Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Олимпод оролцох жүдочдыг үзүүлэлтээр нь шалгаруулжээ
Олон улсын жүдо бөхийн хол­бооноос  олимпын эрх авсан та­мирч­дыг зарласан. Нийт  252 жүдо­чоос  эрэгтэйчүүдийн эхний 22, эмэгтэй­чүүдийн эхний 14 дүгээр  байрт шалгарсан тамирчид шууд эрхээ хүртэх учиртай.  Манай шигшээ багийн тамирчид  нийт найман жинд давхардсан тоогоор 12 тамирчин олимпыг зорих эрхтэй болсон тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл Монголын жүдо бөхийн холбоо өчигдөр найман жинд аль тамирчнаа  Европын дэвжээнд зодоглуулахаар  болсноо  албан ёсоор мэдэгдлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын олимпын хорооноос ОУХМ Д.Сумъяад олимпын эрх олгосон. Учир нь, тивүүдийн эрх олгох журмаар олимпын эрхээ хүртсэн тамирчид дээр  ахин 100 тамирчинд олимпын эрх хүртээсэн. Ингэснээр Ази тивээс  20 жүдочийг сонгосон бөгөөд  жин, төрөл ялгалгүй, мөн эрх авсан тамирчдыг оролцуулахгүй жагсааж эхний 20 тамирчинд олимпын эрх хүртээсэн билээ. Тиймээс эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 350 оноогоор 27 дугаарт эрэмбэлэгдсэн ОУХМ Д.Сумъяа сонгогдож олимпын наадмыг зорих эрхтэй болсон юм. Ингэснээр олимпын эрх хүртсэн тамирчдын тоо есөд хүч байгаа юм. Мөн эмэгтэйчүүдийн  48 кг-д дэлхийд долоод эрэмбэлэгдэж буй  М.Уранцэцэг, 52 кг-д  Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа, 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа, -78 кг-ын жинд П.Лхамдэгд нар олимпыг зорих эрхтэй болсныг өчигдөр дуулгалаа. Эмэгтэйчүүдийн хувьд давхардсан тоо байхгүй  байв. Харин эрэгтэйчүүдээс  олимпод хэ­нийг илгээх нь өчигдөр хүртэл оньсого мэт хэн бүхний анхаарлыг татаж байсан. Учир нь, 60 кг-д л гэхэд Д.Төмөрхүлэг 596 оноогоор есдүгээр байрт, Г.Болдбаатарын хувьд 594 оноогоор 12-т, Ч.Болд­баатар 550 оноогоор 15 дугаар байрт тус тус бичигдсэн байсан.  
Ойролцоо оноотой тамирчдын хувьд хэн нь олимпод явах нь бас л тодорхойгүй байлаа. Мөн 66 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 1164 оноогоор хоёрдугаар байрт, С.Мияарагчаагийн хувьд 890 оноогоор чансаагаар  есдүгээр байрт шалгарсан байсан.  Харин  -100 кг-д олимпын аварга Н.Түвшинбаяр 896 оноотой тавдугаар байрт явж буй бол Б.Тэмүүлэнгийн хувьд 622 оноогоор 13 дугаар байрт эрэмбэлэгдэж олны анхаарлын төвд байсан.  Ганцхан асуудалгүй олимпын эрхээ хүртсэн нь  73 кг-ын жингийн  С.Ням-Очир л байлаа. Ийнхүү Лондонгийн олимпод хэн явах нь өчигдөр ил болов. Жүдо бөхийн холбооны удирдлагууд эрэгтэйчүүдийн 60, 66, -100 кг-ын жингийн сонгон шалгаруулалтыг хэрхэн хийснээ тайлбарлав. 60 кг-д олимпод оролцохоор болсон Д.Төмөрхүлэгийн хувьд Бээжингийн олимпоос хойш болсон тэмцээнүүдэд 60-аас дээш хувийн амжилт үзүүлсэн байна. Энэ нь Г.Болдбаатар, Ч.Болдбаатар нараас илүү байсан учраас амжилт үзүүлэх магадлал өндөртэй гэж үзжээ. Тэгвэл 66 кг-д зодоглох Х.Цагаанбаатар 71.4 хувийн амжилт үзүүлсэн байна. Үүгээрээ С.Мияарагчаагаас илүү байгаа аж. Мөн  Н.Түвшинбаяр ч гэсэн  дээрх үзүүлэлтээр олимпод оролцох эрхтэй болсон байна. Үүнээс гадна олимпын татамид зодоглох өрсөлдөгч нартайгаа өнгөрсөн тэмцээнүүдэд хэрхэн барилдсаныг нь харгалзан үзжээ. Дээрх гурван жүдочийг олимпод оролцуулах саналыг шигшээ багийн дасгалжуулагч, жүдо бөхийн холбооны удирдлага, удирдах зөвлөлийнхөн дуу нэгтэй хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан