Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна
Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
"Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна
Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
ОХУ ялалтаар гараагаа эхэллээ
“Евро-2012”-ын хуваарийн дагуу өнгөрсөн шөнө “А” хэсгийн хоёр тоглолт
болсон. Нээлтийн тоглолт тэмцээнийг хамтран зохион байгуулагч Польш
болоод 2004 оны тивийн аварга Грекийн багийн хооронд болж, 1:1
харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн бол хоёр дахь тоглолт ОХУ болон Чехийн
шигшээ багийн хооронд өрнөж, хойд хөршийн баг итгэл төгс ялалт
байгуулснаар энэ жилийн Европын аваргын титмийн төлөө өрсөлдөх хүчтэй
өрсөлдөгч гэдгээ харууллаа. Польшийн Вроцлав хотноо болсон тоглолтод Дик
Адвокаатын багаас Алан Загоев дубль хийж, Роман Широков, мөн сэлгээгээр
талбайд гарсан Роман Павлюченко нар гоолдсон бол Чехийн багийн нэр
төрийн гоолыг Ярослав Пласил оруулжээ.
“А” хэсгээс хасагдах шатанд шалгарах боломжтой гэгдэж буй тус хоёр багийн тоглолт Оросын шигшээ багийн ноёрхол дор өрнөсөн. Багаа ахлан талбайд гарсан “Арсенал”-ын довтлогч Андрей Аршавин үүргээ сайн гүйцэтгэсэн.
Голланд мэргэжилтэн Гүсс Хиддинкийн удирдлага дор “Евро-2008”-ын хагас шигшээд шалгарч байсан ОХУ дараагийн тоглолтоо зургадугаар сарын 13-ны 02.45 цагт Польшийн багтай хийнэ.
Харин өнөөдөр “В” хэсгийн тоглолтууд болно. “Үхлийн” хэсгийн эхний тоглолт Украйны Харьков хотноо 00.00 цагт Дани болон Голландын багийн хооронд болох бол хоёр дахь тоглолт Львов хотод 02.45 цагт Герман ба Португалийн шигшээ багийн тоглолтоор үргэлжлэх юм.

0 Сэтгэгдэл