ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
“Нэг долларын аян”-д МОСАХ нэгдлээ
Сэтгүүлч бидний мэргэжил нэгт “Ийгл Ньюс” ТВ-ийн сэтгүүлч Б.Жаргалмаа маань тархины хавдартай гэж оношлогдон, нэн яаралтай Тайланд улсад эмчилгээ хийлгэхээр болоод байгаа билээ. Түүний эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 50,000 орчим ам.доллар шаардлагатай байгаа юм. Тиймээс олны хүч оломгүй далай гэдэг үгийг МОСАХ санаж, ид бүтээж туурвих насандаа хүнд өвчин туссан мэргэжил нэгт сэтгүүлч Б.Жаргалмаад сэтгэлийн дэм хайрлахыг холбооны гишүүн сайтуудын сэтгүүлчид болон уншигчиддаа уриалж, хандивын дансанд сэтгэлийн өглөгөө өргөхийг уриалж байна. Сэтгүүлч Б.Жаргалмаагийн ажилладаг “Ийгл Ньюс” ТВ-ийн хамт олны зүгээс Монголын ард түмэн, мэргэжил нэгт найз нөхдүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд эмчилгээний зардалд тус нэмэр болох зорилгоор “НЭГ ДОЛЛАРЫН АЯН” хэмээх хандивын аяныг зарлаад байгаа ажээ. Хэрвээ та энэ аянд нэгдэж байгаа бол доор дурьдсан долларын дансанд нэг доллар өргөж болох юм. Эсвэл дурьдсан төгрөгийн дансанд нэг доллартай тэнцэх 1900 төгрөгийн хандивыг өргөсөн ч болох ажээ.

Мөн сэтгүүлч Б.Жаргалмаагийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт энэ сарын 24-нд Монгол Бөхийн Өргөөнд болох бөгөөд тоглолтын тасалбар нь худалдаанд гарчээ. Тасалбарыг Монгол Бөхийн Өргөөний кассаар худалдаалж байгаас гадна 1900-1109 дугаарын утсанд холбогдон үнэгүй хүргүүлэх боломжтой юм.

Хандивын тоглолтод Ардын уран зохиолч П.Бадарч, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, СГЗ Ш.Гүрбазар, МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Л.Чаминчулуун, У.Далантай, С. Эрдэнэцэцэг, Ч.Бат-Эрдэнэ, СТА Т.Дэлгэрмөрөн, Г.Эрдэнэтунгалаг, Л.Банзрагч, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, А.Хосбаяр, Б.Батболд, Л.Болдбаатар, Л.Чулуунбаатар, Д.Бурмаа, Б.Буянжаргал, залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг болон Морин хуурын чуулга, Гурван бүдүүн хамтлаг, Увертюра хамтлаг оролцож ая дуугаа өргөх юм байна.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Лавлах утас: 8805-7077, 9985-2117, 9650-1053
Хэрэв та сэтгүүлч Б.Жаргалмаагийн эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсч байгаа бол: “Худалдаа хөгжлийн банк” Бадарчийн Жаргалмаа 473000257 тоот төгрөгийн дансанд сэтгэлийн хандив өргөнө үү.

0 Сэтгэгдэл