Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Хөлбөмбөгийн эмэгтэйчүүд аваргаа тодруулна
МХБХ-ны цомын тэмцээн  U-13, U-15, U-17, +18 хүртэл насны ангиллаар 2012 оны зургадугаар сарын 02-нд эхэлсэн. Тэмцээнд нийт 25 багийн 250 гаруй охид, эмэгтэйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд хэсгийн тоглолт болон хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, медалийн төлөө тоглолтууд хөлбөмбөгийн талбай дээр өрнөж байна. U-13 хүртэл насны ангилалд найман багаас хагас шигшээд Титэм Хужирт болон Эрчим багууд өрсөлдөж, Эрчим клуб 1:0 харьцаатайгаар хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. В хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан 58 дугаар сургуулийн хоёрдугаар баг, А хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан Хаан Хүнс Титэм багтай өрсөлдөн 1:0 харьцаатай хожсоноор мөн аваргын төлөө өрсөлдөх эрхийг авлаа. U-15 насанд зургаан багийн охид өрсөлдсөнөөс А хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан “Хаан Хүнс Титэм” баг В хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан “UB United” багтай өрсөлдөн 4:2  харьцаатай өндөрлөсөн байна.  А хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан “Шинэ яармаг” баг В хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан Эрчим баг өрсөлдөж, 3:2 харьцаатайгаар Эрчим клуб хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхээ авлаа. U-17 насны ангилалд зургаан баг өрсөлдсөнөөс “А” хэсгээс нэгдүгээр байраар “UB United”,  В хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан “Хаан Хүнс Титэм” багтай өрсөлдөн 12:0 харьцаатайгаар бут ниргэсэн байна. А хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан 58 дугаар сургууль “B” хэсгээс нэгдүгээр байраар шалгаран гарсан “Эрчим” багууд хагас шигшээд өрсөлдөн 2:1 харьцаатайгаар “Эрчим” аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан