Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Туул гол өнгөрсөн онд хамгийн их бохирджээ
Манай улсын 80 гол мөрөн, 13 нуурын усанд хийсэн шинжилгээгээр 88 хувь нь цэвэр, найман хувь нь бага зэрэг бохирдолтой, нэг хувь нь бохирдолтой, гурван хувь нь маш их бохирдсон гэсэн дүн гарчээ. Цаг уур, орчны хяналт шинжилгээний газрын улсын хэмжээн дэх сүлжээ цэгүүдээр хийсэн мониторингийн шинжилгээгээр ийм дүн гарсан байна. Хэдийгээр бохир буюу маш бохир гэсэн ангилалд гол мөрний гурван хувь нь л хамрагдаж байгаа ч ерөнхийдөө усны чанар ихээхэн доройтож байгаа юм. Ялангуяа, Улаанбаатараас доош хэсэгт Туул голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн бохирдол жилээс жилд нэмэгджээ. Энэ нь 2011 онд дээд цэгтээ хүрч, усны чанарын стандартаас 134 дахин давж, онцгой ихээр бохирдсоныг судалгаа харуулж байна.
Манай улсын 80 гол мөрөн, 13 нуурын усанд хийсэн шинжилгээгээр 88 хувь нь цэвэр, найман хувь нь бага зэрэг бохирдолтой, нэг хувь нь бохирдолтой, гурван хувь нь маш их бохирдсон гэсэн дүн гарчээ. Цаг уур, орчны хяналт шинжилгээний газрын улсын хэмжээн дэх сүлжээ цэгүүдээр хийсэн мониторингийн шинжилгээгээр ийм дүн гарсан байна. Хэдийгээр бохир буюу маш бохир гэсэн ангилалд гол мөрний гурван хувь нь л хамрагдаж байгаа ч ерөнхийдөө усны чанар ихээхэн доройтож байгаа юм. Ялангуяа, Улаанбаатараас доош хэсэгт Туул голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн бохирдол жилээс жилд нэмэгджээ. Энэ нь 2011 онд дээд цэгтээ хүрч, усны чанарын стандартаас 134 дахин давж, онцгой ихээр бохирдсоныг судалгаа харуулж байна. Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
























