Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Ц.Ганбат: Төрийн байгууллагууд аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй
Барилгын салбарын осол аваарыг бууруулахын тул ямар арга хэмжээ авч байгаа талаар Барилга хот байгуулалтын яамны Барилгын чанар аюулгүй ажиллагааны бодлогын газрын дарга Ц.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Улсын хэмжээнд барилгын ажил эхлээд байна. Энэ үеэр харамсалтай осол аваар нэлээд гардаг. Үүнийг бууруулахын тулд яамны зүгээс хэрхэн ажиллаж байна вэ?
-Барилгын салбарын чанар аюулгүй ажиллагааны асуудлыг цэгцлэхийн тулд төрийн зүгээс аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй. Асуудлыг шийдэх гарцыг төрөөс эсвэл аж ахуйн нэгжээс дангаар шаардсанаар олно гэж байхгүй. Тиймээс гарах гарцыг хамтарч хайх нь зүйтэй юм гэсэн шийдэлд хүрээд байна. Хамгийн гол нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг зохион байгуулалтын хувьд хэрхэн ангилж үзэх юм, цаашдаа яамны зүгээс бодлогын хэмжээнд ямар дүрэм журам гаргах шаардлагатай вэ гэдгийг судалж байна. Ер нь, төрийн байгууллагуудын зүгээс аливаа дүрэм журмыг гаргадаг. Гаргасан дүрэм журмаа яаж хэрэгжүүлэх юм бэ гэдгийг тодорхой шийдэж өгдөггүй. Журам гаргаад л түүнийхээ хэрэгжилтийг хянах гэдэг. Тиймээс мэргэжлийн хяналтын газар болон яамны зүгээс даруй ямар нэгэн арга хэмжээ авна. 

-Удаа дараа давтан зөрчил гаргаад байвал яах ёстой юм бол оо?
-Төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах л ёстой. Тэрнээс биш тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно гэж айлгаж сүрдүүлээд амжилт олохгүй. Бизнесийн байгууллага юм чинь үйл ажиллагаагаа явуулаад мөнгөө олох хэрэгтэй. Гагцхүү хуулийн дагуу л байх ёстой гэдгийг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд ойлгох хэрэгтэй. Мөн зөвлөх үйлчилгээний хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол энэ байдал байсаар л байна.

-Барилгын салбарын осол аваарын ихэнх нь юунаас шалтгаалж байна гэж үзэж байгаа вэ. Ер нь энэ тал дээр хийсэн судалгаа байна уу?
-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас барилгын салбарын ослын 80 гаруй хувь нь хүний үйлдлээс шалгаалж байна гэсэн дүгнэлт байдаг. Би бол үүнтэй санал нийлдэггүй. Тухайн ажилтанг сургах зөв дадал эзэмшүүлэх нь ажил олгогчийн үүрэг. Тиймээс хувь хүнтэй холбож нэг талыг барих хэрэггүй. Чанар аюулгүй ажиллагаа дээр анхаарах гол асуудал бол тогтолцоог нь бий болгох. Хуучин энэ тогтолцоо байсан ч бид арав гаруй жил барилга бариагүй. Өөрөөр хэлбэл энэ салбар ухарсан. Эргээд энэ тогтолцоог бий болгохын төлөө ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан