ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Залууст мэргэжил олгоход 25 сая ам.доллар зарцуулна
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд /АХБ/ эдийн засгийн тэргүүлэх гурван салбар буюу хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарт мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ гэрээг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, АХБ-ны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши нар үзэглэв. Энэ үеэр Аюуми Кониши “Монгол Улсад эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайгаас өөр бусад салбарт ажлын байр бий болгох шаардлага тулгарч байна. Иймд уг төсөл нь богино ба урт хугацааны мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийг ажил олгогч, аж үйлдвэрлэлийн салбарынхантай хамтран боловсронгуй болгож, иргэдэд хөдөлмөр эрхлэх ур чадвараа сайжруулахад нь тусална” хэмээжээ. МСҮТ-ийн оюутан, хөдөлмөр эрхлээгүй, ажил хайж буй иргэдэд уг төслийн үйл ажиллагаа чиглэх аж. Мөн ерөнхий боловсролын найм, есдүгээр ангийн сурагчдад ирээдүйн ажлаа сонгоход тусална. Учир нь, МСҮТ төгсөгчдийн 60 орчим хувь нь ажлын байраар хангаддаг гэсэн судалгаа бий. Төслийн хүрээнд МСҮТ-ийн хөтөлбөрт тавигдах стандарт бий болгохоос гадна магадлан итгэмжлэгдсэн үнэлгээ ба гэрчилгээ олгох төв байгуулах аж. Үүнээс гадна 20 МСҮТ-ийн сургалтын тоног төхөөрөмжийг шинэчилнэ.

0 Сэтгэгдэл