ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Дугаарын хязгаарлалтын зуны хуваариар замын бүсчлэлийг тэлэв
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж байна. Тус зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80,1 км автозам шинээр ашиглалтад орж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөн зохион байгуулах 44 гэрлэн дохиог шинээр суурилуулсан. Харин өмнө нь мөрдөгдөж байсан замын хязгаарлалтын 07-22 цагт өөрчлөлт оруулах хүсэлтийг нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200, 1800-1234 дугаарын утсанд иргэдээс ирүүлсний дагуу 2014 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсгээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулах талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд санал оруулсан. Саналын дагуу Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм.
Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийж байна. Үүний дагуу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл нийслэлийн иргэд замын хязгаарлалтыг тэлсэн бүсчлэлд 08-20 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй. Эдгээр хугацаанд замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу, хугацаа алдалгүй хийхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл