Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Эрсдэл дагуулсан өсөлт
Монголын эдийн засаг нэг л базаахгүй байгаа нь иргэдийн амьдралд мэдрэгдэж, нүдэнд ил, судалгаагаар ч батлагдаж буй. Тухайлбал, иргэд хуримтлал үүсгэж чадахгүй байна.  Олсон орлого нь үнийн хөөсрөлтөд шингэж, өдөр хоногийн хэрэгцээгээ л дөнгөн данган хангаж буй билээ.



Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын Макро эдийн засгийн зөвлөх доктор Ричард Дутугийн судалгаагаар манай ДНБ-ий өсөлтийн хэлбэлзэл хэт өндөр тогтворгүй байна. Жишээлбэл, сүүлийн 12 жилийн хугацаанд ДНБ-ий хэмжээ огцом унах, өсөх зураглал гарч буй юм. Ялангуяа, уул уурхайн орлого эрс нэмэгдэж ирсэн үеэс дээрх хөдөлгөөн илт мэдрэгдэх болов. Манай ДНБ 2007 оны тавдугаар сараас хойш нэг жилийн хугацаанд 2-6 хувийн өөрчлөлт гарч байж.

Харин 2008 оны аравдугаар сараас 2009 оны долдугаар сар хүртэл зургаан хувиар доошилж огцом унасан аж. Ингээд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш төгрөгөөр тооцсон үнэлгээгээр 6.56 хувиар өссөнийг Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланд дурджээ. Мөн инфляцынх нь зураглал ч өгсөх чиглэлд гарч байгаа гэнэ.

 Гэтэл манайхтай адил уул уурхайд түшиглсэн Австрали улсын ДНБ огцом хэлбэлзэлгүй байна. Макро эдийн засгийн энэ тогтворгүй байдлын гол шалтгаан нь ашигт малтмалын үнийн хэлбэлзэл, Засгийн газрын зардал өндөр байгаатай холбоотой аж.

Өөрөөр хэлбэл, төсөвт орж ирсэн орлого иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тараагдаад гарч буй билээ. Үүнийг мөчлөг дагасан эдийн засаг хэмээж буй. Учир нь ашигт малтмалын үнэ нь хэлбэлзэл даган хөдөлж байгаа юм.  Эдийн засгийн энэ тогтворгүй байдлаас гарах гарц уул уурхайгаас гадна бусад салбараас олох орлогоо нэмэгдүүлэх, төсвийн тэлэлтийг хумих зэрэг арга хэмжээ авах ёстой хэмээн судлаачид үзэж байгаа юм. Үүнээс гадна ашигт малтмалаас орж ирэх орлогын тодорхой хувийг хуримтлуулах шаардлагатай. Иймээс УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан.

Уг хуулиар өнгөрсөн оноос мөнгө төвлөрүүлж ирсэн. Тэгэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос бүрдүүлэх болсон. Сангийн яамны мэдээллээр Төсвийн тогтворжуулалтын санд өнгөрсөн онд 241 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь ДНБ-ий 2.2 хувийг эзэлж буй юм. 2012 онд 322.4 тэрбум төгрөг нэмж хуримтлуулах төлөвлөгөө бий.
 Цаашид ДНБ-ий тав хүртэлх хувийг хуримтлуулах нь зүйтэй хэмээн эдийн засагчид үздэг билээ. Эдийн засгийн өсөлтөө хадгалах, тогтвортой байлгахын тулд эдийн засгийн өсөлттэй үед Засгийн газар зардлаа багасгах, гадаад худалдаа болон төсвийн алдагдлыг хумих, эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай ажээ.

Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг нь уул уурхайгаас бусад үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй хэмээж буй юм.  Хэрэв ингэж чадахгүй иргэдийн амьдрал жил ирэх тутам баргар болж үнийн хөөсрөлт, халсан эдийн засагтай орон болоход ойрхон байна. ДНБ нь жилд 20 хувь хүртэл өсөөд хоёр, гурав түүнээс доош хувиар унах уу эсвэл өндөр хөгжилтэй тогтвортой эдийн засагтай улс орон шиг жилд тогтмол найм есөн хувьтай байх уу гэдэг сонголт гарч ирж байна. Товчхондоо өнөө “баялгийн хараал”, “Голланд өвчин” тусах эрсдэл өндөр гэсэн үг.
Т.ЭРДМАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан