Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Эрүүл мэндийн аялал жуулчлал Германд жил болгон 1,2 тэрбум еврогийн ашиг өгдөг
Аялал жуулчлал дотроо маш олон янз. Чиглэл болгон өөрийн онцлогтой. Жишээлэхэд, гадаад улс руу зөвхөн эмнэлгийн үйлчилгээ тусламж авахаар очдог эмнэлгийн аялал жуучлал сүүлийн үед их чухал болж байгаа. Дэлхий бүхэлдээ нээлттэй, чөлөөтэй болохын хэрээр хүн эрүүл мэнддээ анхаарал тавихын тулд өөрийн хөрөнгө мөнгөнд тааруулан гадаадын эрүүл мэндийн байгууллагыг сонгон үйлчлүүлэхэд ямар ч асуудалгүй болсон. Эмнэлгийн аялал жуулчлалд өөрийн гэсэн манлайлагчид бас байна.

Тэдний нэг нь Герман. Энэ улс нь эмнэлэг ба сувилал асаргааны төвийн нягтрал, өндөр хөгжсөн салбар гээд эмнэлгийн маш сайн дэд бүтэцтэй. Хамгийн сүүлийн үеийн техник, технологи ба эмчилгээний хамгийн орчин үеийн аргыг ашигладаг их сургуулийн дэргэдэх болон нарийн чиглэлийн эмнэлэг олон байдаг болохоор үзүүлж байгаа үйлчилгээний түвшин асар өндөр. Чанартай эмчилгээ, асаргаа, дээр нь харьцангуй хямд үнэ нэмэгддэг болохоор эмчлүүлэхээр Германыг сонгосон жуулчдын тоо жилээс жилд өссөөр байна.

Германд хямдхан эмчилгээ гэхээр гайхаж болох ч бодит байдал дээр тийм л байна. Германы эмнэлгүүдийн үнэ нь адил төрлийн үйлчилгээ үзүүлдэг АНУ, Швейцарь, Япон зэрэг улсаас хамаагүй хямд. Швейцарьт гэхэд л зөвхөн эмнэлгийн үйлчилгээний төлбөр нь Германыхаас гурав дахин илүү үнэтэй. Энд эмчлүүлэхээр ирсэн гадаадын жуулчдын хөлслөх байр, дэлгүүрээс авах эд зүйлсийн үнэ ороогүй байгаа. Хэрэв орвол бүр л үнэтэй тусах нь ойлгомжтой.
Ийм ч учраас эмнэлгийн өндөр чанартай үйлчилгээг харьцангуй хямд үнээр авах гэсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн жилийн байдлаар Германд 241 мянган гадаадын жуулчин зөвхөн эмнэлгийн үйлчилгээ авахаар ирсэн байна. Тэд эмнэлгийн үйлчилгээний төлбөр гэж 1,2 тэрбум еврог Германд үлдээсэн байна. Үүний дээр байр хөлслөх, зуучлагчдын хөлс, шопинг, хоол унд, тээвэр зэрэгт үүнээс ч илүү мөнгийг Германд үлдээгээд явдаг. Энэ жил Германд ирэх эрүүл мэндийн жуулчдын тоо 5-10 хувиар өснө гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргаад байгаа.

Эмнэлгийн буюу эрүүл мэндийн жуулчлал нь орон болгонд өөрийн гэсэн онцлогтой. Гоо сайхны хагалгааг харьцангуй хямдаар, чанартай хийлгэхийн тулд хүмүүс гол төлөв Бразиль явдаг байх жишээтэй. Ази тивийн орнуудад эрүүл мэндийн жуулчлал хийж байгаа хүмүүс гоо сайхны мэс засал, нүдний лазер эмчилгээ, шүдний эмчилгээ, амбулаторын эмчилгээ хийлгэхээр ирдэг.
Харин Германд хавдар, зүрх судас, ходоод гэдэсний чиглэлээр эмчлүүлэхийг хүсэгчид давамгайлдаг. Германд ирж эмчлүүлдэг гадаадын эрүүл мэндийн жуулчдын дунд Оросууд тоогоороо давамгайлдаг. Дараа нь Голланд, Польш, Австри, Бельги, Швейцарь болон Америк, Британийн жуулчид орно. Ер нь, Германы дээд зэргийн эмнэлгийн үйлчилгээг авахаар дэлхийн 170 гаруй орны хүн ирдэг.

Эрүүл мэндийн жуулчдын хувьд ийм чухал хэрэгтэй улс байхад эмчилгээний төлбөрийг төрөөс зохицуулдаг явдал ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, улсын болон хувийн эмнэлэг, хувийн эмч нар Засгийн газраас тогтоож өгсөн, улс даяараа мөрддөг үнийн жагсаалт дээр тулгуурлан эмчилгээнийхээ үнийг тооцдог. Ингэснээр Германы эмнэлэг, эмч нар герман эмчлүүлэгчээс авдгаас илүү төлбөрийг зөвхөн гадаадын хүн гэдгээр шалтаглан нэхэх эрхгүй. Гадаадын эмчлүүлэгч герман эмчлүүлэгч хоёр адил нөхцөлд, адил төлбөр төлдөг гэсэн үг.
Германд эрүүл мэндийн жуулчдыг авахаар зорьж ирдэг зарим үйлчилгээний үнийн талаар сонирхуулахад түрүү булчирхайн хавдар авах хагалгаа 15-20 мянган евро, хиймэл тойг суулгах 12 мянган евро, чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа 150-200 мянган евро.

Иймэрхүү үнэтэй байхад Германыг зорьсон эрүүл мэндийн жуулчдын тоо жилээс жилд өссөөр байна гэдэг яах аргагүй нэгийг бодогдуулна. Юуны өмнө Германы төр нь эрүүл мэндийн салбарын чанарт маш хатуу шалгуур, шаардлага тавьж, түүнээ ягштал мөрддөг, эмч ба эмнэлгүүд нь тэдгээрийг шаардлага, шалгуурын хүлээн авч шударгаар дагаж чаддаг явдал нь эмнэлгийн салбарын үйлчилгээг асар өндөр атлаа харьцангуй хямд байлгахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна.
1 Сэтгэгдэл
Yaj yavah ve holboo uguh gazar bna uu 10 honog shinjilgee hiilgeed ireheer
Хамгийн их уншсан