Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Хүсэлт гаргасан иргэд ирэх оноос сая төгрөгөө авна
Иргэд “Засгийн газар Эрдэнэс таван толгойн хувьцааны нэрлэсэн үнийг мөддөө тогтоохгүй нь, бид хувьцаа авч ашиг хүртэнэ гэдэг  Мянгуужингийн үлгэр боллоо. Хувьцаа авбал 1990 оны цэнхэр, ягаан тасалбар шиг л юм болно”  хэмээн итгэл алдраад байсан. Харин энэ үед Засгийн газар иргэдийг 1072 ширхэг хувьцаагаа төрдөө худалдах бол харъяа сум, хороондоо хүсэлтээ гарга гэснээр нийтдээ сая 530 мянган иргэн бэлэн мөнгөө сонгоод буй.

Гэтэл төд удалгүй Эрдэнэс Таван толгойн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг хэмээн тогтоосон. Энэ нь иргэдийн хувьцаанд хандах хандлагыг огцом эргүүлсэн үйл явдал болсон юм. Тиймээс ч 1072 ширхэг хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан  иргэд “Хувьцааны талаар мэдлэггүйгээсээ болж алдлаа. Буцаад хувьцаагаа авмаар байна” хэмээн хандах болжээ.

Энэ талаар НХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Мөнхцэрэнгээс тодруулахад “Хувьцаа худалдах үйл ажиллагаа эхлээгүй. Тэгэхээр иргэдийн хэдэн хувь нь хувьцаагаа авах цаашлаад хэдийг нь Засгийн газар, аж ахуйн нэгж авах вэ гэдэг олон шат дамжлагатай явах учраас одоо шууд аж ахуйн нэгжүүдэд худалдах боломжгүй. Хувьцаа бус бэлэн мөнгө авна гэсэн хүмүүсийн хувьд буцаана гэж байгаа. Яаман  дээр ярилцаж байна. Одоогоор тодорхой шийд гараагүй” хэмээн ярьсан юм. Тэгэхээр НХХЯ-нынхан хувьцаагаа авах хүсэлт гаргасан  иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж толгойгоо гашилгаж суугаа аж. Гэтэл сая төгрөгөө авах хүсэлт гаргасан иргэд хэзээ авах вэ гэсэн асуултад хариулт нэхсээр байгаа. Тэгвэл ямар ч байсан хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдийн хувьд энэ жилдээ багтан сая төгрөгөө авахгүй гэдгийг албаныхан хэлж байна. Иймээс хувьцаагаа худалдахаар хүсэлт гаргасан иргэдийн  сая төгрөгийн асуудал  ирэх оноос яригдах гэнэ.

Хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэхээс өмнө иргэд, аж ахуйн нэгжүүд хувьцаагаа худалдахыг  хориглосон байгаа. Харин Засгийн газарт хувьцаагаа сая төгрөгөөр худалдаж болох саналыг гаргасан мөн нэгж үнийг нь 933 төгрөг хэмээн тогтоосон нь  брокер, диллерийн компаниудад “Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцаа ямар ч байсан сая төгрөгөөс буухгүй гэсэн итгэлийг төрүүлээд байна. Иймээс  брокер, диллерийн компаниуд иргэдээс хувьцааг нь худалдаж  авъя гэх үзэгдэл гаргах болжээ. Түүнчлэн иргэдийн дунд дансаа нээлгэхгүй бол хувьцааны жинхэнэ эзэн болохгүй мэт ойлголтыг төрүүлээд байгаа юм. Иргэд ч үүнд итгэсээр. Учир нь, та “Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцааны эзэн мөн эсэхээ шалгахын тулд www.schcd.mn хаягаар орж регистрийн дугаар хийн шалгах хэрэгтэй. Танд  үнэт цаасын данс байгаа бол та 1072 ширхэг хувьцааны эзэн болж, тэр брокер диллерийн компанид  данстай байна гэсэн мэдээлэл гарч ирнэ. Хэрэв данс байхгүй бол та нээлгэнэ үү гэсэн заавар гарна. Нийт монголчуудын хэд нь хувьцааны данстай эсэхийг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв  хянадаг. Энэ байгууллагын гаргасан мэдээгээр 700 мянга гаруй иргэн данстай гэж буй.
Б.МЯГМАР
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан