Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход 5 жил хорих болон бусад ял ногдууллаа Энэ сарын 10-нд бүх нийтээр амарна Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ 2026 ОНЫ ЭНЭ САРЫН 9-НИЙ ӨДРӨӨС УЛИАСТАЙ СУМЫН НИЙТИЙН ТЭЭВЭРТ 3 АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээр ажиллаж байна Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ Анхны нарны цахилгаан станц 164 сая квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 19.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Хятадууд авлигачдаа өршөөхгүй
Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл, Японы түрэмгийлэгчдийн эсрэг хятадын ард түмний эсэргүүцлийн дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо хоригдлуудад өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьсан байна.

Энэ хуулиар бол 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө шүүхээр шийтгүүлсэн, “суллагдсаныхаа дараа нийгэмд ямар нэгэн аюул учруулахгүй” гэж үзсэн дөрвөн төрлийн гэмт хэрэгтнүүдийг  өршөөх юм байна.
Энд юуны түрүү  японы түрэмгийллийн болон  Гоминьданы эсрэг иргэний дайны ахмад дайчид, 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа ч гэсэн “эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тулалдаж явсан” дайчдыг хамруулна гэнэ.  
Мөн 75-аас дээш насны өндөр настан, өөрийгөө асран хамгаалж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй хоригдлууд,  18 нас хүрээгүй байхдаа гэмт хэрэг өдүүлж гурав хүртэл жилийн ял авсан залуучууд, хорих ялаас нь нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн хоригдлуудыг чөлөөлөхөөр заажээ.

Авлигачдад өршөөл үзүүлэхгүй


Бүх хятадын  ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны шийдвэрт хүнд гэмт хэрэгтнүүд, авлигачид, улсын хөрөнгийг шамшигдуулсан этгээд, аллага, терористууд, хар тамхины хэрэгтнүүд, нийгэм, олон нийтийн эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэхгүй гэж тусгажээ.
Өршөөлөөр хэдэн мянган хүн хамрагдана гэсэн ч яс тоог мэдээлээгүй, хууль шүүхийн байгууллагууд энэ талаар ажиллаж байгаа юм байна.
БНХАУ түүхэндээ найм дахь удаагаа хоригдлуудад ийн өршөөл үзүүлж байгаа юм.
0 Сэтгэгдэл
MANAI avilgachid avilgachin naiz naraa l orshooh gej ORSHOOLIIN HUULI HIISEN
хэрэв ингэвэл манайд төрд ажиллах хүн үлдэх болуу манай томчуул ч бүгд байхгүй болох болуу бүх насаар хорих гэвэл хамгийн хөнгөн ял болох байх даа
манайхны тэр өршөөлийн хууль гэдэг нь авилга хээл хахууль авсан төрд ажиллаж байсан хүүрүүдэд л үйлчлэнэ шүү дээ
манайх шиг гаж өршөөлийн хууль хийдэг улс орон байна уу
Хамгийн их уншсан