Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ Анхны нарны цахилгаан станц 164 сая квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 19.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛЫН САНААЧЛАГААР ОРОН ДАЯАР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ЧӨЛӨӨЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗАВХАН АЙМАГТ БОЛЖ БАЙНА НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Анхны нарны цахилгаан станц 164 сая квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 19.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ

Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй Ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл шалгах ажлын хүрээнд Дархан-Уул аймагт ажилллаж байна.

Энэ үеэр Монголын анхны 10 МВт нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. "Солар повер интернейшнл” ХХК-ийн хэрэгжүүлж буй уг станц нь 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс байнгын ашиглалтад орж, төвийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлжээ.

2_4

Тус станц нь жилд 16.5–18.0 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ оны аравдугаар сарын байдлаар нийт 164.0 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үүнээс 162.9 сая кВт.цагийг эрчим хүчний системд нийлүүлжээ. Мөн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэлх есөн жилийн хугацаанд нийт 19.5 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Станцын үндсэн тоног төхөөрөмжид 31,000 гаруй нарны зай, 16 инвертер, 8 трансформатор болон бусад тоноглол багтдаг бөгөөд 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар Дархан дэд станцтай холбогдон ажилладаг.

2_3

Нарны цахилгаан станц нь ашиглалтад орсноосоо хойших  хугацаанд нүүрсхүчлийн хийн ялгарлыг тооцооллоор 130.7 мянган тонноор бууруулсан байна. Мөн станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг нүүрсээр ажилладаг эх үүсвэрийн түлшний зарцуулалттай харьцуулсан тооцоогоор 1.5 сая тонн орчим түлшний хэрэглээтэй дүйцэх хэмжээний үр өгөөж үзүүлжээ.

Дарханы 10 МВт-ын нарны энэхүү цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төвийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

DSC00563

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан