Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хүссэн зээлийн 80 хувьд батлан даалт гаргана

НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас манай улсад хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагыг хөгжүүлэх” төсөл зээлийн батлан даалт үзүүлдэг. Уг төслийн хүрээнд  зээлийн батлан даалтын үйлчилгээг  орлого багатай иргэдэд олгох, тэдгээрийн амьжиргааг тэтгэх ажээ. Өөрөөр хэлбэл,  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас орон даяар олгож буй нийт зээлд 80 хувийн багцын батлан даалт гаргахаар Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Төрийн банк харилцан шийдвэрлэж “Батлан даалтын гэрээ”-нд гарын үсэг зуржээ.  

Өнөөдөр өрхийн үйлдвэрлэл болон бизнес эрхлэх хүсэлтэй ч барьцаа хөрөнгөгүй тул зээл авч чадахгүй иргэд олон бий. Иймд  “Багцын батлан даалт” хэмээх санхүүгийн шинэ арга хэрэгсэл нэвтрүүлснээр  бага хэмжээний зээл авч чадахгүй байгаа  иргэдэд боломж олгож буй юм.  Үүнээс гадна авахыг хүссэн иргэд батлан даалт хүссэн нэмэлт өргөдөл материал бүрдүүлэх, батлан даагчийн шийдвэрийг хүлээж хугацаа алдахгүй зэрэг  хүндрэл  учрахгүй болжээ. Өөрөөр хэлбэл, банк тухайн зээлдэгчид зээл олгохоор шийдвэрээ гаргамагц түүнд батлан даалт гаргуулах боломж автоматаар үүсэх аж.  Батлан даалтын хэмжээ нь  малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хүссэн зээлийн 80 хувьд батлан даалт гаргана. Тухайлбал, таван  сая төгрөгийн зээлд 80.0 хувь буюу дөрвөн сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийн хүссэн 10 сая төгрөгийн зээлд найман сая  төгрөгийн батлан даалт гаргах ажээ.  Харин зээлдэгч батлан даалт гаргуулсны шимтгэлд батлан даасан дүнгийн нэг хувьтай тэнцэх төгрөг  төлнө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан