шилдэг тамирчидтай эрэгтэй, эмэгтэй баг Польшийн Плоцк хотод зочилж, нөхөрсөг тоглолт зохион байгуулдаг уламжлалтай.

Өнгөрсөн жилийн аварга тамирчдын хувьд аваргаа батлах, өнөө жил даагаа нэхэж өрсөлдөж байгаа баг тамирчдын хувьд аваргыг ялж аварга болох хариуцлагатай үе удахгүй болно. Тиймээс манай дүүр­гийн сургуулиудын сагсан бөмбөгийн шилдэг тамирч­дын хувьд энэ тэм­цээний ялагч болж, Польш улсын Плоцк хотын та­мирчидтай нөхөрсөг тог­лолт зохион байгуулах нь тамирчид, баг бүхний зорилго болж, эрч хүч, авхаалж самбаагаа сорих гол тулгуур нь гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан