Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
“Дорнын төмөр зам”, “Монголиантранс Лайн” компани өөрийн хөрөнгөөр “Хөгжлийн төмөр зам”-ын ажлыг эхлүүллээ


Сайншандаас Таван толгой хүр­тэлх Хөгжлийн төмөр замыг концессын гэрээгээр тавихаар хувийн хэвшлийнхэн Засгийн газартай гэрээ хийж, их бүтээн байгуулалтын ажилдаа ханцуй шамлан орлоо. Хэдийгээр төр өөрийн хөрөнгөөр энэхүү төмөр замыг барихаар төлөвлөж байсан ч үндэсний аж ахуйн нэгжүүддээ итгэл хүлээлгэн концессын гэрээ байгууллаа. 225 км урт төмөр замыг тавихад нэг км нь л 2.5 тэрбум төгрөгөөр баригдах эхний тооцоо бий.

1520 мм өргөн царигтай шинэ төмөр зам нь 14 өртөө зөрлөгтэй, жилд 48 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, компьютерийн удирдлагын сис­тем­тэй байх аж. Төмөр за­мын барилгын ажлыг өмнө нь Сэлэнгийн Ерөөгийн 98 км төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан “Дорнын төмөр зам” компани болон “Мон­го­лиан­­транс Лайн” компа­ниуд гүйцэтгэнэ.  2.5 жилийн хуга­цаанд ашиглалтад өгөх гэрээтэй учраас төмөр бетон дэр үйлдвэрлэх үйлдвэр эхлээд барьж байгуулах аж.
Гүйцэтгэгч компаниуд өн­­­гөр­сөн мягмар гаригт “Хөгжлийн төмөр зам”-ынхаа нээлтийг хийж, 600 гаруй ажлын байр шинээр бий болохоос гадна 1900 орчим ажиллах боловсон хүчин хэрэгтэй байгааг ч илэрхийлж байсан юм.

 “Шинэ зууны их бүтээн байгуулалт-Хөгжлийн төмөр зам” уриатай Сайншандаас Таван толгой хүртэлх төмөр за­мын нээлтэд Зам тээвэр, барил­га, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бич­гийн дарга Ж.Бат-Эр­дэнэ, зам, тээврийн бод­логын хэлтсийн дарга Д.Наранпүрэв, мэргэжилтэн Б.Зоригт­баатар болон “Дорнын төмөр зам” компанийн захи­рал Б.Дэл­гэрсайхан, “Мон­голиан­транс Лайн” компанийн захирал М.Сүхбаатар нар оролцсон юм.

Нээлтийн үеэр   “Мон­голиантранс Лайн” компанийн гүйцэтгэх захирал М.Сүхбаатар ярихдаа “Төмөр зам барих концессын гэрээг амжилттай хийлээ. Энэхүү гэрээ маань өөрөө хөрөнгө санхүү босгох том баталгаа. Засгийн газрын төлөвлөгөөний дагуу Сайн­шандын аж үйлдвэрийн паркаас гарсан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүргэх төмөр зам ийнхүү эхний шангаа татлаа. Олон улсын санхүүгийн байгууллагад төсөл, гэрээ хэлцлээ танилцуулаад мөнгө босгоно. Бид концессын гэрээний дагуу тодорхой хугацааны дараа төр засагт энэхүү төмөр замаа хүлээлгэн өгөх юм. Төмөр зам барихад  шаардлага хангасан хайрга гурван газар олдоод байна. Манай компани бол зөвхөн төмөр зам тавих үүрэг хүлээнэ. Харин ачаа тээврийн асуудлыг төр засаг шийднэ. Бидний хийсэн Техник эдийн засгийн үндэслэлээр төмөр замд ашиглалтад орсны дараах 23 жилийн дотор гаргасан зардлаа нөхнө гэсэн тооцоо хийсэн. 3уун жил ашиглагдах нэгдүгээр зэргийн төмөр зам тавина. Хямд өртөгтэй, тээврийн иж бүрэн дэд бүтэц байх болно” гэв.

Гэвч энэ төмөр замтай зэрэгцээд Ухаа худагаас Га­шуун­сухайтын чиглэлийн тө­мөр замыг  “Энержи Ресурс” компани барихаар болжээ. “Энер­жи Ресурс” компани нүүрс баяжуулах үйлдвэртээ түшиг­лэн энэхүү замаа ашиг­лах нь тодорхой. Мэдээж зөвхөн өөрийнхөө олборлож, боловсруулсан ч гэлтгүй магадгүй Оюу толгойгоос олборлосон баялаг нь энэ төмөр замаар урд хилээр гарах биз.

Концессын гэрээ дуустал шинээр баригдаж байгаа төмөр зам хувийн мэдэлд ашиглагдах бөгөөд дараа нь төр засаг 51 хүртэлх хувийг  эзэмшинэ. Монгол Улсын түүхэнд анх удаа ийнхүү хувийн хэвшлийнхэн өөрийнхөө хөрөнгөөр, өөрөө хөрөнгө босгон төмөр зам тавих нь. Гэвч… Хэрхэн ашиглаж, хувийн хэвшилд ямар түрээс төлөх вэ, хаанаас санхүүжилт авах бол…, үнэхээр 2.5 жилийн дараа ашиглалтад орж чадах уу гээд асуултын тэмдэг үргэлжирсээр. Хамгийн бахархууштай нь хувийн хэвшлийнхэн өөрийнхөө хөрөнгөөр асар их өндөр өртөгтэй төмөр зам тавих чадамжтай болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан