Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
ОХУ ын Элчин сайд Хүмүүлэгийн Их Сургуулийн оюутнуудтай уулзлаа
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Гадаад харилцааны албанаас жил бүр уламжлал болгон Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайдууд болон эрдэмтэн багш нарыг урьж оюутнуудтай ярилцах, туршлага солилцох үйл ажиллагааг явуулдаг билээ. Энэ удаагийн зочноор ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Азизов Кубарович оролцож “ОХУ-Монгол улсын харилцаа” сэдэвт лекц уншлаа.

ХИС-ийн Орос, орос-англи хэлний багш, орчуулагч, Олон Улсын Харилцааны ангийн оюутнуудтай Элчин сайд нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг олон сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Ноён элчин сайд хэлэхдээ “Манай хоёр орны харилцаа улам бүр сайжирч улс төрийн яриа хэлэлцээ өргөжин, соёл урлагийн уламжлалт харилцаа бэхжин, худалдаа эдийн засгийн болон хамтарсан хөрөнгө оруулалт ч хөгжих хандлагатай байна” гэлээ. Үүний нэг нь Монголын үндэстний мэргэжилтнүүд бэлтгэхэд хамтран ажиллаж ОХУ их, дээд сургуульд суралцах эрхийг олон зуун оюутанд олгодог. Мөн Оросын бүс нутагт зарим нэг их, дээд сургуульд суралцахад нь тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог талаар ярьлаа. 2015 онд л гэхэд ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлэгээр 550 монгол оюутныг суралцах боломжийг олгохоор болсон байна. Мөн удахгүй болох ОХУ-ын ялалтын баярт Монгол улсаас 70 цэрэг хүндэтгэлийн парадад жагсахаар болсон тухай баяртай мэдээг бидэнд хэлсэн юм.
Лекцын төгсгөлд оюутнууд боловсрол, цахилгаан эрчим хүч, төмөр зам, хурдны автозам зэрэг хоёр орны хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хэтийн төлөвийн тухай ихэд сонирхон асууж байлаа.

0 Сэтгэгдэл